avatar

Хүлээсэн хайр байсан ч, хүрч чаддаггүй юм байнаа.

2011-03-19,2:29
                                                           

Хайр хаанаас ирдэг юм бэ.хашаа даваад л орж ирдэг юм билээ шоо

За бас бага насны сонирхолтой зүйл бичдэг юмуу.Уг нь нээх хөгжилтэй биш л байх.Гэхдээ өөр сэдэв дээр бичиж сурахгүй юмоо хэхэ.Түүх дээрээ бичээд сурчихаж.Гэхдээ нэг горимын уншилт  байнаа нөхдөөө.

1.Дэлгэрэнгүй тул тэвчээрэтэй байгаарай.учир нь онигоо биш түүх учраас..

2.доор нь 1 дуу байгаа тэрийг намуухан сонсоод нийтлэлээ уншина биз,чихэвчтэй бол бүүр саак.

3.Ганцаараа унш.учир нь чамд ч бас ийм нууцлаг зүйл байсан байх

4.Хажуудаа  халуун кофе тавьж байгаад сайхан уунгаа уншаарай

Надтай цуг байгаарай ТВ8 гэж үүү хахха

За ингэсийн.Тээр жилийн намар би 8 ангиа төгсөөд сумандаа нөгөө мөнгөний ажил болох боолын ажлаа хийгээд л байж байсан тэр намрын эхэн сард(8сарын эхээр) манай нагац эгчийн ангийнхан готоос зуны дадлага хийж яваа гээд манай хашаанд 3 хоног гэр барьж амрахаар ирсэн юм байхоо.Яая ямар ч гоё ах эгч нар юм бэ ,ёстой готын охид залуус л ийм байдаг юм байх даа гэж бодсоор л.Тэгсэн нэг лаг охин байнаа үнэхээр майр царайлаг бас тэр үеийн моод болж байсан монтано гээд л жийнс шахцан.Өө тэр хувцас энтр бол ярилт байхгүй.За ингээд л Лэгион хүүгийн зүрх тэр охиныг харахаар л хамаг бие чичрээд л гачин болж байнаа.Ядаж байхад надас эгчмэд.тэр охиныг бараг горшоокон дээр сууж эхэлснээс хойш намрын навчис 5 таа шарлсан ажгуу.Үүний дараа би төрцөөн,Майр гомдмоор ч юм шиг.хаха.За тэр охиныг гаднаас гальт дүрслэх юм бол сайхан биетэй,бас миний ойлголтоор майр царайлаг,гоё инээх нь бүүр янзтай.тэр үс энтрээ гараараа хойш нь болгож байгаа энтр бол байнаа байна.Хүн ч тэгээд өчүүхэн юман дээрээс болж л сэтгэлд үлдэх үйл хөдлөлийг насан турш бор тархиндаа санадаг бололттой.

Би ч бас хажуу,урдуур,хойгуур нь ер нь бол ертөнцийн дөрвөн талд нь эргэлдээстэй .Надтай цуг байгаарай  нөхдөөө ТВ 8 хаха

Нэг өдөр мань хүн намайг ер нь гадралсан байхаа дуудлаа.Яваад очсон 2 лаа өнөөдөр орой дугуй унаж зугаалахуу гэнэ,Би за гэж аман дээр 1 гарч ирээд л бас нэрэлхүү зан хойш нь татаж заик энтр гээд л жаахан түгдрэч мүгдрээд л.манайд нэг өвөөгийн Украйн  гэдэг нэртэй ногоон том дугуй байсан юм л даа.Өвөөгийн ажлын такси ухааантай.Мань бөөн баяр хурдан орой болоосой гээд л бас бие энтрээ засвар үйлчилгээ хийгээд л ,күй мөн тэгээд хүүхэд л бол хүүхэд шүү дээ хаха.Би чинь одоо юу бодож тэгсэн юм хувцсаа бэлдэж байна гэнээ .Яасан гээч дээгүүрээ өмсөх юм бол майка гэж бодоод л жаахан өлөн хиртэй майка энтрээ угаагаад л.тэр үед жаахан төмөр энтр өргөж бяцхан булчинтай, бодвол тэрийгээ харуулж том эр болсоноо харуулах гээд байгаа юмуу хаашаан ен.хаха.Гэтэл гай болж үдээс хойш жаахан бороо ороод би сандарчаагаан гэж юукэв хэхэ.Ашгүй тэгэтэл бороо ч зогслоо.Орой ч боллоо бараг 19 цагийн үед юмууу даа бид 2 уулзаад л би чинь нээх болзоондоо ирсэн хархүү шиг дээгүүрээ майка шахцаан,доогуураа 1 бэлтгэлиийн өмдтэй.гэтэл мань охин бас юу бодсон юм хаха майр богино шуумагтай шоорт шахцан хэхэхэ,би бол тэр хөл энтрлүү харахаас нүд галширч байгаа юм чинь.Одоогоор бол айрр сэкси л хувцасласан байх даа тэр ч,би ч гэсэн хахаха.Би дугуйгаа түрээд л хашааны өнцөг харагдахгүй болох тэр үед л за дугуйгаа унах уу гэсэн чинь гай болж манай гудамжны нээх тоож маньтай харьцаддаггүй гарууд цуглацан хөөш легионоо хаачих гэж байгаан гээд л ..Би өө гүүр ордог юм уу гэсэн цуг явья ч гэх шиг хаха.тэгэнгүүт нь үгүй гээд л цаашаа нөгөө охиноо дагуулаад л явлаа.Би айрр гайхуулсан байх даа.Хөөрхөн охинтой явж байгаа болохлоор.

За би дугуйгаа жийж найз маань миний урд сундалж суухаар болоод л бөөн юм боллоо.Ядаж байхад тэр гуя энтр нь нүцгэн миний сандарч байгаа энтрийг төсөөлөхийн аргагүй .дугуйтай цуг байгаарай ТВ8 хаха.Манай сумын ард том голтой бас нээх урт бетонон гүүртэй л дэ тэрлүү л явж байгаан ухаантай.Засмал зам дээр гарч байгаад л мань 2 бол нөгөө со кануун дээр гардаг шиг л лаг хосууд явж байнаа,Гэхдээ со кануун дээр чинь охиноо ардаа л суулгадаг юм билээ гэжүү хэхэ.Би болохоор урдаа суулгаад л.Күй тэр үсний үнэр энтр бол гайхамшигтай.Мань мэт бол тэр үед барааны савангаар угаачихдаг байсан байх даа.Надаас юу ч үнэртэж байсан юм бүү мэд.Зам дээр нилээд хурдтай явж байсан чинь найз маань 2 гараа дэлгээд л нээх жаргалтай нь аргагүй.Яг л Титаникийн 2 гар, онгоцны хитэг дээр ингэж зосгдог байсан байх дааа хаха.Тэгээд л толгойгоо миний мөрөн дээр тавьж бариад л диваажинд ч тийм сайхан байдаггүй  байх даа.Яг энэ үеэр би зам дээр тогтсон ус тойрох гэж байгаад дугуйтайгаа унаж бөөн юм боловоо.Би ч яахав өвдөг ,тохой жаахан шалбарсан байх харин найзаа яасан бол гээд л ,зүгээрүү гэсэн тэр юу ч дуугараагүй зүгээр л надруу эргэж хараад л сайхан инээмсэглэсэн юм даа.Одоо ч тэр зүйл мартагдаагүй дэээ.Инээмсэлэлтэй цуг байгаарай ТВ8хаха.

Бид гүүрэн дээр очиж баахан юм ярьлаа.Нээх гоё ,хөл доогуур гол урсаад л нам гүм.тэр л яриад  байлаа.Би юу ярихав дээ ямар тэр багш тэгж муу тавьсан тэр ингэсэн гэлтэй биш хаха 10 жилийн бацаан.Тэр готын тухай яриад л.Уг нь би гот орж үзсэн л дээ  багадаа,тэр мэргэжилтэний 20 –ын өмнө байдаг шилэн түц-ний гадаа квасанд оочирлож,3 хаалгатай тэр нь онгойж, хаах бүртээ циссссссссссссссссс гэж дуугардаг карос автуус ,Сүхийн талбай энтр гээд л үзэж харсан юм багагүй л дээ.Гэхдээ би найзыгаа гомдоохыг хүсээгүй бас ярьж байхыг нь сонсох гэж гот үзээгүй шүү гээд л яриулж байлаа даа.Тэр надад бүх зүйлийг Сүхийн талбайгаас баримжаа авч зааж байсан юм.Манай сургууль зүүн талд нь байдаг.Бас талбайгаас баруун тийшээ нилээд яваад манай гэр байдаг гэх мэт гэр нь одоо энэ 3 хорооллын нөгөө хажуу өрөөндөө орж биеэ засч ,хананаасаа ус аваад цайгаа чаначихдаг тасалгаат байшин ажгуу.Энэ үед бид 2 гар ,гараа барилцаад л их л сайхан байсан дааа Үнэхээр жаргал гэж ийм л байдаг байх гэсэн бодолтой би.Надас чи найз охинтой юу гэлээ.би үгүй гээд л үнэнээ хэллээ.Чи хотод ямар сургуульд орохын гэж байна.Би цэргийн дээд гэлээ.Найз маань бас л Сүхийн талбайгаас надад тэр сургуулийг зааж өгч бас тэр сургуулиас манай гэрлүү явахад ийм нэртэй автуусанд сууж энд буугаарай гээд л бүүр зурж гэрийн хаяг утасны дугаараа хүртэл өгсөн юм даа.Ёстой Дашбалбар агсны хэлдэгээр-

Дулалсаан би дулалсан......цааш нь мартсан байнаа.(хэллэгээр нь бичив)

Ингэж бид 2 орой 22 цаг хүртэл жаргалдаа умбаж сайхан байсан.Түүний нүд,шүд инээмсэглэл 3-ыг хэзэээ ч мартахааргүй сэтгэлдээ авч үлдсэн дээ.Гэхдээ миний зориг орж ганц хийсэн үйлдэл маань түүнийг ганц удаа бүсэлхийгээр нь тэвэрсэн л үйлдэл байлаа.Гэгээлэг бас ариухан байсан дааа.За ингээд нөгөө 3 хоног өнгөрч тэд маань дараагийн аймагруу явах болж бид 2 хагацлаа .хэн хэнд нь хэцүү байсаан.Магаддаггүй тэдний ангийн агаа ,эгээ нар ч гадралсан л байх.Агаа ,эгээ нартай цуг байгаарай ТВ8.хаха.Би явахад нь бас дурсгалтай бэлэг өгмөөр байв ч суманд юун тийм юм байх вэ дээ .Гэхдээ би 3 зуны турш ажилласан болохлоор хэдэн цаас хадгалаастай хэхэ.Уг нь мөнгөө томчуулд хадгалуулнаа.Бас би хүүхэд юм болохоороо хааяа молоко ууж, элэгний нухаштай хамт сайхан үнэртэй талхыг голын устай хольж , бас мамсайтай чихэр идмээр үе гардаг тул би хэдэн төгрөгөө мамсайны хайрцаганд хийж гадаа саравчны тэнд газар булж нуудаг байлаа хэхэ.

Айрр харамч наасан уу.Надад гар исгэм 10-тын 5 ширхэг дэвсгэрт байлаа. тэрийгээ  бүгдийг нь өгье гэж шийдээд л 1 дугтуйн дотор хийх гээд л будилж өглөө.Яаг нөгөө Однажды в Америке кануун дээр гардаг шиг л 1 хүүхэд 1 охинд бяцхаан торт өгөх гэж бөөн юм болдог шүү дээ, цаасанд нь 1 боогоод л, буцааж аваад л бас жаахан долоогоод л,тэгснээ идчихдэг хэхэ.Яг л тэрэн шиг юм болсон .Ядаж байхад агаа эгээ нар миний найзаас салахгүй байнга нааш цааш хамт юмаа зөөгөөд л.За ингэсээр байтал машин хөдлөх болж тэр над дээр хальт ирж бас 1 эгээтэй ,тэгснээ миний чихэнд ганц өгүүлбэр л хэлсэн юм.Юу гээч.чи хотод оюутан болоод ирэхлээр хотод гоё охидууд их байдаг юм шүү .миний бичсэн хаягаар заавал манайд ирээрэй би хүлээж байнаа гээд л хацар дээр 1 үнсчихээ л яваад өгсөн дөө.Тэр хэлсэн үгийг нь бодохлоор намайг хардаж бас хүлээнэ гэсэн утгатай л юм шиг .Би гэж тэнэг нөгөө кармаанд байсан мөнгөө өгч чадалгүй л явуулсан юм .Дараа нь их харамсаж  билээ.Уурандаа хорооны бараг ихэнх хүүхдүүдтэй дэлгүүрээс гөөхий бас талх нэтр аваад л дуусгасан юм хэхэ.Хожим манай нагац эгч энэ байдлыг мэдсэн мөртлөө надад юу ч хэлээгүй би бас захиа энтр өгөх болов уу гээд би горьдцоон хахаха.Би ч их санадаг байж билээ.

Үүнээс хойш яаг 10 жилийн дараа би аль хэдийн дээд сургуулиа төгсч ажил дээр гараад ээлжийн амралтын мөнгөө ,арван нэгэн сар хураасан мөнгөтэйгээ нийлүүлж байгаад л Эрээнээс элдэв юм авчирч,дэнжийн 1000-ийн зах дээр амралтых хэд хоног суувааа.Тэр нэгэн өдөр жирийн л намрын эхэн сарын тэртээх 10 жилийн өмнөх шиг л сайхан өдөр байсан юм.Миний урд бараг 10 футын зайнд 1 бүсгүй намайгаа хараад л байгаа юм шиг санагдаад ерөөсөө болдоггүй дэээ.Би ч юу билээ гээд л сууж байгаад л бас харлаа тэгсэн нөгөө тэртээх 10 жилийн өмнөх  найз минь дүрээрээ .тэр уг нь намайг түрүүлж харсан юм билээ.Би харсаар л.. 10 жилийн өмнөх тэр үйл явц нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрсөн шүү.Тэр нүд, шүд ,яаг хэвээрээ.Гэхдээ сайхан эмэгтэйлэг бүсгүй болжээ тэр маань.Ингээд л бид 2 хэсэг бие биенээ харж байгаад л ёстой нөгөө нүдээрээ ярилцана гэдгийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ ш дэ.Яаж гэжуу .ингэж...............

Тэр-сайнуу чи минь

Би-сайн. амьдрал сайн биз дэ хө

Тэр-чи сайхан залуу болжэээ

Би-магадггүй ээ (хаха айрр өөрийгээ их юм бодцоон)

Тэр-би чамайг сургууль төгстлөө хүлээсэн

Би-би бас их санасан гэхдээ би 3 жилийн дараа л готод ирж ирсэн.

Тэр –яагаад манайд ирээгүй юм бэ

Би-юу ч хэлмээргүй байсан(тэр намар намайг аймаг яваад, өвлийн амралтаараа ирэх хооронд саравчинд байсан бууцыг солихдоо миний хамгийн нандин мамсайны хайрцагыг олоод доторх хаягыг хаяж хэн нэгэн нь тамхиа хийсэн юм шиг байгаан)
чамтайгаа цуг баймаар байна ТВ8

...........ингэж л нүдээрээ,харцаараа дэндүү сайн ойлголцсон байх.Тэр үед тэрний нүднийх нь аньсганд ,энэ амьдралдаа зовсон юмуу,эсвэл намайг харсандаа баярласан юмуу алийг нь би мэдэхгүй ч гэсэн  нулимс  дүүрч байсаныг би мэдэрсэн бас харсан.Бас сэтгэлдээ би уйлж харамсаж байсан юм.Яагаад та 2 уулзаж юм яриагүй юм гэж үү.Тиймээ  юу ч яриагүй бид 2. Амьдралдаа чамдаа үнэнч байна хэмээн ам алдуулж авч суусан эхнэртэй болсон болохлоор би зарчим хэмээх тэнэг бодолдоо дийлдээд уулзаж чадаагүй юм.Бас хадам дүү маань хажууд цуг байсан болохлоор бүүр ч  чадаагүй юм.Тэр өдөр ямар удаан өнгөрснийг бурхан бид 3 л мэдэх байх даа.Энэ хугацаа бидний уулзаагүй өнгөрүүлсэн 10 жил ,өнгөрүүлэхээр бэлдэж буй үлдсэн хугацаа ч  бага мэт санагдсан байх даа.Гэхдээ бид 2 уулзаагүй 10 жилийн бүхий л  санасан ,хүлээсэн тэр сэтгэлээ энэ л өдөр гүйцээж зөвхөн харцаараа л бие биенээ ойлголцож бас ярилцаж байсан дааа.

Тэгээд тэр маань үдээс хойш эрт буугаад явсан .Эргэн ,эргэн харсаар л явсан бодвол намайг араас нь очиж уулзах болов уу л гэж их горьдсон байх даа хөөрий минь.Би ч эрт буухар шийдэж харих замдаа түүнийгээ тасралтгүй бодсоор л

.Яагаад тэрний нулимстай нүдийг хараад сайн мэдэрсэнгүй вэ гэж өөрийгээ харааж бас зүхэж явсан .Тэрнийхээ нүд нь  нулимстай байсныг  би тэр шөнө л мэдэрсэн,үнэхээр тэр хүлээсэн,санасан,цөхөрсөн,бас энэ амьдрал нь 1 л уйтгартай байгааг,надад бас угтаа тултал гомдсон гэдгийг.Маргааш нь би зах дээр ирсэн тэр байгаагүй ээ.Тэрнээс хойш хэзээ ч би олж хараагүй.Удалгүй амралт ч дуусаж би ажилдаа орсон доо.

Би явахад нь л уулзах ёстой байсан юм...Би тэнэг байжээ.

Ийм л нэг түүхтэй хайр байлаа даа гэж...одоо ч би бас л санадаг л юм.
түүхтэй цуг байгаарай ТВ8 .......

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

snsn
маш сайн бичэжээ легион
Бичсэн: Gabtuvshoo хэзээ: 3:07, 2012-07-24 | Холбоос | |
hehe гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 12:12, 2011-08-05 | Холбоос | |
...
ehleed baahan ineelee, tugsguld n ireed uilahiig shahav, nice bichij,
Бичсэн: zochin хэзээ: 5:41, 2011-07-27 | Холбоос | |
Амьдралдаа чамдаа үнэнч байна хэмээн ам алдуулж авч суусан эхнэртэй болсон болохлоор би зарчим хэмээх бодолдоо дийлдээд уулзаж чадаагүй.

энэ нь бүүр ч их таалагдлаа,
сэтгэл сайтай, бичдэг сайтай сайн залуу байна аа
Бичсэн: mellsii хэзээ: 6:17, 2011-06-02 | Холбоос | |
saihan tuuh baina aa. goyo yum aaa баярлах
Бичсэн: mellsii хэзээ: 6:08, 2011-06-02 | Холбоос | |
хайр дурлал залуу нас. Өрөвдмөөр л юм байна.
Бичсэн: dadido хэзээ: 9:07, 2011-05-21 | Холбоос | |
iim amttai dursamj baina gedeg ih saihan shoo
Бичсэн: bonduush хэзээ: 8:53, 2011-05-20 | Холбоос | |
гоё шүү гоё шүү

yasan goy bichdiin be? blog chini ih taalagdlaa гоё шүү гоё шүү
Бичсэн: Зочин хэзээ: 12:30, 2011-04-30 | Холбоос | |
ирмэх Үнэхээр үнэн амьдралд тань тохиолдсон явдал мөн бол харамсалтай түүх байна. Гэхдээ өөрийн чинь зүгээс хийх зоригтой алхам дутаж дээ. Эмэгтэй хүн дурлалдаа илүү үнэнч илүү чин сэтгэлээсээ байдаг гэдэг тийм болохоор одоо тэр бүсгүйн сэтгэл зүрхэнд өөрийн чинь тухай нэг тийм гэгээн гуниг бодол тээгдсээр яваа гэдэгт эргэлзэхгүй л байна.
Бичсэн: Ariunaa (зочин) хэзээ: 12:06, 2011-04-24 | Холбоос | |
лаг лаг. Эхнэр нтр аваагүй мань мэт нь уг нь амар, тэхдээ бас айлын эхнэр болцон хүмүүсийг харж, уулзаад ярьсан ч зүрх цохилох төдий. харах төдий. айл амьтан үймүүлж хүүхэд шуухад өнчрүүлчвэл насаараа сэтгэлд сэвтэй явснаас мөрөөрөө мөөмөө унжуулаад холоос хараад багын мөрөөдлөө багадаа байсан чигээр нь орхиод явсан нь дээр л дээ. очиж уулзаагүй нь ч болсым дөө.
Бичсэн: Зочин хэзээ: 2:51, 2011-03-23 | Холбоос | |
Тэр найзад атаархав. Хэн нэгний зүрх сэтгэлд дурлал дурсамжид ийм байр суурь эзлэхсэн. Бас ийм эр нөхөртэй болчуул ч .... За тиймээ би шуктай хүн гэснээс өөрөө хэдэн настай хүн болчвоо 12 10 барагцаагаар 15=37 нтр аймаар тоо бодсон тээ тормолзох
Бичсэн: Angaahai хэзээ: 2:09, 2011-03-23 | Холбоос | |
хэнд ч хэлээгүй нууцыг энд бичнээ, ккк тэнд бол нууц биш болчийшд хэлээ гаргах

М намайг өөрийнх нь ээлжин дээр ганцаараа хүрээд ир гэж гуйгаад байхаар нь яг юу ярих гээд байгааг гадарласан болхоор найз охиноо дагуулаад очсын. Тэгсэн чинь нөгөө надаа хань болох найз харин тамхи татаад гадаа хүнтэй чалчаад зогсчог бээшд. Яалт ч гүү баригдцан,

-Белла, I know you love your BF. and I heard you go to home soon. I like you sooooo much, but you don't even look me. Please tell me "I like you" even if its a lie, please
-Sorry I don't understand you

Энэ хамгийн сүүлд тэрэнтэй ярилцсан яриа байсын.

Хүнд хэлвээ нууцын нууцын нууц шүү dont tell anyone
Бичсэн: Bella (зочин) хэзээ: 5:35, 2011-03-22 | Холбоос | |
зүрхээ л дагадаг ш дээ сүүлдээ бол хайртай
Бичсэн: legion хэзээ: 10:35, 2011-03-22 | Холбоос | |
Яагаад сэтгэл татагдаад байгаам болоо, болохгүй гэдгийг мэдсээр байж.... зүрх өвдөх
Бичсэн: lulu (зочин) хэзээ: 1:37, 2011-03-22 | Холбоос | |
харин тийн тэгхлээр үзэж л таарах байх даа инээх
Бичсэн: legion хэзээ: 10:29, 2011-03-21 | Холбоос | |
idiomatic-dormant