avatar

Компьютерээ хурдан ачааллуулахад тань туслуулахаар 4-н найзыгаа явууллаа

2010-05-29,12:51

Бид "Компьютер маань гацаад бүр болохоо байлаа. Ёстой нэг ёрын компьютер юм аа. Энэ муугаа нэг форматлахгүй бол болохоо байлаа чухам" гэцгээгээд л нөгөө муу ганц туслагчийнхаа чихийг дүнгэнүүлж, дүлийгээр нь далимдуулж жаал муулдаг даа. Компьютер гацаагаад байдаг тэр зүйлүүд нь ерөөсөө л бидний үйл лай шүү дээ. Бид л хэрэгтэй хэрэггүй про татаж, янз бүрийн application уншуулчихаад, тэд нарыг нь уншаад байгааг нь мэдэх сөхөөгүй ажилласаар л байдаг. Тэгвэл одоо та бүхэн хийж байгаа зүйлсээн minimize хийгээд наашаа түр анхаарлаа хандуулахыг хүсье. Компьютерээ хурдан ажиллуулахыг хүсч байгаа бол, мэдээж хүсч байгаа, тийм бол эдгээр програмуудтай ажиллаад үзээрэй.
1. MSConfig
Windows товчоо R-тэй хамт дараад, Run гэсэн диалогийг нээж, msconfig гэж бичнэ. Ингэсний дараа ачаалсан цонхноос Start up гэсэн хавтасыг дэлгэхэд компьютер асахад ачаалдаг бүх л программуудыг танд харуулах болно. Нөгөө компьютерийг маань удаан ачааллуулаад байдаг "сайн эрс" маань эд нар шүү дээ. Гэхдээ бүгдийг нь хааж болохгүй. Та өөрийнхөө татаж авсан, автоматаар start up-д орчихдог хэдийгээ одоо disable хийгээд тэгээд л гүйцээ.
2. CCleaner
Та компьютер дээрээ удаан ажиллах л тусам, олон зүйл нээж хаагаад л байх тусам таны ажилладаг програмууд өөрсдөө temporary files, cookies, history зэрэг таны үйлдэл болгоныг бичээд л, тэмдэглээд л, бөөн хавтаст баримтууд үүсгээд байдаг. Ерөөсөө л таны мартамхай байдлаас л болж тэр шүү дээ. Гэхдээ эдгээрийг буруутгаад яах вэ зүгээр л эдгээрийг устгаад, таны компьютерийг үнэгүй цэвэрлэж өгөх цэвэрлэгчийг бид явууллаа. Татаж авах бол энд дарна уу. Үнэгүй. Дараа нь хэдий хэмжээний зайг чөлөөлөхийг шалгаад үзээрэй.
3.Revo Uninstaller
Та суулгаад л сонирхоод л, үзээд л байсан програмуудаа ашиглачихаад, дараа нь устгахаа мартдаг, зарим нь устаж өгдөггүй, тэгээд тэндээ заваараад л байгаад л байдаг. Тэгвэл одоо танд Add or Remove Programs шиг хэрнээ түүний илрүүлж чаддаггүй, түүний устгаж чаддаггүй програмуудыг устгуулахаар энэхүү Revo Uninstaller-ийг явууллаа.
4.  Defraggler
Энэ бол ерөөсөө л таны бичиг цаасуудыг цэгцлэгч. Хүн л хийсэн юм болохоороо бидний компьютерийн систем бүгдийг зуун хувь гүйцэтгэж чаддаггүй тохиолдол өчнөөн л байдаг. Тэр болгонд алдаатай коммандууд хийсвэрээр бий болж, хаана ч хүрэхгүй, хэнд ч очилгүйгээр, hard дискний тань зайг цоохортуулж, хоосон хэрэглэгдэхгүй сүвнүүдийн цуглуулга болгочихдог. Тэдгээрийг цэгцэлж, усгахыг нь устгаад шалгахаа шалгаад таны компьютерийг нян бактераас нь салгах нэгнийг тан руу явууллаа.
Татаж аваад мөн л туршаад үз. Үнэгүй. Нэг удаадаа нэлээн удаан шалгах ба таныг өглөө сэрэхэд компьютер тань шинээр төрсөн мэт л болчихсон байх болно.
Шинэхэн компьютер, хэрэглэгч та хоёрт амжилт хүсье. Ажил тань үргэлж саадгүй байг!

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax