avatar

Байршил тогтоох систем гэж юу вэ? (GPS - Global Positioning System)

2010-05-30,14:55
https://legion.blogmn.net/

GPS гэдэг нь дэлхийгээс 7440 км зайд байрлах орбит замаар явах 24 хиймэл дагуулуудаас бvрдэнэ. Эдгээр хиймэл дагуулууд нь дэлхийг өдөрт 2 удаа тойрон эргэж,



дэлхийн аль ч цэгт байгаа GPS хvлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаа болон байрлалыг тодорхойлж өгдөг сансрын хиймэл дагуулуудын систем юм.

GPS vйлчилгээ нь анх цэргийн зориулалтаар гарсан боловч иргэний болон арилжааны чиглэлээр илvv өргөн ашиглагдаж байна. Энэ системийн дагуулуудаас ирvvлэх дохиолол тасралтгvй бөгөөд хэрэглэгч, хvлээн авагчийн тоонд хязгаар байхгvй, мөн vйлчилгээ vзvvлсний төлбөр гэж байдаггvй.

GPS технологийн vндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байрлалын талаархи мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиололыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгvй цацдаг. GPS хvлээн авагчийн байрлал тодорхойлоход 3-аас багагvй хиймэл дагуул ашиглана. Нэг доор хvлээн авсан мэдээлэлд анализ хийж өөрийн байгаа байрлалыг (уртраг, өргөрөг) гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлно. Харин дөрөв ба тvvнээс олон хиймэл дагуулаас хvлээн авсан долхиоллын тусламжтайгаар байрлалыг (уртраг, өргөрөг, далайн тvвшинтэй харицуулсан өндөрлөг) гурван хэмжээсээр тодорхойлдог.

Хиймэл дагуулын сигнал

Сансрын хиймэл дагуул нь L1,L2 гэсэн хоёр төрлийн радио сингалыг ашигладаг. L1 радио сигналыг цэрэг дайны зориулалтай GPS-д ашиглах ба UHF зурвасын өргөнд 1575.2 мГц давтамжинд өгөгдөл дамжуулдаг байна.

GPS-г дэлхийн хаана ч ашиглаж болох боловч агуй, хонгил, машины граж, усан дор зэрэг газар GPS-н синалыг дамжуулах боломжгvй байдаг.

GPS систем гурван хэсгээс тогтоно. 
• Сансрын хэсэг
• Удирдлагын хэсэг
• Хэрэглэгчийн хэсэг

а) Сансрын хэсэг

GPS системийн сансрын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цаг тойрдог. Эдгээр хиймэл дагуулууд нь сансраас радио долгионуудыг илгээдэг. GPS-н сvлжээнд 24-өөс багагvй хиймэл дагуулуудаас тогтоно. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, 6 нь нөөцөнд байдаг. Сансарт GPS системийн нийт 6 тойрог зам байх ба бvрд нь 4 хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60°-ийн тэнцvv байрлах ба экваторын хавтгайтай 55°-ийн хазайлттай байдаг.

Хиймэл дагуул нь жин нь 900 кг

Хэмжээ нь 5 м

Хурд нь 4 км/с

Дохионы дамжуулал 1575.42 МГЦ, 1227.6 МГц

b) Удирдлагын хэсэг

Хяналтын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгvй мэдээлэл дамжуулах нөхцөл бvрдvvлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхийн дээр байрлаж байгаа хяналтын станц тусламжтай удирдаж далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас нь буулгана.

с) Хэрэглэгчийн хэсэг

GPS системийн хэрэглэгчийн хэсэг нь GPS системийн хvлээн авагчууд ба хэрэглэгчvvдээс бvрддэг. GPS-ийн хvлээн авагчууд нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны vнэлгээний хэмжигдэхvvн болгон хувиргадаг. GPS системийг навигац, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X,Y,Z гурван хэмжигдэхvvнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Байршил тогтоох төхөөрөмжийг нисэх онгоц, усан онгоц ганцаарчилсан жижиг гар зөөврийн төхөөрөмжинд өргөн ашиглагдаг.
Тодорхой байрлал тогтоогч нь алс холын хvлээн авагчидад зориулан байрлалын өгөгдөл болон засваруудыг ашиглан байрлалыг тодорхойлоход GPS системийн ашигладаг.























Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax