avatar

Сонирхолтой газарзүйгээс: Геологийн цаг тоолол

2010-06-19,13:09
https://legion.blogmn.net/

Геологийн шинжлэх ухаанд дэлхийг ойролцоогоор 4,5 тэрбум жилийн өмнөөс үүссэн гэж үздэг.Тэгвэл 4,5 тэрбум жилийн өмнөөс өнөөг хүртэл дэлхийд юу юу болж өнгөрснийг геологичид судалж тогтоосон байдаг юм байна.
Энэхүү бичигдээгүй түүхийг геохронологийн хүснэгтээр он дарааллуулан үзүүлснийг сонирхуулж байна. 

Ингэхдээ гурван янзын хүснэгт диаграмаар үзүүлснийг зураг дээр нь дарж томоор үзээрэй...

Дээрхийг босоо баганан хүснэгтээр илэрхийлбэл...

Геохронологийн хүснэгт


Геологийн цаг тоололын хамгийн том нэгж нь суперэон юм. Дэлхийн туулж өнгөрүүлсэн 4,5 тэрбум жилийг Кембрийн өмнөх үеийн ба одоогоос 500 сая жилийн тэртээгээс эхэлж тоолох Кембрийн галаваас хойшх үеийн гэж 2 суперэонд хуваана.

Суперэон нь Эоноос тогтоно. Кембрийн өмнөх үеийг Гадей, Архей /Анх төрмөл/, Протерозой /Эх төрмөл/ гэсэн 3 эонд хуваадаг бол Кембрээс хойшх үеийг Фанерозойн эон гэнэ.  Эон нь Эринд, эрин нь илүү тодорхой галавуудад хуваагдана. Галавууд Эпохиос тогтоно. Эпохийг яруст хуваана. Эдгээрийг дээрх хүснэгтээс тодорхой харж болно.

Геологичид галавуудыг дээд/хожуу, доод/түрүү, дунд гэх мэтээр хэлдэг ба дээд, дунд, доод гэдгийг чулуулгийн хувьд ("дээд юрагийн элсэн чулуу" гэх мэт), харин хожуу, дунд, түрүү гэдгийг цаг хугацааны хувьд хэрэглэгддэг болно. Жишээлбэл, "түрүү юрагийн хуримтлал", "хожуу юрагийн чулуужсан үлдэгдэл" гэх мэтээр.

Эдгээр нэгжүүдийг тухайн үед болж өнгөрсөн томоохон үйл явдлууд дээр тулгуурлан ялгана. Өөрөөр хэлбэл эдгээр нэгжүүдийн хоорондын хил заагийг (цаг хугацааны) геологийн, эсвэл палеонтологийн үйл явдлуудаар (амьтны аймгийн массыг хамарсан сүйрэл зэрэг) тодорхойлно.

Жишээлбэл, Цэрд ба Палеогений заагт томоохон сүйрэл явагдсан ба үүгээр дээр дурьдсан хоёр галавын хил заагийг тогтооно. Энэ мөхлөөр динозавр бүрэн, тэнгисийн амьтдын зүйлийн бүрдлийн ихээхэн хэсэг мөхсөн аж.

 

Нэмэлт болгоод хэдэн бичлэг тавилаа.

Мэдээллийн эх сурвалж:  Монгол Вики-д


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax