avatar

ДАШТ 2010-т бэртлийн улмаас оролцохгүй болсон азгүй одод

2010-06-07,12:56
https://legion.blogmn.net/
Хөлбөмбөгийн их баяр эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Шилдэг 32 баг өөр өөрсдийн бэлтгэлийг хангаж байгаа. Харин цөөнгүй баг гол тоглогчдоо бэртлийн улмаас алдаж, азгүй одод ДАШТ-ийг харамсалтайгаар өнжих болоод байна. Ингээд та бүхэндээ ДАШТ-ийг бэртлийн улмаас өнжих болсон болон одоогоор бэртэлтэй, ДАШТ-д тоглох эсэх нь тодорхойгүй байгаа азгүй оддыг танилцуулъя.

Михаил Баллак
Шигшээ баг:Герман
Тоглодог байрлал:Хагас хамгаалагч
Нас:33
Тоглодог клуб:Челси
Бэртэл:Портсмоут багтай хийсэн ФА цомын финалд тэрээр шөрмөсөндөө гэмтэл авсан юм.
Баллак энэ гэмтлээсээ болоод ДАШТ-д оролцохгүй болсон.



Арьен Роббен
Шигшээ баг:Нидерланд
Тоглодог байрлал:Довтлогч
Нас:26
Тоглодог клуб:Байерн Мюнхен
Бэртэл:Унгартай хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр өвдөгний шөрмөсөндөө бэртэл авсан.
Тэрээр өөрийн бэртэлээ оношлуулж байгаа ба Өмнөд Африкийг зорьж буй шигшээ багтайгаа хамт явахгүй болсон.


Жон Оби Микел
Шигшээ баг:Нигери
Тоглодог байрлал:Хагас Хамгаалагч
Нас:23
Тоглодог клуб:Челси
Бэртэл:Тэрээр 5 сарын эхээр өвдөгний бэртэлдээ мэс засал хийлгэсэн боловч бэртэл нь эргэн сэдэрсэн.
Тэрээр ДАШТ-д оролцох Нигерийн шигшээ багийн бүрэлдэхүүнд албан ёсоор нэрлэгдсэн байсан ч удаан эдгээгүй байгаа өвдөгний бэртлээсээ болж өөрийн хүсэлтээр нэрээ хасуулсан.

Дидье Дрогба
Шигшээ баг:Кот Д’ивуар
Тоглодог байрлал:Довтлогч
Нас:32
Тоглодог клуб:Челси
Бэртэл:Японы шигшээтэй хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр баруун гарынхаа тохойг хугалсан.
Дрогба өөрөө багийн нөхөр Коло Туред ДАШТ-д оролцохгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ зарим эх сурвалжаар түүнийг хэсэг хугацааны дараагаас бэртлээсээ эргэн ирж ДАШТ-д орж магадгүй гээд байна.
Түүний ДАШТ-д оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Рио Фердинанд
Шигшээ баг:Англи
Тоглодог байрлал:Хамгаалагч
Нас:32
Тоглодог клуб:Манчестер Юнайтед
Бэртэл:Бэлтгэлийн үеэр Эмиль Хэскитэй мөргөлдөж хөлөндөө бэртэл авсан.
Тэрээр хөлийн шөрмөсөндөө бэртэл авсан ба ДАШТ-ийг орхиж Английн шигшээ баг түүний оронд өөр тоглогч дуудсан юм.

Андреа Пирло
Шигшээ баг:Итали
Тоглодог байрлал:Хагас хамгаалагч
Нас:31
Тоглодог клуб:АС Милан
Бэртэл:Мексиктэй хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр шагайндаа гэмтэлавсан.
Түүний ДАШТ-д тоглох эсэх нь тодорхойгүй байгаа ба тэрээр Миланд эмнэлгийн оношлогоо хийлгэж байгаа.


Майкл Эссьен
Шигшээ баг:Гана
Тоглодог байрлал:Хагас хамгаалагч
Нас:27
Тоглодог клуб:Челси
Бэртэл:2010 оны 1 сард зүүн хөлийн шөрмөсөндөө бэртэл авсан.
Тэрээр энэ ДАШТ-ийг өөрийн бэртлээсээ болоод өнжиж байна.


Оскар Кардозо
Шигшээ баг: Уругвай
Тоглодог байрлал: Довтлогч
Нас: 27
Тоглодог клуб: Бенфика
Бэртэл:Португалын лигийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн 4 тоглолтонд шагайн гэмтэлтэй тоглосон нь сэдэрсэн.
Одоог хүртэл түүний ДАШТ-д оролцо эсэх нь тодорхойгүй байгаа ч түүний төлөөлөгч нь түүний бэртлийг төдийлөн сайн биш байгаа гэж мэдэгдсэн.

Диего Милито
Шигшээ баг: Аргентин
Тоглодог байрлал: Довтлогч
Нас: 30
Тоглодог клуб: Интер
Бэртэл:Бэлтгэлийн үеэр шагайндаа бэртэл авсан.
Түүний бэлтгэлдээ хэзээ эргэн ирэх нь тодорхойгүй байна. Хэрвээ энэ бэртэл нь хүнд бэртэл биш бол шигшээ баг нь түүнийг хурдан авахийг хүсч байна.


Хулио Цезарь
Шигшээ баг: Бразил
Тоглодог байрлал: Хаалгач
Нас: 30
Тоглодог клуб: Интер
Бэртэл:Зимбабвэтэй хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр нуруундаа бэртэл авсан.
Одоогоор физик эмчилгээ хийлгэж байгаа ба 3 юм уу 4 хоногийн дараагаас шигшээ багтаа эргэн ирнэ гэж найдаж байна.

Мауро Каморанеси
Шигшээ баг: Итали
Тоглодог байрлал:Хагас хамгаалагч
Нас: 33
Тоглодог клуб: Ювентус
Бэртэл:Бэлтгэлийн үеэр баруун хөлөндөө бэртэл авсан.
Италийн шигшээ багийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд багтсан ч түүний тоглох эсэх нь тодорхойгүй байна.



Хумберто Суазо
Шигшээ баг: Чили
Тоглодог байрлал:Довтлогч
Нас: 29
Тоглодог клуб:Монтеррей
Бэртэл:Изральтай хийсэн нөхөрсөг тоглолтонд шөрмөсөндөө бэртэл авсан.
Тэрээр одоогоор бэртлийн эмчилгээгээ хийлгэж байгаа ба энэ ДАШТ-д оролцохгүй болсон.


Хейко Вестермэн
Шигшээ баг: Герман
Тоглодог байрлал:Хамгаалагч/Хагас хамгаалагч
Нас: 26
Тоглодог клуб: Шальке
Бэртэл:1 сард өвдөгний бэртэлдээ хийлгэсэн мэс заслын дараагаар бэртэл нь сэдэрсэн.
Тэрээр энэ ДАШТ-ийг энэ бэртлээсээ болоод өнжиж байна.




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хөөрхий Дрогба санаа зовох
Бичсэн: arch_tseegii хэзээ: 16:38, 2010-06-07 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax