avatar

АНХ ГИТАР СУРЖААГАА ХҮН БҮРТ ЗОРИУЛЖЭЭН

2010-06-02,09:56
https://legion.blogmn.net/
ХИЧЭЭЛ 1

Хорвоо дээр байгаа бүх хөгжмийн зэмсэгүүд дундаас гитар хөгжмийг сонирхон сурахыг эрмэлзэж буй залуусдаа өөрийнхөө мэдэх бүхнийг зааж өгийдөө өнөөдрөөс...
Гитарыг Цахилгаан гитар , Классик гитар , Акустик гитар гэж 3-н үндсэн хэсэгт ангилна. Анх 15-р зуунд Испани улсад үүссэн гэдэг. Тэрээр 4-н хос утастай маш жижиг байжээ. Анхны 6 утаст хэзээ үүссэнийг нь сайн мэдэхгүй байна. Одоо нэгэнт дэлхий дээр маш олон алдартай фермийн гитарууд бий болсон fender Gibson , Ibanez , Jackson , Yamaha , Paul Reed Smith , ESP , Taylor , Takamine. Бүгдээрээ өөрсд өөрсдийн гэсэн онцлог дугаралттай учир амьд хөгжмийн хамтлагууд ямар төрөл жанр-аар тоголдгоосоо шалтгаалан гитараа сонгодог. Жишээ нь алдарт Блюз тоглогчид Fender stratocaster ихэвчлэн хэрэглэдэг бол Hard rock , garage rock , heavy metal төлөөлөгчид Gibson , fender telecaster  хэрэглэдэг байх жишээтэй.

Анхны хичээлээр бид гитaрын бүтцийн тухай үзэх болно:

 

guitar

 

Өнөөдрөөс эхлээд дээрх нэрс өргөнөөр хэрэглэгдэх учир цээжлээд аваарай.
             Гитарын чавхдас

Бид цаашдаа хөгжмийн 7-н нотыг латин үсгээр тэмдэглэж унших болно:

До -  C

Ре -  D

Ми -  E

Фа -  F

Соль -  G

Ля - A

Си -  B

6 утаст гитарын хувьд стандард А буюу Ля аар хөглөдөг 440гц. өөрөөр хэлбэл  1-р утасны  5-р fret дээр дарж байгаад утсыг цохиход утас 440 гц -ээр хэлбэлзэж байх ёстой. Энэхүү хөглөлтийг дэлхий нийтээрээ гитарын стандард хөг гэдэг.

Стандартаар хөглөгдсөн утаснуудыг даралгүйгээр сул цохиход:  E(1-р утас)  B(2)  G(3)  D(4)  A(5)  E(6) гэсэн дараалалтай байна.

 

Гитарын эгшгийг нотоор бичихдээ жинхэнэ дуугарах октаваас нэг октав дээгүүр бичсэн байдгийг санаж байх хэрэгтэй!

      Гитараа хэрхэн хөглөх вэ?


Гитар хөглөдөг олон хөглөгч байдаг. Гэхдээ өөрөө ямар ч нөхцөлд сонсголоороо гитараа хөглөчихдөг болуул бүр гоёшдээ тэ... Надад нэгэн түгээмэл арга байгаа шүү сураад аваарай!

1-р алхам

                                                          Чи гитарынхаа 1 р утсыг:

 

Энэхүү стандарт дугаралттай нь ойртуулахыг хичээгээрэй. Эхлэн сурч байгаа хүн бүхэн хяналтын эгшигтэй адилхан дугарч байгаа эсэхийг сонсголоороо яг зөв тодорхойлж чадахгүй. Иймээс буруу хөглөчилгүй , хөгжмийнхөө чавхдасыг хэт чангалан таслахгүйн тулд эхлээд мэдэгдэхүйц сулруулчихаад дараа нь хяналтын эгшигтэй адил байна уу үгүй юу гэдгийгсонсон байж бага багаар чангалан тохируулна.

Хэрэв хяналтын эгшгийг яг тохируулж чадахгүй бол хэт чангадсан болон сулдсан эсэхийг нь урьдчилан шалгаж үзээд нэгдүгээр утасыг ерөөсөө хөглөсөнд тооц. Хэрэв чавхдас хэт сул байвал  цохиход царгиа дуугаран fret- г заагладаг ЛАД-нд ширгэж унтарна.

2 - р алхам

1 - р утас хөглөгдчихвөл 2 - р утасны 5 - р fret дээр дарж байгаад  1 - р утсыг сул цохисонтой  ижилхэн дугартал нь тохируулах хэрэгтэй.

3 - р алхам

3 - р утасны 4-р fret дээр дарж байгаад 2-р утасыг сул цохисонтой ижилхэн болтол нь тааруул.

4 - р алхам

4-р утасны 5-р fret  дээр дарж цохиход 3-р утсыг сул цохихтой ижил дугарна.

4 - р алхам

5-р утасны 5-р fret дээр дарж цохиход 4-р утсыг сул цохихтой ижил дугарна.

5 - р алхам

6-р утасны 5-р fret дээр дарж цохиход 5-р утсыг сул цохихтой ижил дугарна.

Брайн энэ аргыг ашиглан гитараа хэрхэн хөглөж байгааг үзээрэй!

 

Өргөн хэрэглэгдэх барилтууд


Хэрэв чи үндсэн  барилтуудыг хэрхэн тоглохыг мэддэг бол маш олон алдартай дуунуудыг тглож чадна. Энэ хичээлээр үндсэн мажорын болон минорын аккордуудыг орууллаа сураад аваарай!

  МАЖОРЫН АККОРДУУД:

D major

E major

F major

G major

A major

 

                               МИНОРЫН АККОРДУУД:

 

 

                                          Хэрхэн зөв барих вэ?

 

РИТМ

Одоо бүгдээрээ үндсэн аккордуудыг мэддэг болсон учир тэднийг цохиж дуу гаргах хэрэгтээшдээ! Тэр бол амархан гэж бодож байна lol... Харин яаж хэмжээ ритмтэй цохиж дуу дарах нь илүү чухал , Тиймээс мөн хамгийн амархан энгийн хэдэн ритмүүдийг хэрхэн тоглохыг заая! hop u like it

 

Энэ хичээлийн өмнө бид хөгжмийн нотыг хальт мэдэх хэрэгтэй :

хамгийн их хэрэглэгддэг нот болон харгалзах паузууд:

Такт


Хөгжмийн зохиол бүхэн нь эгшгийн эгшиглэх хугацааны хувьд зохио байгуулалттай байдаг онцлогтой. Үүний зэрэгцээгээр эгшиг чанга сулаараа ялгаран акценттэй акцентгүй байх нь эгшгийн зайлшгүй чанар юм. Сонсоход чанга сул эгшиг тогтмол ээлжлэн давтагддаг нь хөгжмийн зохиолыг хэсэглэн хуваах боломжийг олгодог. Хөгжмийн зохиолын акценттай эгшгээс дараагийн акценттай эгшиг хүртэлх хэсгийг такт гэнэ. Тактын хязгаарыг зааж байгаа чанга, сул эгшгийн хувийн тасалдалгүй дарааллыг метр гэнэ. Хөгжмийн метрийг чанга хувь , сул хувь гэж 2 хуваана. Нотны дэвсгэр дээр тактын хязгаарыг тактын зураас гэж нэрлэдэг босоо зураасаар зааглана.

 

РИТМ 1

нот тэмдэглэгээг доор үзүүлэв, наймт пауз хаана байгааг харах хэрэгтэй

Marcos fahrat ритм 1 - ийг хэрхэн тоглохийг сай хараад дагаж тоглоорой:

 

Ритм 1 ийг сурсан байхад ихэнх дууг оруулж болно туршаад үзээрээ...

РИТМ 2

Паузаар MUTE-ийг тэмдэглэсэн байна. Энэ паузын оронд баруун гараараа утсыг дугаргалгүй хааж байгааг Marcos fahrat- ийн бичлэгээс үзэж болно. Хаах буюу mute гэж ямар техник болохыг дэлгэрэнгүй дараагийн хичээлд оруулах болно.

хэхэ Ритм 2 ийг ашиглан Тайваний алдарт солирын од киноны дууг хэрхэн дарж байгааг доорх бичлэгээс харж болно, нэмж хэлэхэд энэхүү дууны аккордуудыг ultimate-guitar.com оос аваад сурж болно! hope u like it

ГИТАРЫН ТЕХНИКҮҮД

 

1. HAMMER ON

Зөвхөн эхний нотыг цохиод дараалсан 2 өнгийг дугаргах техник юм. Ихэнхдээ том латин Н үсгээр тэмдэглэдэг

 

2.PULL OFF

Ээхүү техник нь hammer on той төстэй эхний нотыг цохиод л бусад өгийг гаргах боловч хурууг үен (fret)  дээрээс авах аргаар гаргана. Латин Р үсгээр тэмдэглэнэ:

 

3.Гулсалт ( slide )


Нэг үенээс нөгөө үе хүртэл зүүн гарын хуруугаа салгалгүй гулгуулах техник юм. МөH л эхний нотыг цохиод л дараагийH нотуудыг дугаргана. Доор slidе-г "/" - дээш гулгах , "" - доош гулгахаар тэмдэглэсэн байна.

 

4.BENDING

Гитарын утсыг дээш доош сунгаж утасы дууг чангаруулснаар гитараар маш гоёмсог хөг аяыг гарган авах боломжтой. Ихэнхдээ bend ийг 1/2 , 1 , 3/4 гэж тэмдэглэсэн байдаг.1/2 нь хэвийн дугаралтаас 1 үе дээгүүр дугартал нь сунгана гэсэн үг. 1 нь хоёр үе дээгүүр дугартал нь сунгана. Bend-ийг хэрхэн тэмдэглэсийг хараарай

5. VIBRATO (Чичиргээ)

Дуучин хоолойгоороо , хийлчи хүртэл чичиргээ буюу вибраци хийж дууг уягалаг сайхан болгодгийг бид мэднэ

 

 

6. MUTE & PALM MUTE

Зүү гараараа утаснуудыг дугаргалгүйгээр хааж цохихыг MUTE  гээд "X" ээр тэмдэглээ. ХариН барууН гараараа хангалттай дугаргалгүй хаахыг PALM MUTE гэх ба P.M - ээр тэмдэглэнэ.

 

 

 

 

Таб гэдэг бол дэлхий нийтээрээ гитарын таталт, даралтыг тэмдэглэдэг код болно.
Ихэнх гитарын хичээл дээр аяз тоглохын тулд нот уншиж сурах хэрэгтэй гэж гардаг. Бид энэ хэсэгт нот биш табыг уншин ая тоглож сурах болно. Нот уншиж гитар тоглоно гэдэг бол маш өндөр төвшний хүмүүсийн хийдэг ажил ( жишээ нь Ганбат багш...etc ). Агуу гитарчдын ихэнх нь гитэр сайн тоглож сурсныхаа дараа нотыг судалж эхэлсэн байдаг. Иймээс цаашдаа бидний хамгийн сайн найз бол GUITAR TAB  байх болно. 

Доор Red hot chili peppers-ийн Californication дууны intro-г Таблсан байгааг харж байна:

Хамгий эхэнд 5-р утсыг сул цохино дараа нь 4-р утасны 2-р үе буюу fret  дээр дараад цохино, дараа нь 2-р утсыг сул цохино тэгээд 2-р утасны 1-р үен дээр дараад цохиж байгааг tab дээрээс харагдаж байна.Харин доор MIKE хэрхэн тоглохыг заасан бичлэг байна:

Аккордуудыг хэрхэн Tableture дээр тэмдэглэхийг харъя:

F major болон A minor-ийг тэмдэглэжээ. За залуусаа Таб уших тиймч хэцүү биш байгаа биздээ? ойлгоогүй зүйл байвал сэтгэгдэл дээр бичээд үлдээгээрэй!  Харин та нар ultimate-guitar.com оос дуртай дууныхаа intro , соль аль алинийг нь тоглох хэрэгтэй!

Чи ямар хөгжим хаана тоглох вэ? гэдгийг эхлээд бодох хэрэгтэй!

Учир нь рок н роллыг classic гитар дээр тоглох гээд үзвэл маш хэцүү! 

Чи гэртээ эсвэл гадаа орцонд дуулах бол банзан гитар сонгох хэрэгтэй!

Хэрвээ паб , ресторан , мон христийн сүм дээр тоглохжийгаа бол акустик буюу хагас цахилгаан гитарыг сонгож болно.

Харин хамтлагт тоглохыг хүсдэг мөн гитарын бүх стилийг сонирхон сурахаар шийдсэн бол яалт ч үгүй цахилгаан гитар хэрэгтэй.

Цахилгаан гитар сонгохоор шийдсэн бол бас ямар брэндийн гитар сонгох ( дугаралтууд нь хоорондоо адилгүй байдаг) , мөн гитарын өсгөгч авах тохируулах гээд жаахан ажиллагаа шаардана.

Хүмүүс анхлан сурахад хямдхан муу гитар дээр сурахад болно гэж боддог. 

Гэвч хямд муу гитар дээр дарахад хэцүү байдаг ба муухай дугарахаас нь болоод сайхан хөгжилдөж чадахгүй шүүдээ! 

Харин анхнаасаа үнэтэй чанартай гитар авчихвал гаранд эвтэйхэн , гоё дугарна бас хөгөө ч гэсэн алдахгүй...

 

Гитарыг сонгохдоо


Хамгийн гол нь дугаралтыг сонсох хэрэгтэй!  үнэтэй , үзэмжтэй нь гол биш юм

Гитарын гарыг муруй эсэхийг шалгаж үзээрээ!

Гитарын утас болгоны үенүүд дээр эхнээс нь дуустал сайн дугаргаж үз! ихэнх гитарууд хуурайшилтай манай орны цаг агаараас болж , замын механик гэмтлээс болж харагдахгүй ч царгилт үүссэн байдаг.

Gibson , Fender , Martin  зэрэг дэлхийн хамгийн алдартай брэндийн ориг гитар монголд аль ч дэлгүүрт байхгүй ба дандаа хятад , солонгосын дуураймал хогнууд байгаа гэдгийг анхаар!

Нэмж хэлэхэд хамгийн муу хужаа, хямдхан гитарыг Sunday plaza -ийн 1 давхарт зарж байгаа 25000 орчим үнэтэй!   Мөнгөний бололцоо жаахан тааруу байвал тэндээс авжийгаад сураад байгаарай! 

Амжилт хүсье!



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Gitar hoglohod ter gitar ymar torliin gitar ve gedeg hamaarah u
Бичсэн: Зочин хэзээ: 21:33, 2016-12-12 | Холбоос | |
bi yroosoo chaddgue yahuu tuslaaj эргэлзэх
Бичсэн: jawhaa (зочин) хэзээ: 14:02, 2016-02-19 | Холбоос | |
Энийг тайлбарлаад өгөөч. Баярлалаа
Intro
e---------------------------------------------------
b-8h9~--8----8~-------------------------------------
g---------10----------8h10~--8----------------------
d----------------10~-----------11-10~--10h11p10-8~--
a---------------------------------------------------
E---------------------------------------------------
Бичсэн: Beginner хэзээ: 15:20, 2015-03-11 | Холбоос | |
UUCHLAAAPAI HOGOLKOJ BI BVVVVP ALJIIINAA YAHUUU
Бичсэн: AZ JARGAL (зочин) хэзээ: 10:53, 2015-02-21 | Холбоос | |
yagaad dalii taviciin be
Бичсэн: Зочин хэзээ: 18:37, 2014-12-02 | Холбоос | |
neg l boldogguiee уйлах uul ni surchuul goy l bhiin
Бичсэн: охиноо (зочин) хэзээ: 18:58, 2014-04-13 | Холбоос | |
uneheer heregtei zuils bna. bayrlalaa
Бичсэн: taivnaa хэзээ: 18:34, 2013-12-02 | Холбоос | |
Гитарынхаа утсыг яаж солих вэ оруулаад өгөөч
Бичсэн: Dnk хэзээ: 23:42, 2013-11-02 | Холбоос | |
Ямар ялгаатай вэ?
Их таалагдлаа. Би гитар тоглож сурахаар шийдэж байгаа тийм болохоор дандаа орж байна байхоо. Соль, басс гитар 2-ийн ялгааг хэлж өгөөч ккк. Намайг битгий шоолорой та миньэээ кккк
Бичсэн: НЯМКА (зочин) хэзээ: 15:08, 2013-05-04 | Холбоос | |
туслаач
Баярлалаа их хэрэгтэй зөвлөгөө байна.
хаанаас дажгүй гитар боломжийн үнээр авах вэ
Бичсэн: Зочин хэзээ: 20:31, 2012-10-27 | Холбоос | |
Hogloh gsn neg l boldogguie ene bichlegen deerh shig dugarahgui bhin.arai changalahaar tasarchih gd bgam shig sanagdaad bhin.hoglood surchwal l ih zgr bna da.Iim saihan medee hurgej bgad tnx.
Бичсэн: Erdenet boy (зочин) хэзээ: 19:11, 2012-07-20 | Холбоос | |
bayarlalaa chamd anx surax gej bga mani met shig xvmvvsd yanziin xeregtei medee zuwluguu bnaa. thanks
Бичсэн: amaraa (зочин) хэзээ: 01:59, 2012-03-09 | Холбоос | |
Гитарын портал сайт...
Цоо шинэ сайн сайт шүү. Ороод үзээрэй. http://www.m-chords.com
Бичсэн: Н.Энхбат (зочин) хэзээ: 19:58, 2011-05-03 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax