avatar

Галсан - Өгсүүр замын дуун

2010-06-02,14:23
https://legion.blogmn.net/

(Хааяа нэг ийм гоё юм сонсохоор хүн амитантай хамт сонсохгүй бол болку юм шиг санагдаа байх юм)

 Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оонон халиун толгод минь намайгаа ӨРШӨӨ
Олонцог элээгээгүй дэгдээхэй насандаа би чинь
Оготно бор толгодыг уул гэж эндүүрч явжээ.

Оцор цацар довцгууд дундаа сүмбэр
Очир хэлбэрт уулс минь намайгаа ӨРШӨӨ
Отгонтэнгэрийн зулай дээр гишгэхээсээ урьд би
Огторгуйн багана гэж уулсыг андуурч явжээ.

Овоо тахилга нь бэлийн чулуугаар өндөрлөсөн
Отгонтэнгэр их хайрхан минь намайгаа ӨРШӨӨ
Отог жинстэй Алтайг давахаасаа урьд би
Огторгуйн багана гэж таныг эндүүрч явжээ.

Он цагийн түүхийг мөнх цасандаа ботилсон
Онгод билгийн Их Алтай минь намайгаа ӨРШӨӨ
Од зүлгүүрддэг Гималайг давахаасаа урьд би
Орчлонгийн зулай гэж Алтайгаа андуурч явжээ.

Онхол цонхолгүй вандан ширээ говийн
Оготно бор толгод минь намайгаа БҮҮ ӨРШӨӨ
Оосор бүчгүй сансрын уудмаас халиахад
Оргил бүхний оргил нь нутгийн минь толгод л байна шүү дээ.

Download MP3: gogo share

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax