avatar

Гавьяагүй гавьяат сумоч Баясгалангийн Эх орон тилвийз хийгээд ламаахай....

2011-03-16, 14:17
https://legion.blogmn.net/
VS   

2-3 хоногийн өмнө Нөгөө гавьяагүй гавьяат сумоч Баясгалангийн нээх гоё нэртэй Эх орон хэмээх нэр нь хүндэдсэн тилвийзэээр шторк ч юмуу нэгэн нийтлэл ч юмуу (за тэр тилвийзийн төрөл жанрыг сайн мэдэхгүй юмооо) 1 юм гарлаа.тэр юу юм бэ гэхлээр-өнөө самурай нар чинь цунамид өртөж байгаа хэдэн зургыг нетээс татсан ард нь бас өрөвчхөн хүн бол нулимас дуслуулмаар ая эмтр эгшиглээд л сүүдэр ший гарлаа даа.Равдан ах текст уншаад л.За тэгээд төгсгөл хавьдаа ирээд л Равдан ах маань ингэж байнаа.Манай шашин номын шилдэг лам нар ,маань нөгөө хамгийн дээд шилдэг ном ...
avatar

Хулгана идсэн нь..

2011-03-15, 12:51
https://legion.blogmn.net/
Бас л багад л болсон юм хэхэ
Би 6-7 настай л байсан байх.Нэг өдөр манай нагац ахын ангийнхан манайд ирж мод хөрөөддөг юм байнаа.Тэр үед хүн хүч муутай нэгнийдээ тусалдаг сайхан уламжлала байлаа шүү дээ хэхэ.7-8 ангийн л нөхдүүд.30-40 юм хашаагаар нэг шуугиад л, хөгжилдөөд л нэг л сайхан жаргалтай.Гэвч манийг тоож байгаа амьтан бол нэг ч алгаа ,би жаахан гомдолтой.Тэгээд л би баруун талын эзэнгүй айлын хашаанд орж баахан тэнэвээ.Тэдний хашааны яаг голд 1 амбаар байдаг юм.Доогуур нь шагайсан чинь 1 ногоон шилтэй шингэн юм гаргаад ирсэн хэдэн жил ч болсон юм бүү м...
avatar

Эрчүүдийн гормонн ийм үед бас илэрдэг бололттой дог...

2011-03-15, 12:45
https://legion.blogmn.net/
80 -аад оны эхээр би Сэлэнгийн Баруун хараад зуны амралтаар очвоо.Тэгээд л байрны хэдэн хүүхдүүдтэй найз болж тоглоно л доо.Би бараг 2-р ангид л байсан байх.Тэр үед чинь сумын клубт байдаантай кино майр их гарноо.Чөлөөлөлт гээд л 4 ангитай байхаа,Халуун цас ,нөгөө алдарт Зоя Косьмеденский гээл бас бус кинонууд. Клубын билет тасалж оруулдаг хүн нь аварга Хадбаатар агсны ээж гэж сайхан буянтай хөгшин байлаа.Тэр үед кино үзэхэд том хүн 2 төгрөг хүүхэд1 төгрөг 50 мөнгө байлуу даа.Байнга мөнгө олдохгүй бас ,тэгэд л Бужгар гуай бидний хэдэн орон сууцанд байдаг хү...
avatar

1аймгаа бэлэглэнэ гэнэ үү............

2011-03-12, 10:26
https://legion.blogmn.net/
Өчигдөр Ийгле тв-ээр Японы газар хөдлөлтийн талаар иргэдтэй утсаар санал бодлыг сонсоод л Жаргалмаа хөтлөгч нээх жаргалтайн нь аргагүй сууж байтал 1 гар утсаар холбогдож байнаа.Ингэж хэлж байнаа-Монголчуудаа япон нар бидэнд майр их тусалж байсан учраас ерөөсөө 1 аймгийн газар нутгаа япончуудад бэлэглэе гэж наадгийн.хэхэ тэр арай л сэтгэлийн хөөрлөөр ярьсан байх даа хэхэ.Татаж унах шахлаа.Ер нь бол тусална шүү тэгэхдээ 1 аймгийн газар нутгаа өгөх нь арай л биш юмаа даа тийм үү Монголчуудаа.Бас 1 гар хэлж бнаа-ерөөсөө иргэн бүр авдаг 21.000 төгрөгөө өгье гэнэ.Г...
avatar

Дорнод аймаг Дашбалбар сумаа гэж....

2011-03-09, 13:17
https://legion.blogmn.net/

За жаахан Дорнодод байсан дурсамжтай юм бичдэг юм бил үү дээ хэхэ.
Одоогоос яг 3 жилийн өмнө яг өдийд Дорнод аймгийн хэдэн сумдад Англи хэл заахаар зүүн хязгаарыг зорив оо ,англи хэлний багшийн хамт .3 сарын 16 хотоос гараад л шөнө Чойбалсан хотод буулаа.Тосож авах хүн маань ирээгүй тул 2 лаа анх удаа ирж байгаа болохлоор юу ч мэдэхгүй тэгээд л 1 такси аваад л гайгүй буудалд хүргээд өг гээд л суусан юм.Уг нь хотын төвд л очсон юм гэтэл таксины жолооч давхиад л байх юм нилээд явж байгаад л 1 буудалын гадаа ирээд л 5000 төгрөг авлаа.За дажгүй буудал юмаа нэр нь О...
avatar
avatar
avatar
avatar
avatar

Сайхан шинэлээрэй

2011-01-29, 13:11


Алсалж буй tiger жилээ

Амжилт бvтээлээр vдэж

Ирж буй rabbit оноо

Инээд хөөрөөр угтаж

 

Сvрэг мал чинь super тарган

Сvv идээ чинь fresh сайхан,

Даага давхар далавчтай,

Бяруу бакь булчинтай

 

Төрлөөрөө тvвшин nice

Бултаараа буянтай happy

Айл хотлоороо нуль party

Алт мөнгө авдраар full

 

Хямралыг chance болгож

Эвдрэлийг эвлэрэл болгож

Everyday энх тунх

Anytime эрvvл саруул

 

Ондоо ок Сардаа сак

Ноён нуруу тэгш

Nо problem амьдраарай


...
avatar

80-аад оны эхэн үеийн бага насны цагаан сараа гэж

2011-01-27, 23:26
хэхэ нээрээ багын юм санаанд ороод .80-оны эхэн үед чинь мань бага ангид .ёоёо.ёстой цагаан сараар 1 цадна гэдэг чинь тэр шүү дээ .хүлээж хүлээж байсан баяр болохлоор мань мэтийн хүүхдүүдийн бөөн баяр.тэгээд л айл хэснэ гэж байгаа манай сум нилээд том болохлоор айл ихтэй.за тэгээд л хэсэж өгнө дөө ахтайгаа нийлж байгаад л. бас болоогүй даалимбан дээл шаачихсан.тэгээд л за энэ гудмыг дуусгасан одоо энэ гудмыг гээд л хэмжиж өгнө.ядаж байхад 1 гай бас байнаа.нөгөө сурагчийн зөвлөлийн агаа эгээ нар гудам болгоны үзүүрт зогсчихсон хүүхэд бүрийг зогсоож шалгаад л замын цагдаа лугаа адил,ханц...
avatar

Танихгүй эмэгтэйн захидал-4

2011-01-26, 21:06
Арван жилийн дараа чи намайг анх удаагаа дахиад л өнөөх өөртөө татсан тачаангуй харцаараа харав. Би дагжин чичирч барьж байсан хундагатай дарсаа золтой л унагачихсангүй. Аз болоход миний мэгдэн сандарсныг хөгжим инээд хоёрын чимээ шуугианаас болоод манай ширээнээс хэн нь анзааралгүй өнгөрөв. Чи намайг дүрэлзсэн харцаар тасралтгүй ширтэж би галд орсон юм шиг улайж орхив. Би дотроо чамайг намайг танив уу эсвэл чамд дахиад л танихгүй эмэгтэй харагдав уу гэдгээ ялган ойлгохыг оролдсон. Нүүр маань чинэрэн би нөхдийнхөө асуултанд хайнга дуугаар хариулж суулаа. Чиний харц намайг яаж догдлуулс...
avatar

Танихгүй эмэгтэйн захидал-3

2011-01-26, 21:05
Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь га...
avatar

Танихгүй эмэгтэйн захидал-2

2011-01-26, 21:03
..Балчир үр минь өчигдөр шөнө үхлээ. Хэрэв би амьд явах учиртай бол дахиад л гав ганцаараа үлджээ. Маргааш бараан хувцастай хар элгийн хүмүүс австай ирж хөөрхий муу ганц үрийг минь авсална. Найз нөхөд цэцэг аваад ирэх ч магадгүй дээ. Гэтэл авсны дэргэд цэцэг байх нь ямар хэрэгтэй юм бэ. Миний сэтгэлийг тайтгаруулах гэж элдэв үг ярина биз. Тэгээд надад ямар тус хүргэх юм бэ? Тэгсэн тэгээгүй би дахиад л ганцаараа боллоо гэдгээ мэдэж байна. Хүн амьтны дотор байгаа мөртлөө ганцаардахаас илүү аймшигтай юм байдаггүй гэдгийг би сайн мэднээ. Би үүнийг арван зургаатайгаасаа арван найм хүртлээ И...
avatar

Танихгүй эмэгтэйн захидал -1

2011-01-26, 20:51

Та бүхэндээ Стефан Цваиг -н "Танихгүй эмэгтэйн захидал" зохиолыг З. Тунгалагын товчлон орчуулснаар хүргэж байна.


“Танихгүй эмэгтэйн захидал”



Уулын амралтад гурав хоног амраад Вена хотод өглөө эрт буцаж ирсэн нэрт зохиолч Р... галт тэрэгний буудлаас сонин худалдан авч сар өдрийг нь харахдаа өнөөдөр өөрийнхөө төрсөн өдөр гэдгийг гэнэт санав.

Нэг л мэдэхэд дөчин нэг хүрлээ дээ гэж бодохдоо хөөрч догдолсон ч үгүй, гуньж гутарсан ч үгүй сониноо шажигнуулан эвхээд хөлсний тэрэг зогсоон гэр лүүгээ явлаа. Зарц нь түүнийг эзгүй хойгуур ирсэн болон утсаар ярьсан хүмүүсийн тухай ярингаа тавиурта...
avatar

бодлого шүү бодоод байгаарай блогчдоо

2011-01-20, 13:19
https://legion.blogmn.net/
Хар зам
Латерали улсад 4 том хот байдаг гэж бод. Тэдгээрийг A B C D хэмээн нэрлэе. Тэдгээр хотууд хоорондоо квадрат үүсгэн байрлах бөгөөд талуудын урт 10 км. Улсынхаа дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд 4 том хотынхоо дунд зам тавихаар болж архитекторчууд хамгийн шилдэг гэх 3 хувилбар зохиож шалгаруулжээ. (жич: тавигдах шаардлага- дөрвөн хотыг дөрвүүлэнг холбохын сацуу хамгийн боломжит богино байх ёстой.) Нэгдүгээр хувилбарын замын нийт урт 40км, хоёрдугаар хувилбарын урт 30 км, харин гуравдугаар хувилбарын урт 28.3 км. Гурав дахь хувилбар хамгийн бага зардал гаргана...