avatar

Outlook болон Outlook Express

2010-05-29,15:07
https://legion.blogmn.net/

Бид ихэвчлэн yahoo, msn, google зэрэг вебсайтуудын е-майлыг өргөн ашигладаг шүү дээ. Гэхдээ windows үйлдлийн систем нь е-майл бичих болон бусад бичиг баримт үүсгэх зэрэгт ашиглагддаг outlook програмтай байдаг. Төдийлөн хэрэглэж заншаагүй outlook болон outlook express-ийн ялгаатай төстэй тал, аль нь илүү хэрэглэхэд тохиромжтой талаар дэлгэрэнгүй бичлээ.

Ерөнхийдөө Outlook болон Outlook Express нь хоёулаа адил е-майлд зориулагдсан хаяг хадгалах, хэрэглэгчийн хавтас нээх, POP3, IMAP, болон HTTP е-майл хаягийг дэмжих зэргийг агуулсан програм юм. Та үүнд итгэх эсэх нь таны хэрэг боловч Outlook болон Outlook Express хоёрын нийтлэг шинжүүд бол ердөө хоёулаа Microsoft-оос зохиогдон гарсан outlook гэсэн үгийг нэрэндээ агуулсанд л байдаг.

 


Ялгаатай талууд:
Outlook болон Outlook Express нь өөр зохион бүтээгчдээр бий болж, өөр өөр хэрэглэгчдийн өөр өөр хүсэл сонирхолд тохируулан бүтээгдсэн өөр програм юм. Outlook Express бол Internet Explorer-ийн нэг хэсэг гэрийн компьютерт зориулсан байхад Outlook бол Microsoft Office-ийн нэг хэсэг болон зохион бүтээгдсэн байгуулагын хэрэглээнд тохирох юм. Outlook нь бүхий л хувийн мэдээллээ хадгалж болохуйц Microsoft Office-ийн нэг хэсэг гэж нэрлэгддэг тусдаа бие даасан програм юм. Outlook Express нь зөвхөн е-майлаас гадна интернэт мэдээг хүлээн авах бололцоотой байдаг боловч Outlook шиг хийх зүйлсийн жагсаалт, календар, өдрийн тэмдэглэл, хавтас дахь автомат сайжруулалт зэрэг байдаггүй. Outlook-ийн хаяг хадгалах систем нь маш нарийн зохион байгуулагдсан Visual Basic for Applications (VBA)-ийг унших бололцоотой байдаг бол Outlook Express нь эдгээрийг хийх бололцоогүй юм. Outlook нь олон үйлдэлт програм ба Мicrosft Word-ийн үйлдлүүдийг е-майл бичихдээ ашиглаж болдог байхад Outlook Express нь програм шаардахад л шинэ е-майл бичих тохиргоо хийхээс өөр бусад програмттай холбогдож ажиллах бололцоогүй.Түүнчлэн Оutlook нь хаягдал хэрэггүй е-майлүүдэд хатуу хяналт тавидаг нь Outlook Express-ийн хэрэглэгчдийн атаархлыг төрүүлдэг байна. Outlook Express нь зөвхөн гаднаас орж ирж байгаа е-майлүүдэд хяналт тогтоодог бол Outlook нь орж гарч байгаа е-майлүүдэд хяналт тогтоодог өргөн үйлдэл бүхий програм юм.
Бас нэгэн чухал ялгаа бол гэрийн эсвэл албан байгууллагын холболт гэдгээс шалтгаалахгүйгээр интернэтийн орчинд Outlook Express нь зөвхөн нэг компьютерт зориулагдан бүтээгдсэн учир серве дээр е-майл болон бусад зүйлийг хадгалж болохгүй харин Outlook нь эсрэгээрээ төвийн нэг сервер дээр мессежүүдийг хадгалж болно. Мөн олон компьютер төвийн серверт холболт хийн орж болдгоороо давуу талтай.

 

 

Default client-ийг сонгох
Default client нь windows-ийн хэрэглээ бөгөөд таны хийсэн үйлдэл тодорхой програмыг ачааллуулах шаардлагыг гаргаж ирдэг. Вебсайтын Е-майл бичиж холбоо барих гэсэн линкийг дарахад Default client дээрх сонголт болох е-майлын программ ачааллаж эхэлдэг. Тэгэхээр Default client-ийг бид зөв сонгох хэрэгтэй ба үүний тохируулга нь нэг хэсэгт байрладаг.
1. Start меню дахь Control Panel-ийг сонгоно.
2. Category view сонголтоос Network and Internet Connections сонгож Internet Options дарна.
3. Programs сонголтыг дарна.
 60658_335x379_default_clien.gif
Хэрэв та Outlook болон Outlook Express хоёуланг нь суулгасан бол нэгийг нь сонгож нөгөөг нь е-майл, хаягуудын жагсаалтын хэсэгт сонгох хэрэгтэй. Хэрэв Outlook-ийг е-майлын хэсэгт сонгосон бол хаягуудын жагсаалтын хэсэгт Outlook Express сонгож үүний эсрэг Outlook Express-г е-майлд сонгосон бол Outlook-г хаягуудын жагсаалтанд сонгох хэрэгтэй.
Хэрхэн хэрэглэх
Дээр Outlook болон Outlook Express-ийн ялгаа, хэрэглээний талаар өгүүлсэн. Гэхдээ энэ хоёр програмыг хоёуланг нь ашиглахад үр дэнтэй байдаг. Бүхий л ажил, бизнесийн холбогдолтой е-майлүүдийг outlook дээр төвлөрүүлэхэд тохиромжтой учир нь аливаа уулзалт, бизнесийн үйл ажиллагаануудаа календартаа тэмдэглэж авахаас гадна хаягдал хэрэгцээгүй е-майлүүдээс хол байх боломжийг Outlook олгодог. Харин хувийн е-майлүүдээ энгийн үйлдэл бүхий Outlook Express-д төвлөрүүлэх нь гайхалтай зохион байгуулалт юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax