avatar

Ad-hoc холболт буюу wireless LAN үүсгэж интернетээ салаалах

2010-06-08,10:26
https://legion.blogmn.net/
Их хэмжээний өгөгдлийг 2 компьютер ийн хооронд зөөхөд үндсэндээ
ФлэшЗөөврийн хардСүлжээний UTP (кроссовер) кабел ашиглан зөөвөрлөдөг. Харин эдгээр нь байхгүй тохиолдолд яах вэ? Ad-hoc холболт маань ямар нэг төвийн төхөөрөмжгүйгээр(access point) хоорондоо холбогдох боломж олгодог.  Утасгүй холболт ашиглаж байгаа болохоос биш бас л нэгэн сүлжээ үүсгэж байгаа хэрэг юм.

1. Бүх холбох гэж буй компьютеруудын галт ханыг унтраана. Унтраахдаа Control panel --> Firewall --> Turn Firewall on or off --> off

2. Одоо Ad-hoc холболтоо үүсгэе. Хэрэв таны үйлдлийн систем тань Windows Vista болон 7 бол Control panel --> Network and sharing center  гэсэн дарааллаар ороод дараах улаанаар тэмдэглэснийг сонгоорой!


3. Гарч ирсэн цонхноос ad-hoc горимоо сонгоод Next дарахад дараах цонх гарч ирэх бөгөөд зааврынх нь дагуу гүйцэтгэнэ


4. Интерфэйс картдаа хаяг олгох шаардлагатай. Хаяг олгохдоо Control panel --> Network and sharing center --> Change adapter settings
 
Wireless network connection дээр нь хулганы баруун товч дараад Properties. IPv4 дээр 2 товшоод гарч ирэх цонхны Use following IP address-ийг сонгоно. Хэрэв бид router ашиглаж байсан бол мэдээж Obtain IP address automatically-г сонгоно. Хаягт private төрлийн хаяг өгөх бөгөөд энгийн хэрэглээнд 192.168.0.1-255 хүртэл дурын хаягаа өгч болно. Subnet mask 255.255.255.0

5. Үндсэндээ компьютер - компьютер (ad-hoc) сүлжээг үүсгэхэд дээрх алхмууд хангалттай. Харин холболт хийх бусад компьютеруудад дээрх хаяг олголтын алхмыг хийхээс гадна ad-hoc сүлжээндээ хайлт хийгээд холболдоно. Ad-hoc холболтод төхөөрөмжүүд хооронд хамгийн холдоо  30 алхам гэж зөвлөдөг.

6. Хандах гэж буй компьютерынхаа IP хаягийг WIN + R хослолоор RUN цонх дээр \192.168.0.3 маягаар бичиж өгөхөд тухайн компьютерыг та ашиглах, файлаа зөөх бүрэн боломжтой болно.

Linux -ийн аль нэг тархцаас ad-hoc холболтыг хэрхэн хийх зааврыг тун удахгүй оруулах болно. Дэлгэцийн орчноос энэ нь маш амархан хийгддэг. Команд мөрнөөс мөн хэдхэн командаар хийгдэнэ. Нэгэнт л ad-hoc холболт тогтож  байгаа бол үйлдлийн системийн хамааралгүй холболт тогтоож болно. Өөрөөр хэлбэл Windows болон Linux ҮС-тэй компьютеруудыг холбох бүрэн боломжтой.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax