avatar

Эрчүүдийн гормонн ийм үед бас илэрдэг бололттой дог...

2011-03-15,12:45
https://legion.blogmn.net/
80 -аад оны эхээр би Сэлэнгийн Баруун хараад зуны амралтаар очвоо.Тэгээд л байрны хэдэн хүүхдүүдтэй найз болж тоглоно л доо.Би бараг 2-р ангид л байсан байх.Тэр үед чинь сумын клубт байдаантай кино майр их гарноо.Чөлөөлөлт гээд л 4 ангитай байхаа,Халуун цас ,нөгөө алдарт Зоя Косьмеденский гээл бас бус кинонууд. Клубын билет тасалж оруулдаг хүн нь аварга Хадбаатар агсны ээж гэж сайхан буянтай хөгшин байлаа.Тэр үед кино үзэхэд том хүн 2 төгрөг хүүхэд1 төгрөг 50 мөнгө байлуу даа.Байнга мөнгө олдохгүй бас ,тэгэд л Бужгар гуай бидний хэдэн орон сууцанд байдаг хүүхдүүдийг заримдаа оруулчихнаа хэхэ.За тэгээд л нөгөө байлдаантай кинонд бол жинхэнэ утгаараа орж байнаа.Бараг л шөнө нь зүүдэлж, өдөр нь байрны хэдтэй нөгөө киногоо ярьж, маргалдаж бараг л зодолдохоос наагуур болж кинондоо ордог баилаа даа.
Тэр үед Баруунхараагийн засмал замар урагшаа хоишоо майр их цэргийн машины цуваа явнаа(орос ах нар).Би бодож байгаа яаж тэр германы фашисттай тэмцэнэ ухааны юм бодоод л хэхэ.
Тэгээд л яг надтай чацуу 1 найзтайгаа нөгөө кинон дээр үзсэн партизан нарын Барбарас төлөвлөгөө шиг юм хиймээр санагдад л байж сууж чаддаггүй дээ .(тэр нь болохлоор төмөр зам энтр дэлбэлж барьдаг)
Гэтэл манай найз бид 2 Хараа голд усанд орох гэж явж байгаад л 20 төмөр канестр олвоо онгойлгоод л үзсэн 5 литр орчим бензин байсан.Гэв гэнэт толгой ажиллаад л нөгөө кину энтр бодогдоод л.............
Би хэлсэн .2 лаа ерөөсөө энэ төмөр замыг дэлбэлэе гээд л тэр зөвшеөр ч байнаа.Усанд орохоор явахдаа заавал төмөр зам гардаг юм л даа.Майр халуун өдөр байсан юмаа.2 лаа 3-4 ундааны шил цуглуулж уутанд хийгээд л бас 1 чүдэнз авсан,нөгөө канестраа аваад л төмөр замруу явлаа.Энэ зам бол нөгөө УБ-Сэлэнгийн гол төмөр зам шүү дээ хэхэхэ.Очлоо.Нөгөө ундааны шилнүүддээ бензинээ хийгээд л, завсар гарвал ийш тийшээ хараад л ,яаг л нөгөө кинун дээр гардаг шиг партизаны гарууд шиг л гранат гээчийг
үйлдэвэрлэж байнаа 2 гар.тэгэд л бензинээ дүүргээд л нөгөө шилнүүдэээ даавуугаар таглаад л үзүүр хэсгийг нь бас жаахан бензин түрхээд л хэхэ.Кинон дээр гардаг гарууд бол энэ ажиллагааг шөнө л хийнэ шүү дээ .Гэтэл мань 2 гэгээн цагаан өдөр хийж байгаа юм чинь.байнга ийш тийш хараад л майр хяналт энтр тавиад л бодвол энэ тэндээс нөгөө германы баагий нар гэнэт гараад ирнэ гэж бодоод бгаа юмуу хаашаа юм .хэхэ.За тэгэд л гранат бэлэн боллоо.2 лаа 2 газар төмөр замаа дэлбэлнэ гэсэн төлөвлөгөөтэй хэхэ .Хоорондоо зай авч зогсож байгаад л даавуундаа чүдэнз зураад л галлаад командаар шидлээ.Байдаггүй ээ дэлбэрсэнгүй эээ.2шил тар няр гээд л хагарлаа.Дараагийн 2- оо бас ахиад л чүдэнз зураад л галлаад гээд л шидсэн бас дэлбэрсэнгүй ээ .Майр урамгүй 2.2 лаа ярьлаа бид 2 буруу угсарсан байна гээд л алдаа оноогоо дэнсэлж байгаад л ерөөсөө үлдсэн бензинээ төмөр зам дээр асгаж байгаад л шатаая гэсэн чинь манай найз аан тэгвэл олигтои хохирол дайсанд учруулж чадахгүй ухааны юм яриаад л ...Ингээд ахиж шил олж ирж дэлбэлнэ гээд л шилэнд явахаар болсийн.Тэгэнгүүт нь би бензин ер нь аль хир үлдсэн бол гэсэн чинь ,нөгөө партизан маань харлаа. мэдэгдэхгүй байна ,харагдахгүй байнөө хө алив чүдэнзээ өг дөө гээ л чүдэнз зураад л канэстрт ойртуулсан.............
Гэнэт пан гээд л яваад өгсөн би ч юу ч ойлгосонгүй мань 2 нилээд зайтай хэвтэж байгаа юм чинь хэхэх
Тэгсэн найзын маань нүүр будаа, түлэгдчихсэн хөмсөг ,сормуус ,үс энтр бол байхгүй байхгүй .Би айгаад л гялс бид тэдний гэрт ирээд л барааны савангаар баахан савандаад л.....бөөн юм боллоо нөгөөх чинь уйлаад л, за тэгээд хэсэг хугацааны дараа томчууд мэдээд бөөн эмнэлэг ,би ч яахав баахан зодуулаад л нутгаадаа явсан юм даа.Ингэж л бид 2 германтай 80-аад оны эхээр 1 айхавтар байлдаж билээ.
Хожим тэр наизын нүүр нь зүгээр сорви энтргүй сайхан эдгэсэн гэнэлэээ.Харин би сонирхолоороо цэргийн сургуульд орж хээрийн сургууль болгонд гранат шидэх,тротил дэлбэлэх болгондоо энэ бага насны дурсамжаа бодож дотроо бяцхан инээмсэглэдэг байж билэээ.
Ай ,минии залуу нас дайны жилийн цэрэг явлаа
Ай миний залуу нас амьдрал, үхэл 2-н дундуур ассан гал шиг бадран өнгөрлөө................
.гэж дуугаа дуулаад л..Зэвсэгт Хүчний яруу алдар бадартугай УРА нөхдөөө гэж..............хэхэ
Бүгдэд нь баярын мэнд

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

инээх rolling on the floor rolling on the floor гоё шүү yostoi goy bichij uhtelee ineelee гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 00:37, 2011-04-30 | Холбоос | |
Сайхан бичсэн байнаа баахан л инээлээ. Нэг болтугай өдрийг инээд хөөр бэлэглсэд талархалаа. Сайхан бүхэнийг хүсье
Бичсэн: үл таних бүсгүй (зочин) хэзээ: 09:31, 2011-04-25 | Холбоос | |
за та нарт ч гэсэн баярын мэндээээ
ЧХ-багад бол лайтай байлддаг байсан доо бүүр уйлж энтр сүйд болод л хэхэ rolling on the floor
Бичсэн: legion хэзээ: 10:36, 2011-03-18 | Холбоос | |
Багадаа би ч дэлбэлэх тэслэхийн хобитой байж бил ээ. Тэр чигээрээ явсан бол айхтар терорист гарах байсан байхаа
Бичсэн: cengel хэзээ: 01:48, 2011-03-18 | Холбоос | |
rolling on the floor
Эх орныхоо төлөө зүтгэе!! ярзайтал инээх
Бичсэн: Алмас хэзээ: 22:30, 2011-03-17 | Холбоос | |
хэ хэ.. жигүүр лэгион хоёртоо баярын мэнд..

гэснээс гэнэт багын дурсамж санагдчлаа.. цэрэгжилтын хичээл дээр хийсэн баахан модон бууг манайд авчирч орхиод.. ах нар бүх гоёыг нь аваад.. надад нэг аймр хүнд төмөр голтой бинтов үлдээд.. яджаахад тэр нь надаас өндөр ккк.. 5тай л байсан.. тэгээд ах нарыг байлдахад жийгдчихгүйн тулд дагаж яваад байжээтэл хоцорчдын.. гэсэн гээгэнт нэг дайсны баагы гарч ирээд миний бууг булаагаад модонд цохиод бөгсийг нь хугалчиж билээ.. хөөрхий тэгээд буугаа булаалгаад эвдүүлээд уйлсаар гэртээ харисан.. юун байлдах кккк..
Бичсэн: dao хэзээ: 17:36, 2011-03-17 | Холбоос | |
Аймаар ийн. Ямар нэгэн юм болсон бол яана?
Бичсэн: Angaahai хэзээ: 17:23, 2011-03-17 | Холбоос | |
hehe
Бичсэн: legion хэзээ: 17:16, 2011-03-17 | Холбоос | |
худлаа явуулж л байхгүй юу доо...
хошин урлагийн хэн ч билээ тэгж байсийн.би чинь сургууль мургууль гэж мэгээ цэргээс завсардсан нөхөр шүүдээ хэлээ гаргах хэлээ гаргах хэлээ гаргах
Бичсэн: zaluu хэзээ: 15:25, 2011-03-17 | Холбоос | |
тиймүү тэгвэл чамайг цэрэгт явахад л тэгсэн юм бна л даа
Бичсэн: legion хэзээ: 15:15, 2011-03-17 | Холбоос | |
чамд ч бас баярын мэнд.

..Цэрэг эрсийн улаан тоос цэцгэн дундуур татад явсийм..
тэгэхэд л би жирэмсэн болсийм даа гэж нэгэн монгол хүүхэн санаа алджээ.. кккк.
ярзайтал инээх
Бичсэн: zaluu хэзээ: 14:18, 2011-03-17 | Холбоос | |
Монгол эрсийн цог хийморь мандан бадраг. Эх орны эгэл цэргүүд минь баярын мэнд тэврэлт
Бичсэн: Чойрын Хүү хэзээ: 14:12, 2011-03-17 | Холбоос | |
баярлалоо төрболдоо гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 13:27, 2011-03-17 | Холбоос | |
Goe bichleg bnaa. Tsergiin bayariin mend hurgey. гоё шүү
Бичсэн: Turbold хэзээ: 13:22, 2011-03-17 | Холбоос | |
баярлалоооооооооо
Бичсэн: legion хэзээ: 12:23, 2011-03-17 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax