avatar

БАРУУН ЭТГЭЭДЭД АЯЛАСАН НЬ 2..............ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.

2011-01-18,15:26

2.Галт тэргэнд

За хө аялал маань ийнхүү эхэлвээ.Тэр нэгэн намрын орой 19. цагын орчимд Улаанбаатар вокзал дээр ирж Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн галт тэргэнд суухаар болов.Юуны өмнө өмнө аялалын бүрэлдэхүүнээ танилцуулья даа.Бодит явдал тул хүмүүсий нэрийг өөрчилсөн нь дээр байхаа тэ.Багын ахлагч Батаа.намхан нуруутай яриа хөөрөөтэй 30 гаруй насны залуу байлаа.Тэр Оросод 10 гаруй жил сурч амьдарч байсан оросоор маш сайн ярьдаг залуу байлаа.Бас Чечены дайнд орж байсан залуу юм байна лээ.Дайны тэмдэг болох түүний зүрхэн тус газар маш том таван хошууны дүрсийг хутгаар биенд нь сийлсэн сорвитой.Харахад үнэхээр аймаар шүү.Чеченьд байлдаж яваад олзлогдсон юм гэсэн.тэр үед оросын цэргий сургуульд сурч буй залуусыг дайнд сайн дураар нь явуулдаг байсан үе шүү дээ.Мань хүн тэр үед Бабушкины нэрэмжит Хилийн цэргийн дээд сургуулийн курсант байсан гэсэн шүү.За дараа нь, би орж байгаа юм нөгөө францын легиондоо явж буй царай нь тэр шүү дээ.2 ах байсан тэр 2 англи гарч байгаа гэсэн.Бас 1 бүсгүй тэр бас англи явж байгаа тэр өөрөөсөө олон ах нэгэн хүнд дурлаад тэрнээс хол байсан нь дээр гэж үзэн байраа зараад явж байгаа гэсэн дурласан хүн нь вокзал дээр ирсэн л дээ бас болоогүй тэр нь эхнэр хүүхэдтэй гэсэн .бас 3 хүүхэн 1 залуу швед орох гэж байгаа.за иймэрхүү хүний бүрэлдэхүүнтэй баруун европыг зорихоор тэр өдөр цугласан юм даа.Нийтдээ 9 хүн явсан юм байна шүү.Би 1 дунд зэргийн үүргэвтэй.Тэрэн дотор юу байсан гэжүү .Дотуур солих хувцас 3 ээлж,1 өмд, 2 цамц,хэдэн оймс,оо сойз саван гэх мэт хэдэн жижиг сажиг зүйлс, за тэгээд замдаа идэх хүнс гэж жаахан чанасан махтай ингээд л болоо доо.Аан тийм нөгөө  зовж хамаг юмаа шавхаж байж авсан шенгений визтэй, улаан өнгөтэй гадаад паспорт.Нэг хэцүү юм нь юу гээч....Миний карманд зөвхөн, ногоон өнгөтөй нөгөө  их гүрний, хүн болгоны хүслээр олддоггүй 20-н долларын 1 ширхэг дэвсгэрт байлаа даа.Энэ бол надад байгаа анхны бөгөөд сүүлчийн ганц капитал минь байсан юм.Учир нь би франц орох бүх зардлаа өгсөн тул ямар ч асуудлгүй гэж бодсон *хуучин хүү*-гийн гэнэн зангаар л 20-хон бакстай вагонд сууж байгаа царай минь тэр дээ.За тэгээд нөхдийг гаргаж өгөх гээд л олон хүн ирсэн байсан даа.Манайхнаас миний дүү найзтайгаа бас намайг насан туршид гэр бүлгүй, хүүхэдгүй амьдын хагацалд унагаасан эхнэр /яагаад эхнэрээ ингэж бичсэн бэ гэхлээр дараагийн хэсгээс олж уншаарай/маань миний ганц хайртай хүүг минь тэврээд л галт тэргэний хойноос гараа далалсаар л хоцорсон юм.Ингээд би гэдэг хүн чинь, тэр хүн болгоны хүсээд байдаг ид шидтэй ногоон цаасыг боодол,боодлоор нь олж ирнэ гэсэн дэврүүн сэтгэлтэй тэртээ хол далайн эрэгт буй нэрийг нь л мэдэхээс өөр зүс таних ч хүнгүй,гадаад далайн улсруу хийсэн аялал эхэлвээ.Өмнө нь эрээн хэмээх олон түжигнэсэн газраас өөр улсад очиж үзээгүй миний бие   тэр өндөр хөгжилтэй  улсын соёлын шоконд орохоор явж буй нь энэ дэээ.Бид яагаад эрхүүгийн вагонд суусан юм бэ гэхлээр шууд нарлагын вагонд суухлаар замдаа элэг нэгт монголчуудаа дээрэмддэг монголчуудаас хол явахын тулд тэгсэн хэрэг.Гэхдээ би ямар харсан биш тэгдэг л гэж авч яваа газарчин Батаа л хэлсэн юм шүү.Улаанбаатараас гарсаны маргааш өглөөн нь Алтанбулагын боомтон дээр ирж цааш Их оросын хилийг давлаа.Улаан-Үдэд вагоноосоо бууж Оросын зүүн тал болох Читийн  Благовашинскийгаас ирэх орон нутгийн галт тэргээр Алтан москваг зорих юм.Бас Улаан-Үдэд 1 хонохоор л боллоо.Учир бидний явах галт тэрэг маргааш орой нь явах тул нийтийн унталгын өрөөнд орж чив чимээгүй амрахаар болсон.одоо энийг бодохлоор инээд хүрдэг юм .Чимээ гаргахгүй орон дээрээ дээшээ хараад л чимээгүй 24 цаг хэвтсэн гэхлээр боож үхмээр ч юм шиг,инээд ч хүрэх шиг.Манай газарчингийн л бодож олсон арга байх хөөрхий.Ингээд л айж гайхах нь зэрэгцээд л анхны соёлын довтолгоонд орж байгаа нь энэ.Уг нь дамжин өнгөрөх зөвшөөрөлтэй юм чинь орж гарч тэр жижиг хоттой танилцах боломж байсан юм шүү.хэхэхэ. Нээрээ хилээр гарахад бөөн юм болдог юм байлаа шүү .Сүхбаатар хотоос нөгөө хөөрхий наймаачид маань бидний вагонд сууж авч яваа жаахан бараагаа хилээр гаргах гэж миний шенгений виз авахаас ч хэцүү асуудал болдог юм байна.Манай хил гаалийнхан гэж ёоёо үнэхээр цохиод авмаар юм билээ шүү.Тэр наимаачид ямар москва орох гэж байгаа биш,ердөө хэдхэн км яваад л хилийн цаадах тосгонд очиж лангуун дээр юмаа зардаг юм билээ.Би бүүр зориуд очиж тэрийг харж билээ.Наймаачид маань нилээд хэдэн савхин бээлийгээ бидний хэдэн нөхдийн цүнх саванд тарааж хийж гаалиар гайгүй гарсан даа хөөрхий.

За нөгөө орон нутгийн вагондоо сууж авлаа даа. газарчин бид 2 нэг купенд бусад маань нөгөө вагоны 2 купенд эзэн болж авад л галт тэрэг хөдөллөө.Замд 1 өрөөндөө бөөгнөрч байгаад л сайхан танилцлаа даа.Гэтэл урьд нь солонгост байсан 2 хүн байна.Нэг нь бүсгүй байсан,тэрнийг нөхөр нь бараг л хүчээр явуулж байгаа юм байхаа.Учир нь тэр хүүхэн өмнө солонгост нэг сонин газар ажиллаж байсан гэнээ,ширээний хүүхэн гэсэн тухайн үедээ би ямар ажил байдагыг ойлгооч үгүй.Нөхөр нь харин виз хөөцөлдөж байгаад бид 2 танилцсан .Гэтэл тэр бараг донтой болсон учир гадагш нь явуулж байгаа гэнээ нөхөр нь,ерөөсөө өдөр шөнөгүй л сэкс хийгээд сүүлдээ нөхөр нь ачааллаа даахгүй бүүр цөхөрсөндөө явуулж санаа амар ч байгаа юм байхаа.Үнэхээр тийм юм байна лээ хожим би шведэд байхдаа сонссон л доо баллаж өгдөг хүн байсан одоо ямар болсон юм бүү мэд.Нөхөр нь надас асууж байсан үнэхээр энэ өвчин юм болов уу гэж би ч ёстой гайхсан шүү,гайхсандаа юу ч хэлж чадаагүй.Шведэд байсан 1 бүсгүй  байдаг юм байна.Энэ шведэд байсан бүсгүй бидэнд болон надад үнэхээр их тусалсан сайхан сэтгэлтэй Сайншанд хотын бүсгүй байсан юм.Энэ бүсгүй миний баруунд амьдарч байсан тодорхой хугацааны ганц найз маань байсан тул би түүнийг  энэ дурсамждаа оруулж бас Сараа гэж нэрлэе дээ.ЮУ. Та  2 суусан юмуу гэжүү хэхэ үгүй.Тэр бид 2 яасан бэ гэхээс илүү яаж амьдарч, яаж бие биендээ аав,эжийгээ орлуулж эхнэр нөхөр шиг /гэхдээ энд сэкс ямар ч хамаагүй тийм юм ерөөсөө болоогүй/эв найртай эх орондоо байгаа юм шиг сэтгэл амар тиим л сайхан цаг үеийг өнгөрөөсөн юм даа.Одоо даан ч холбоо барьж чадахгүй олон жил болсон байна.Би сураг тавьсан л даа гадаад хүнтэй сууж сайхан хүүхэдтэй болсон гэж дуулсан .Одоо тэр шведэдээ л амьдарч байгаа гэсэн.Амьдралын хамгийн хэцүү үеийг  туулж хамтдаа гадаа даарч хонон, тэрний энэ хэцүүхэн амьдралдаа хэзээ ч бууж өгөхгүй хэмээн нулимстай нүдийг  одоо ч би мартаагүй.Жаргалтай үедээ 2-лаа ганц хоёр пиво уунгаа сайн сайхныг мөрөөдөж суусан тэр тэр мөчийг ч би мартахгүй.Ийм л сайхан хайртай ганц найз минь болсон юм даа.

ЗА вагондоо эргээд оръё доо хэхэ.хадуураад найзаа баахан сэтгэл хөдлөөд ярьчихлаа.Соёлтой улсад үүнийг сорри гэдэг юм билээ хэхэ.За оросын вагоны цагдаа гэж юм байнаа.Ёстой нөгөө шкаф шиг 2 залуу .Газарчин Батаа ,би ,2 цагдаа бид 4 гэмгүй сайхан наиз болов оо.Тэр 2 бас чечэньд байлдаж шархтсан.одоо шарханд амар гээд вагоны цагдаа хийж байгаа гэнээ.За 1 өдөр газарчин Батаа бүгдээрээ вагон ресторанд оръё гээд л бүгд орлоо.Жаахан идэх юм авч бас болоогүй хүн бүр 2 хоёр пиво уулаа.Нөгөө хэдээ явуулчихаа д л газарчин Батаа би ,бас 2 цагдаа тэр вагоны цувааны дарга гэнүү 1 хөгшин бас бус хэдэн вагоны ажилтан бид хэд ресторанаа хааж байгаад л уулаа даа.Гэтэл 2 хөөрхөн 2 орос охин байнаа.15-16 л настай охидууд байсан.Тэр 2 ундаа уугаад л бидний ярианд ерөөсөө оролцохгүй суугаа дл байх юм.Удалгүй 2 цагдаа хувцсаа тайлж  нөгөө 2 охиноор ёстой янз бүриин массаж хийлгэдэг байна ш дээ.Тэгснээ намайг чи ингэх үү гэлээ би ч амьдралдаа ийм юм үзээгүй хүн чинь шууд л үгүй гэлээ тэд нар инээлдээд л.Тэгсэн тэгж байнаа .Хол явдаг суудалд цагдаа нар иймэрхүү охидыг авч явж зугаа гаргадаг юм гэнээ хэхэхэ.За ингээд л нилээд сууж байгаад л би ч унтахаар явлаа даа.

За маргааш гэж ёстой хараал идсэн өдөр байсан юм.Вагоны амттан зөөж зардаг авгай танай найз чинь ресторанд дуудаж байна гэнэ.Яваад очлоо.гэтэл миний өмнөөс их урт тооцооны хуудас гаргаад харууулж байна.Чи энийг өчигдөр хэрэглэсэн байна гэнээ.БИ гайхаж юу яриад байгаа юм бэ чи бид 2 цуг байсан биз дээ гэтэл ,чи юм авч энэ хүмүүсийг дайлсан байна гэнэ.Би гайхаад тооцоо нь хэд юм бэ гэтэл надад тооцоог өгч 1500 доллар гэнэ.ЁОЁО.Галзуурмаар юм энүүгээр чинь бид хэд байтугай ,вагоны бүх хүмүүсийг ч дайлахаар мөнгө байна шүү дээ гэтэл нөгөө вагоны дарга ,гал тогооны хүүхнүүд,2 цагдаа нийлж байгад л миний эсрэг давшилт хийдэг байна ш дээ.би газарчинг дагуулж гарч байгаад уулзаад юу болоод байгаа юм бэ гэтэл, аан зүгээрээ би нөгөө хүмүүс дээр очоод германд очиж авах үлдсэн тооцог хийгээд ирье тэгээд 1500 баксаа өгөөд салья гэдэг байгаа.Х Хожим бодоход өөрөө тэрийг зохион байгуулсан юм шиг бна лээ дээ.Газарчин маань орой ч купендээ ч ирж хонохгүй рестораны хүүхэнтэй учраад байсан нь ийм л учиртай байсан даа.Үүнээс болж газарчин бид 2 цагдаа нартай бас жаахан түр тар хийгээд авсан шүү.Хожим бодоход газарчин маань монголд үлдсэн нөгөө бас виз гаргадаг хүний мөнгөн дээр ажилласан байх.Тэрэндээ намайг чирсэн шүү.Гэхдээ би тэр газарчинд гомдоогүй.Маргааш нь газарчин бид 2-ыг рэсторанд сууж байтал 2 цагдаа, 2 хужаа залууг оруулж ирээд л цохиж бариад бөөн юм болов оо. тэр 2 хужаа оросод бараа зөөж наймаа хийдэг залуус байсан.Би газарчинд хэллээ чи очоод аргалаад 2 хужааг явуулчихаач гэтэл мань газарчин очоод уулзтал визний зөрчилтэй байна гэж мөнгөн дээр ажиллаж байхгүй юу.Хүн их сонин, хүний газар явж байхдаа бас ази царай нэгтнээ жаахан өмөөрдөг л юм шиг билээ хэхэ.Тэрнээс болж газарчин, 2 цагдаатай муудалцаж нилээд дуу шуу болохоор нь би очиж гарья гээд газарчинг авч гарч байгаад чи бэлэн үү гэж асуулаа тэр бэлэн л гэлээ.Учир нь бид 2 хоёулаа цэргийн хүн учраас зодолдохоор шийдсэн нь тэр.2 цагдааг тамбар дээр гараад ир гээд дуудлаа.Хаалга онгойгоод л гараад л ирэнгүүт нь шууд боолтын барьц аваад л би шууд дайрсан,газарчин маань ч нөгөө цагдаатай барилцаж авад сайхан зодоон боллоо.Бараг 7-8 минут зодолдсон байх .Сүүлдээ нөгөө 2 цагдаа байж бай учраа ололцоё гэж байна.Би бодлоо төрийн ажил хийж байгаа болохлоор ингэж байгаа байх гэж.Гэтэл  москва орохоос 2-3 цагийн наана 1 буудал дээр бөөн цагдаа нар орж ирээд л газарчинг шууд гавлаад л аваад явлаа.Нөгөө 2 цагдаа аль хэдийн дуудлага өгсөн юм байж.Вагоны хаалгаар гарахдаа газарчин, за наад хүмүүсээ аваад москвагийн вокзал дээр очоод хүлээж бай, би 5-6 цагын дараа араас чинь заавал очноо гэж хашгирсан даа.

Вагон ч хөдөллөө.Удалгүй байдал биш болж нөгөө баруунлуу явж байгаа хүмүүс маань газарчинг асууж байна би хэлэхгүй нилээд гүрийж байгаад л сүүлдээ аргагүй эрхэнд хэллээ.Санаа зоволтгүй араас хүрээд ирнэ гэж тайтгаруулах гэсэн боловч нөгөө ахимаг насны 2 ах чи ер нь энэ виз гаргадаг хүмүүсий хамсаатан байна та нар хулхидаж байна гээд л цамнаж гарсан даа.Ашгүй тэгж байтал москвад галт тэрэг маань очсон доо.Нээрээ удалгүй 5-6 цагын дараа газарчин маань зүүн талын хавиргаа барчихсан нилээд  ярвайчихсан араас минь ирж билээ.Яасан гэтэл аан бид нарыг хулхидаж 1500 доллар авсан тэрнээс болж маргалдсан гэж хэлээд дараагийн вагонд цагдаа нар суулгаж өгсөн гэсэн.Эхлээд баахан гавлуулж  бороохойдуулсан тэгээд л хавирга нь гэмтсэн байх.За нэг иймэрхүү л 4 хоног вагоноор явсан даа.Мартах шахаж,нээрээ улаа-үдээс москва ортол битүү хусан ойгоор явж байгаад л ордог юм билээ.Энэ нь сайхан байсан шүү.Бас Баигаль далайг нь харсан.Бас их өлссөн шүү.Нуулгүй хэлэхэд 20 доллар маань аль хэдийн дууссан байсан.Ёстой цэргий хүн тулдаа л тэссэн байх.Манай нөгөө гишүүд маань бие биенээсээ нууж юмаа идээд л бас л өрөвдөлтэй л харагддаг юм билээ.Харин Сараа маань л үргэлж манай купенд орж ирж юм ярьдаг байлаа.Их хөгжилтэй орж ирээд л зүгээр суухаар үнсэлцэх үү гэж асуунаа хэхэ.Газарчин маань орос хүүхэн хөөгөд алга болно .Би купендээ ганцаар үлддэг болохлоор Сараагаар сайхан юм их яриулдаг байж дээ.Сараа швед болон бас бус орны тухай миний нүдэнд харагдтал яриад л.Учир юу гэвэл Улан-Үдээс  москва ортол купендээ газарчин бид 2 л явсан юм.Аз болж өөр хүн суугаагүй.Тиймээс Сараа бид 2 илүү их дотно болж их ч буу халж инээлддэг байж дэээ эргэн санахад.

ЗҮГЭЭР СУУХААР ҮНСЭЛДЭХ ҮҮ?

За дараагийн удаа Москвагаас Берлин ороход бас их сонин юм болсон тэрнийгээ дурсанаа.Бас цагдаа буу шийдэм болсон шүү хэхэхэ.Нээрээ жаахан алдаатай болоод найруулга нь таалагдахгүй бол сээгий дээр бичээрэй.

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

дараагийнхыг уншихаар хэрэгт дурлан төлөвлөв.
Бичсэн: цагаанхараацай (зочин) хэзээ: 20:55, 2011-01-25 | Холбоос | |
tsaashilbal ulam sonirxoltoi yum shigee. urgeljiliin xuleejil baiyda. amjilt
Бичсэн: bebe (зочин) хэзээ: 20:35, 2011-01-25 | Холбоос | |
za udaakhgiv kho chechend tsalintai l bailddag bkh bas oor bolomjuud ch bsan l bkh
Бичсэн: legion хэзээ: 12:03, 2011-01-21 | Холбоос | |
Үргэлжлэлийг нь бүр хүлээж ядаад эхлэчихлээ. Харин битгий л удааж үзээрэй. Өмнөх хэсгийг нь оруулчаад хэр удсан аа мэдэж байгаа биз. ярзайтал инээх
Бичсэн: StarLight хэзээ: 02:04, 2011-01-21 | Холбоос | |
манай монголчууд бас чеченьд байлдаж явсан хэрэг үү? манайханд нээрээ оролцохгүй асуудал, очихгүй газар гэж алга аа. хөлсөөр байлддаг байсан юм уу?
Бичсэн: amaahai76 хэзээ: 23:21, 2011-01-20 | Холбоос | |
зиа хө...
бүр үргэлжлэлийг нь уншмаар болоод явчих чэн.... тормолзох
Бичсэн: luna хэзээ: 21:18, 2011-01-18 | Холбоос | |
үрэглжэлийг удаахгүй тэврэлт
Бичсэн: legion хэзээ: 17:20, 2011-01-18 | Холбоос | |
үргэжлэлийг нь хүлээнээ. Удаахгүй л байвал сайнсан...

ялангуяа сараагийн тухай мэдмээр байна гээлоо ход ход хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 16:43, 2011-01-18 | Холбоос | |
бодуул нилээн дээр үед юм шиг байна даа. эхлээд бүгдийг нь ингэж бичиж байгаад дараа нь эмхтэгээд ном болгочуул янзтай л болох шинжтэй. ямар ч байсан үргэжлэлийг нь хүлээнээ. харин битгий удаагаараа... smug
Бичсэн: Бахархал хэзээ: 16:35, 2011-01-18 | Холбоос | |
алга ташилт waiting
Бичсэн: Зочин хэзээ: 16:01, 2011-01-18 | Холбоос | |
unshsan neg ni seegii bicheerei алга ташилт
Бичсэн: legion хэзээ: 15:33, 2011-01-18 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax