avatar

СОНИРХОЛТОЙ ГАЗАР ЗҮЙ 2

2010-06-01,12:55
https://legion.blogmn.net/

Ойрд мэдээлэл бэлтгэхээс залхуурдаг болчихоод байна оо. Харин нет ухаж байгаад нэг сонирхолтой блог олоод нэлээд уншлаа. Над мэтийн газарзүй сонирхогчдод их таалагдсан болохоор энэ мэдээллийг нь шууд туучихлаа. Дараагийн удаад иймэрхүү зүйлийг давтахгүйг хичээнэ ээ. ккк

Тэр блогийн нэр нь Gundegee's weblog. Ороод үз

Далайд гарцгүй улсууд. Энэхүү нөхцөл нь эдийн засаг, нийгмийн зан үйл, олон улсын байр суурь зэрэгт нь их нөлөө үзүүлдэг байна. 
Японы 120 сая хүний орлогын нийлбэр /ДНБ/ нь дэлхий дээрх 3.2 тэрбум хүнтэй хамгийн ядуу 62 орны орлоготой /ДНБ/ тэнцдэг гэнэ. Нэг ёсондоо дэлхийн хүн амын талаас арай жаахан илүү гэсэн үг.
Хэрвээ дэлхий хэрхэн бохирдсоныг дүрсэлвэл нэг иймэрхүү харагдах юм байна. Тод улаан нь газрын тосны хаягдал бол сааралтаад байгаанууд нь далайн усны бохирдол болоод химийн бордооноос үүдсэн хөрсний бохирдол аж. Энэ нь 1988 оны байдлаар гэнэ шүү.
Онгоцоор шөнө нисч цуглуулсан зургуудыг цуглуулвал дэлхий шөнөдөө нэг иймэрхүү харагддаг гэнэ. Ерөнхийдөө та бидний асаадаг чийдэн, гудамжны гэрэлтүүлэг, машины гэрэл, түймэр гэх мэт зүйлсээс л энэ нь бүрдэж байгаа юм.
Эндээс хүн амын нягтшил, улс орны хөгжлийн баримжаа тойм харж болох ч шууд ийм тийм гэж ойлгоход арай өрөөсгөл гэнэ. Учир нь нэг япон иргэн нэг хятад иргэнээс 15 дахин илүү цахилгаан хэрэглэдэг бол нэг америк нэг японоос бүр 10 дахин илүүг хэрэглэдэг гэх юм.
1750 оны үед дэлхий дээр амьдарч байсан хүмүүсийг 2100 онд амьдрах 10 тербум хүнтэй харьцуулах юм бол ...
Зэвсэгт хүчин нь гадны улс орнуудтай дайтаж байсан туршлагатай эсэхээр нь харуулсан гэнэ.
Энэ зураг дээр ногоон нь дэлхий дээр халуун орны ширэнгэн ойн тархсан талбай, улаан нь сүйтгэгдэж устгагдсан талбай нь аж.
Дэлхий дээрх тариалангийн талбай
Хэрвээ хүн амыг нь нутаг дэвсгэрээр нь илэрхийлбэл иймэрхүү янзтай.
Улс орнуудын мөнгөн хэмжээг газрын зургаар нь илэрхийлбэл
Орос болон Хятадын цөмийн цэнэгт хошуунуудын харьцаа нэг иймэрхүү гэнэ.
Том цэгүүд нь 1-2 сая машиныг, жижиг цэг нь 100 мянгаас 1 сая машиныг төлөөлж байна гээд бод доо.
Машин гэдэг үг дэлхийн 80 орны хэлээр ...
Хэрэв зээ дэлхий дээр буй бүх машинуудыг цувуулан байрлуулвал дэлхийг 72 удаа тойрчих юм гэнэ.
100,000 хүнд ноогдох шоронд суугчдын тоо. АНУ (700), ОХУ (628) энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн дундаж 142 байгаа бол Монгол маань 279 гэсэн тоог зааж байна.

Хүйтэн дайны үед дэлхий ингэж хуваагдсан байлаа.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax