avatar

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын хөтөлбөр

2011-06-30,11:25


7 дугаар сарын 05-09-нд
“Монгол туургатны соёлын өдрүүд”-ийг Сүхбаатарын талбайд өдөр бүр 13.00-17.00 цагт зохион байгуулна.

VII/5-ны Мягмар Монгол гэрийн өдөр
VII/6-ны Лхагва Монгол цагаан идээний өдөр
VII/7-ны Пүрэв Монгол бичгийн өдөр
VII/8-ны Баасан Монгол язгуур урлагийн өдөр
VII/9-ний Бямба Монгол хувцасны өдөр

7 дугаар сарын 06-07-нд Пүрэв, Баасан
10.00-18.00 “1921 оны хувьсгал ба Монголын орчин үеийн түүхийн судлал” эрдэм шинжилгээний хурал
Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1 дүгээр байрны хурлын танхимд

7 дугаар сарын 09. Бямба
10. 00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд
11.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярт зориулсан “Монголын сайхан орноор” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд

7 дугаар сарын 10. Ням
8.00-10.40 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт
10.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт
10.30-17.00 Үндэсний сурын харваа /Нээлт/ Сурын талбайд
10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Сүхбаатарын талбайд
12.00-12.20 Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол Сүхбаатарын талбайд
14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд

7 дугаар сарын 11. Даваа
8.00-10.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт
10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
11.00 Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
11.10 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.
11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр явагдана/
11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт
12.10-16.30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
13.00-13.30 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
14.00-16.40 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
14.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
14.00-17.00 Үндэсний сурын харваа Сурын талбайд
16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
16.40-20.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
19.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд
23.00 Баяр наадмын ёслолын буудлага

7 дугаар сарын 12. Мягмар
7.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
9.00 Шагайн харвааны шигшээ харваа. Шагайн асарт
9.00-14.00 Сурын харвааны шигшээ харваа Сурын талбайд
9.00-11.30 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
9.30-10.30 Хүүхдийн барилдааны гурвын даваа
10.50-12.10 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
11.00-13.00 Дааганы уралдаан Хүй долоон худагт
11.40-13.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
14.00. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслолШагайн асарт
14.10-14.30 Үндэсний сурын шилдэг харваачдын үзүүлэх харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
14.00-15.30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
15.30-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа
15.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
15.50 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
15.50-17.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
17.00-17.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна
16.10-16.40 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
17.20-18.10 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
18.00-18.30 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
18.10-18.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Начин”, “Харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
18.20-18.50 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
19.10-19.30 Хүчит бөхийн барилдааны есийн даваа
19.30-19.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Заан”, ”Гарьд” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
19.50-20.20 Хүчит бөхийн барилдааны аравын даваа
20.40-20.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний их
баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
20.55-21.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
21.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн тугийг төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛСНЫ 805 ЖИЛИЙН ОЙ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Лхагва. Хүй долоон худагт
6.30-09.30 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан
10.00-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан
13.00-13.05 Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд нээнэ.
13.05-13.20 Наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай, шагнал гардуулна. Цолны чимэг хүртсэн бөхчүүдэд цолны чимгийн үнэмлэх гардуулна.
14.00-16.30 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
15.20-15.30 Урлагийн тоглолт
15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
16.30-16.40 Урлагийн тоглолт
16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны 6,7-ийн даваа
18.00-18.10 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
18.10 Уяачдын баяр наадмын ажиллагааг Хурдан морины салбар хорооны дарга С.Баасанхүү хаана.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

баярлаалааа
Бичсэн: zaluu хэзээ: 14:38, 2011-07-05 | Холбоос | |
за баярлах
Бичсэн: Zurai хэзээ: 11:35, 2011-06-30 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 11:30, 2011-06-30 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax