avatar

Үл таних эмэгтэйд

2011-04-24,16:58


1

Үл таних эмэгтэйд

Тун саяхан би нэгэн эмэгтэйтэй танилцлаа,гэхдээ нөгөө алдартай агаарын долгионоор.Өөрөөр хэлбэл чат хэмээх гайхалтай зүйлээр л дээ.Заик тэгээд нилээд юм бодлоо шүү. Тэрний  надаас асуусан юманд нь би үнэхээр хариулж чадаагүй яагаад гэвэл би өмнө нь тэгж хүнийг үнэлж дүгнэж шийдвэр гаргаж байгаагүй болохлоор.Би тэрэнтэй өнөөдрийг оролцуулаад ердөө 3-4 удаа чатласан юм байна.Өмнө нь ийм бодол ерөөсөө толгойд орж ирж байгаагүй юм байна л даа.Ингээд тэр үл таних эмэгтэйд зориулж өөрийн бодол,цааш нь бусдыг хүн ер нь яаж хүлээж авч ,яаж үнэлж дүгнэдэг талаар хувийн бодлоо блогчид та нартайгаа хуваалцдаг юм билүү.Эхлээд тэр эмэгтэйн талаар товч бөгөөд ерөнхийд нь гадна талаас нь бусдад харагдах байдлаар нь дүрслэе.

Тэр бол дундаж өндөртэй,цайвар царайтай,сайхан нүдтэй бас бусдын хэлдэгээр ер нь хаанаас нь харсан ч өв тэгш сайхан бүсгүйчүүдийн нэг байхаар л харагддаг.Би фэйсбүүкийн зургыг нь хараад л тэгж анх сэтгэлд буусан. За тэгээд зургийн цомог энтрийг нь  жаал харлаа .Тэгээд доорх бодол толгой дотор орж ирж мэдэх, мэдэхгүй баахан дүгэнлт шахахаар шийдлээ.Гэвч энд буруу дүгнэлт юмуу эсвэл хэт нарийн харж ,өөрөө төсөөлөн ургуулж бичсэн ч байж болох юм.Энэ бол миний л бодрол.Заик ингээд эхлэх үү дээ хаха

Нэгэн зүйл-Танил, найз 2 юугаараа холбоотой.юугаараа ялгаатай юм болоо.

Монголчууд танилын хүрээг бас их сонин илэрхийлдэг юм билээ шүү бодоод байхад.Ингэж байгаан-манай аавын дүүгийн 2 хүүхдийн багынх нь эхнэрийн холын хамаатан нөгөө тэр гээд л ярих.Энийг би эчнээ танил гэж бодоод байгаан.Харин хаа нэгтээ гар барилцаж мэнд ус, нэр овогоо мэдэлцэн салан одож хичнээн сар улирал,жил  урсан өнгөрсний дараа гэнэт нэгэн нартай өдөр тааралдвал тэрийгээ танил хэмээн дууддаг гэжуугаан.Аа харин найзын хувьд бол ойлголт өөр л дөөө.Сайн найз,сайхан найз, муу найз,хэрэгтэй найз, хэрэглэдэг найз,өдрийн найз,шөнийн найз,архины найз,амрагийн найз,мөнгөний найз гээд л цаашаа бол урсгаж өгөх байх.

Би харин энэ чатаар танилцсан эмэгтэй чухам ямар ангилалд багтаахаа сайн мэдэхгүй байна л даа.Эчнээ танил гэвэл түүнийг мань шиг бас хөдөөний сайхан байгальд  өсөж торнисон гэдгээс илүүтэй мэдэхгүй ээ.Тиймээс энэ ангилалд орохгүй,за зүгээр танил гэвэл бүүр ч биш би түүний нэр уснаас өөр зүйл мэдэхгүй бас уулзаж учирч байгаагүй.Найз гэвэл бас л биш.Амьдрал ахуй зовлон жаргалаа хуваалцаж,хэрэлдэж хэлэлцэж байсан биш.Ингээд миний мэдлэгийн хязгаарт хүрчихээд л сууж байна.Гэхдээ сүүлийн үед энэ цахим ертөнцийн эргэн тойронд болж буй өөрчлөлт хувьслыг би байтугай цаг хугацаа ч гүйцэхгүй юм шиг.

Иймээс би түүнийгээ ерөөсөө ҮЛ ТАНИХ ЭМЭГТЭЙ гэж нэрлэхэээс өөр одоохондоо надад нэрлэх юм олдсонгүй эээ.Яваандаа ямар ангилалын эрхэм болохыг цаг хугацаа , сар, улирал өнгөрөн одоход юу болохыг би таашгүй юм байна.

Нэгэн зүйл-Мэдлэг боловсролыг нь харахуй.

Үл таних эмэгтэй маань бас л бусдын адил аруун жил тоо бодож, толгой холбон уншиж сурч дуусаад Богдын хүрээнд бузгай боловсрол эзэмшихээр ээж, аавын өврөөс жигүүр дэлгэн амьдралд хөл тавьсан байж таараа.Тэр нэгэн дээд сургуульд сурч төгсөхдөө бас л бусдаас онцгой мэргэжил эзэмшсэн байна лээ .тэр нь бид бүгдийн айдаг тоо болон цахим ертөнцийн талар л мэргэшсэн юм байхаа.Нээрээ одоо үед гадаад нэртэй сонин төвшинтэй ангилж залуусыг бэлтгэдэг болжээ.Би лав орчуулж чадахгүй ээ.Баклавар бас магистер гээд л.Үл таних эмэгтэй энэ 2 төвшингийн аль алиныг нь дүүргэсэн.Ингэж бодохлоор тэр бусадтай харьцаж бас толгой даан шийдвэр гаргах насанд хүрсээн гэсэн үг биз дээ.Яваандаа тэр надад илүү ихийг таниулж бас би анх төрсөн бодлоосоо ч өөрөөр бодож тэрнийг ойлгох байх л даа.Гэхдээ анхны энэ мэдээлэл авсан байдлаас үзэхэд үүнээс өөр дүгнэх ямар ч боломж байхгүй л дээ .Олон юм хэлмээр байв ч би тэгж хүнийг бүүр нарийн дүгнэх түвшингийн хүн биш.Мөнгө төлөн байж бас өөрийн чармайлт хүсэлтээр ниигмийн ийм мэдлэг боловсролтой болсон ч, одоо бас 1 асуудал байдаг л даа.Энэ бол  зүүний үзүүрт тогтсон будааний ширхэг лугаа адил хүмүүний заяаг олж төрсний хувьд АМЬДРАЛЫН ИХ СУРГАЛТ эхлэнэ шүү дээ.За тэгээд явж өгнөө, аав ээж,ах дүүс хамаатан,найз нөхөд ,танил тал, ажлын газрийнхан гээд л амьдрал ямар болохыг бас яавал алддагыг бодит жишээ, болсон явдлаас хамж шимж хаа хамаагүй хүний амьдралыг дурсаж энтр 2 чих шуугьтал чалчина бас заанааа.хаха.Ингээд л нөгөө* Монголын нэг өдөр* маань үргэлжилж ямар ч хүнийг ятгаж дөнгөдөг хорвоо доо.Иймээс үл таних эмэгтэй маань энэ бүгдээс сонсож бас хаяж чадаж гэмээнэ сайн хүн хэмээх нэрийг бусдаас сонсох ажгуу.Гэхдээ тэрний амьдралын сургалтанд бэлэн бус байгаа нь зарим зүйл дээр ажиглагдаж байсан шүү.Энэ бол нээх асуудал биш боловч яваандаа түүнд тогтоод үлдчихвэл бас хайран шүү дээ.Үл таних эмэгтэй маань ухаалаг бас цайлган сэтгэлтэй мэт санагдсан болохлоор энэ бүгдийг тунгаана гэдэгт би итгэлтэй байгаа.Сүүлийн үед би ерөөсөө ном унших дургүи болсон.Учир нь одоогийн гарч буй ном нь бараг 90% хүнд өөрийн үзэл бодол ,бусдыг өөрийн  үзэл бодлоор манлайлах гэсэн сонин үзэгдэл нийгэмд хүчээ авч байна шүү.Тэр шашин,баясалгал,баяжах ухаан, нийгмийг манлайлах арга,менежментийн шилдэг арга барил,улс төр,бизнесийн онол гээд гадаад дотоодын түмэн амьтны ,мянган номонд 1 л филосопи явдаг нь нууц биш болжээ.Үл таних эмэгтэй маань энийг ухаарч амжсан бол амьдралдаа хэрэгжүүлээрэй гэж санал дэвшүүлж байна.Хэрвээ бид 2-ын бие биенээ үл таних энэ байдал яваандаа сайн  найзын хүрээнд шилжих аваас би түүнд нилээд зүйлсийг хэлж өгнөө гэхдэээ зааж зөвлөхгүй ээ,зүгээр л санал болгож лекц маягаар хөгжилтэй байдлаар хэлж өгнөө.Тэр зөвшөөрвөл шүү дэээ.

Бидний одоо хэрэглэж бас ашиглаж байгаа мэргэжил болон,мэрэгшил бол зөвхөн нийгмийн өнөөдрийн шаардлагыг л хангаж байгаа байх мөн үү.Энэ бол миний л хувийн бодрол шүү.Үл таних эмэгтэй маань амьдралын сургалтыг сурч ,суралцсаар л яваа гэдэгт би итгэдэг.Хэзээ ч энэ сургуулийг төгсөнө гэж байхгүй.Бүүр үхэн үхтлээ шүү.Би энийг баталгаатай хэлнээ.Учир нь энэ сургалтын төлбөр дэндүү үнэтэй,дэндүү  баталгаа муутай болохлоор.Үүнийг амьдралд хөл алдаж бас хамгийн үнэт зүйлсээ алдсаны дараа л илүү бодитойгоор мэдэрдэг байж магадаггүй ээ.За үл таних эмэгтэй минь сураад,суралцаад байгаарай энд ямарч дүн байхгүй тул чи цөхрөлтгүй урагшаа л яв.Нэг л мэдэхэд чи амьдрлын төгсгөл ,үхлийн эхлэл дээр ирэх тэр үед л чи өөрөө, өөртөө амьдралын сургалтанд ямар суралцаж бас яаж суралцаагүй байна гэдэгтээ дүн тавих болноо.

Нэгэн зүйл-Шүтэхүйн ухаан ба шажин.

Үл таних эмэгтэй маань мэдээж хайрладаг, хамгаалдаг бурхан лугаа адил шүтдэг тэр зүйл нь аав,ээж,амраг ,үр хүүхэд нь байх.Бас төрсөн нутаг ус эх орон гээд л зөндөө юм байгаа л даа.Би энд нээх ач холбогдол өгөхгүй ээ.Харин өөрөө өөрийгээ аль хир хайрлах нь гол нь байдаг юм билээ.Өөрийгээ хайрлахгүй хүн бусдыг хайрлах нь юу л бол гэхдээ энэ нь хувиа  бодож довоо шарлуулна гэсэн үг биш л дээ.Энэ бүсгүй маань чухам юуг, яаж хайрладаг гэдгийг би мэдэхгүй ээ.Цагаахан сэтгэлтэй бол мэдээж бусдыг өрөвдөж ядруухан яваа нэгнийг дотроо өрөвдөхөөс цаашгүй л байдаг байх л даа.Би ч мөн адил тэгдэг юм .Тусалж чадахгүй зүгээр л сэтгэлийн дэм л өгч аргацаахаас хэтрэхгүй юм.

Харин өшдөр үл таних эмэгтэйн фейсбүүкийн патиаруудыг  харж суухнээ тэр шашин гэж нээх шүтдэггүй байх гэсэн бодол төрсөн шүү.Тэр патиар нь нэгэн баярын үеэр л бололттой нөгөө гал ихтэй рашаан энтрийг тавьцан нилээд хөгжилтэй царай дээрээ тавьцан байхыг бодоход тэр лав Христийн болон лалын шашинтан биш байх.Учир тэд чинь галтай ус энтрээс аииррррррр хол байдаг юм билээ.Үлдсэн 1 том шашны урсгал болох Будда л шүтдэг байх гэж бодлоо. Гэхдээ тэр өөрөө нээх шүтээд байх нь юу л бол, зүгээр л аав ээжийн уламжлалт шүтлэг болохоор зүгээр л хааяа цагаан сар энтрээр ёсыг бодож галит мөргөж энтр дууриадаг байх.Шашин бол нээх асуудал биш л дээ .Би бол шашингүй үзэлтэй .Монголд хөгжиж байгаа юмуу, мөлжиж байгаан мэдэгдэхгүй нээх сонин шашинтай тэрэндээ мухраар сүсгэлдэг олон түмэн, хуурч мөнгө олдог ламаахай нарыг бодохлоор бүүр дургүй хүрдэг юм.Зүгээр л мөнгө хийдэг луйврын хэрэгсэл болсон байна лээ.За тэрчяхав.

Ингээд үл таних эмэгтэй талаар бодсон шашны бодол ийм байлаа гэхдээ хожим энэ нь мэдэгдэх буй за.

Нэгэн зүйл-Гадаад үзэмж ба сонирхол

Тэрний хэдэн зургийг үзэж суухнээ,тэр өвөрмөц зүйлст дуртай нэгэн бололттой догоо.Гэхдээ ямарваа нэгэн зүйл өмсөхдөө бусад жижиг хэрэгслэлдээ ижилсүүлж чамирхдаг нь таалагдсан.Гэхдээ цэрэг хувцас шиг өнгөөр биш л дээ.Сайхан ч зохисон байна лээ.Тэр малгай ,нүдний шил,гутал,цаг гээд л .Өнгөний нарийн зохицол энтрииг үнэхээр мэдрэмжтэй тохируулдаг нь гайхалтай санагдсан.Энэ нь эмэгтэй хүн бүрийн л санаа зовдог асуудал байх тийм үү.хэхэ.Магадгүй үл таних эмэгтэйн цаана эмиж мэйкэр,мэйк ап хэмээх эгээ ,болон эмэгтэйчүүд ажилдаг л байх.хэхэ.Би тэрнээс асуусан юм ямар өнгөнд дуртай вэ гэсэн чинь, юу гэсэн гээч хаха.Юнителийн ногоон өнгөнөөс бусад бүх өнгөнд гэнээ хэхэ жаахан хөгжилтэй санагдсанаа нуугаад яахав.Тэр өнгө нь фотошопийн #08f04f кодны өнгө бололттой дог хэхэ.Гэхдээ анх чатлаад л нээх сүрхий юунд дуртай,юу сонирхдог гэдгийг нь Деррик шиг асууж шалгаагүй болохлоор сайн мэдэхгүй байна л даа.Бусдын л адил сайхан юм бүхэнд л дуртай нь мэдээж.Аан сонирхол нь мэдэж мэргэжлийн холбогдолтой ном бас бус зүйлс байгаа байх,залуу хүн учраас хөгжим сонсох нь  дамжиггүй.гэхдээ  тэр бас тийм ч нээлттэй бус зожиг байж магадаггүй.Бодвол амьдралын янз бүрийн аар саар асуудал байгаа шүү дээ  хүн л болсон хойно.Дараа илүү их мэдээлэл олдвол нэмэлтээр өгнөө хэхэ.

Нэгэн зүйл-Зовлон хийгээд ганцаардал

Хүн болгонд байдаг, 1 асуудал бол амьдралын зовлон бэрхшээл байдаг.Надад ч бас тэр зовлонгийн багаггүй хэсэг нь наалдаад л салж өгөхгүй одоо болтол хажууд эргэлдээстэй.Үл таних бүсгүй маань бас л зовлон бэрхшээлийн дундуур туучаад л амьдралын ухаанаар сэтгэлдээ ургуулсаар давж гарч байгаа байх .Энэ нь өөрөө хүмүүний заяанд оноосон аз жаргал ч гэнэ үү,амьдралын зовлон ч гэнэ үү хүн бүр өөрийн, ертөнцийг үзэх үзлээр тайлбарлаж амьдарч яваа нь жаргал бус гэж үү.Өнгөтэй орчлонд өөрийн хүслээр амьдрах нь миний хувьд л лав таашаалтай байдаг юм.Баян,ядуу байх нь чухал биш.Барлаг,эзэн  байх нь бүүр ч биш.Би түүнтэй чатлаж байхад тэр бас жаахан уйтгартай юм шиг санагдсан.Яагаад гэдэг нь мэдэхгүй.Зүгээр л зөнгөөрөө тийм мэдрэмж төрж байсан.Өнгөрсөн  амьдралдаа ч юмуу,одоо байгаа байдалдаа ч юмуу 1 л уйтгартай юм шиг.Гэхдээ тэрний зургийг харахад зогссон, суусан поозууд нь бол хэвийн дажгүй мэт боловч нүдний харц энтр бол цаанаа л 1 бяцхан гунигтай юм шигбодогдсон.Буруу бодсон ч байж магадаггүй,би.Ганцаардал хүнийг бас ингэдэг тал байдаг юм билээ.Үл таних эмэгтэйдээ хэлэхэд хичнээн ганцаардсан ч ,ганцаардаагүй юм шиг тийм орчинг бүрдүүлж сэтгэлээ сэргээж чаддаг болбол тун сайн гэхдээ энэ мэдрэмжийг өөртөө буй болгоно гэдэг хувь хүнээс ихээхэн тэвчээр чадвар,чадамж шаардах байх.Үүнээс өөр мэдсэн .мэдэрсэн зүйл үгүй болохлоор ингэсхийгээд төгсгөе дөө.Аан нээрээ тийн, тэр маань жаахан ааштай гэж өөрийгөө галит хэлж байсан хүн бүрт л өөрийн гэсэн өвөрмөц характер байдаг болохлоор би нээх тоохгүй ээ.Янз бүрийн темпарменттэй хүмүүс байж л байдаг зохицуулад л яваарай болохгүй нэгнээс нь 2 алхамын зай авчихад гэмгүй ээ гэж хэхэ.Гэхдээ ер нь бол аййййррр ааш энтрээ ил гаргаад л байж суух аргагүй болгодог хүмүүст бол би дургүй ээ.Бусад хүмүүсийн хэлснээр бас тэр эмэгтэй маань өөрийгөө би тийм зантай юм болов уу тэгдэг юм болво у гэсэн өрөөсгөл ойлголттой байгаа мэт санагдсан.

Эцэст нь хэлэхэд сайхан орчлонд ,санаа бодлоо үргэлж ариухан байлгаж, муу үйлээс холуур,муухай зантай нэгэнд нь шууд хэлээд явбал эргэж буцах юмгүй санаа амар ажиллаж ,сайхан амрана шүү дээ хө.Гэхдээ би бас хүнийг сайн таниж чаддаггүй байхоо.Анхны бодол маань л ийм байлаа.....

Мартах шахаж өшдөр аарцтай моражин яасан бэ.Замдаа хакеруудад хазуулсан уу,вирус таараад хайлчихсан уу бүү мэд ирсэнгүй ээ.Би аиирр нэхэл хатуутай тэр моражин өгөөрэй.хэхэ.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Mundag yumaa..amjilt husie kk..
Бичсэн: Gerelee Davaa (зочин) хэзээ: 10:01, 2014-06-06 | Холбоос | |
olon talaas ni sn dugnesen bna shv гоё шүү
Бичсэн: ochki хэзээ: 21:26, 2011-05-20 | Холбоос | |
үл таних эмэгтэйг нь олж хараад үл танив би .... smug
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 12:36, 2011-04-28 | Холбоос | |
хаха Гэхдээ жигүүрийг би яаж гүйцэхэв
Бичсэн: legion хэзээ: 13:42, 2011-04-26 | Холбоос | |
Дао сайн уншиж хүн хэрхэн шинждэгийг сур аан... бас хэрхэн чаталдгийг гсн хэхэ хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 12:12, 2011-04-26 | Холбоос | |
Дао сайн уншаарай ээ хэхэхэ гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 12:01, 2011-04-26 | Холбоос | |
dao-той яг адилхан ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: zaluu хэзээ: 17:43, 2011-04-25 | Холбоос | |
ямар урт юм бэ унших гэхээр залхуу хүрээд байхын кэкк
Бичсэн: dao хэзээ: 13:21, 2011-04-25 | Холбоос | |
мундаг л гэе даа... би ямар ингэж шинжиж мэддэг биш. мэдмээр л юм байна гсн хэхэ...

хүн хүний аргаа гэж... сайхан нөхөрлөлийг гүсий smug
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 13:10, 2011-04-25 | Холбоос | |
үгүй дээ хө зүгээр л бичсэн юм гоё шүү хүмүүс андуураад байгаан юмаааа
Бичсэн: Зочин хэзээ: 12:16, 2011-04-25 | Холбоос | |
Зиак тэхээр өөрөө бол тэр эмэгтэйг ихэд сонирхохын зэрэгцээ, ихэд ажиж судалж байгаам байна тиймоо. Нарийн шинжиж байна шөө smug
Ямартай ч амжилт хүсэе
алга ташилт
Бичсэн: Zurai хэзээ: 12:13, 2011-04-25 | Холбоос | |
hehe gekhdee yahav dee avj bj l salna daaaaa гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 22:48, 2011-04-24 | Холбоос | |
Дажгүй шүү. Нэхэл хатуут минь. баярлах
Бичсэн: Turbold хэзээ: 19:14, 2011-04-24 | Холбоос | |
баярлах
Бичсэн: hoh.mongol (зочин) хэзээ: 17:36, 2011-04-24 | Холбоос | |
mmm гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 17:08, 2011-04-24 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax