avatar

Онолын сэкс & косметик хүүхнүүд

2011-09-19,1:26
        &      

Онолын сэкс & косметик хүүхнүүд

Одоогоос 20-иод жилийн өмнө ангийн охидууд маань форм өмссөн үсээ 2 салаа сүлжэээд хичээл номдоо чармайн хэн нэгнийг зүрхэндээ тээн явж байсан нь саяхан мэт санагдана.Цаг хугацаа урсан өнгөрч  хүний амьдрал эргэдгээрээ эргэж хөгжлийн хөдөлгүүр хувь тавиланг танигдахын аргагүй өөрчилсөөр...

Эцэг эхчүүд маань охин үрээ хайрлахын эрхээр боловсролтой болгох гэж хөлсөө дуслуулан олсон хэдэн төгрөгөө зориулан ,эр чадалтай юм даа эрх биш өөрийгөө тэжээчихнэ гэсээр хөвгүүдээ хайхралгүй явсан тэр жилүүдийг хэн ч мартаагүй биз.Сануулахын учир юу вэ гэвэл нийгэмд бодитой оршиж буй нэгэн сөрөг үзэгдлийг тайлбарлахад оршино.

Нөхөргүй хүүхнүүд монголоор дүүрэн мода мэт алхаж байна.Муусайн эрчүүдээр яадаг юм,хогийн архичид гэх харуусал гуниг бардам  зэвүүцлийн үг хаа сайгүй сонсогдсоор удлаа.Гэтэл байдал ямар болоод байгааг дүгнэж үзсэн хүн хэр олон бол доо.Ээжээ би хүнтэй суухгүй ,ганцаараа өөрийгөө аваад явчихаж чадна гэсэн 20 орчим насны охид хүүхнүүд маань 30 насыг хэдийн давжээ.

Одоо яах вэ.Ганцаардлын туйлыг амссан ч ганган хувцас ,хээнцэр алхаа,бардам үгсээрээ өөрийгөө халхалж  даравч дардайж булавч бултайж хэн нэгний нүдэнд өртөж хорвоогийн жамаас хаашаа хазайх билээ.

Сэтгэлд таарсан аятайхан хүнтэй танилцая гэтэл аль хэдийн авгай хүүхэдтэй болчихсон байдаг.Боловсролгүй, бүдүүлэг, архичан нөхрөөр яах юм билээ.Гайгүй ганц залууг өөд татаад авъя гэтэл өрсөлдөгч олон.Хаана ч очих газаргүй хад мөргөх нь тэрээ.Галзуутай сэргэлэн нууц амраг л болох үлдлээ.Хэрэгцээгээ ингэж хангахаас хэн татгалзах билээ.Гансарсан сэтгэлээ онгойлгож ганцаардлаас түр ангижравч айл гэрийн амьдрал үймүүлж алд биенийхээ зовлонг нэмэх шив дээ.Иймэрхүү байдлаар мухардалд орсон бүсгүйчүүд өдрөөс өдөрт нэмэгдсээр л байна.Арга барсан зарим нь гадаад хүнтэй сууж ,адаглаад таалагдсан удам сайтаас хүүхэдтэй болоод хоцрох нь нийтлэг үзэгдэл болжээ.хүүхэд тань элэг бүтэн амьдрах эрхгүй ,эмэгтэй таны амьдралын золиос болох гэж үү.

Нөхөргүйчүүдийн  арми нөхөн  үйлдвэрлэлд  хор учруулаад зогсохгүй урлагийн одуудаас авахуулаад эгэл жирийн бүсгүйчүүд нь хүртэл нөхөргүй байхын өвчин тусаж дураар задгайран амьдрах хүсэлдээ автжээ.

Охид садарлавал үндэстэн мөхнө гэдэг.Бүсгүй та нөхөргүй байх нь зав ихтэй санаа зовох зүйлгүй хэн нэгнийг хошигруулж ,саахад саад багатай зэрэг олон давуу талыг дурдах биз.Гэвч сэтгэл санааны  эзгүйрэл, хоосон хэлбэрдэл ,элдвийн өвчин тусах магадлал өндөр гэдгийг бодож үзсэн үү.Амиа бодсон,амьдралаас айсан ,алдахаас хулчийсан алхам бүр чинь таныг баяр баясгалан аз жаргалаас холдуулж байна.Хүний нүдэнд аятайхан харагдахаа мартдаггүй байж,дотоод чанар зүрх сэтгэлээ тордох зав алга уу.......

Нэгэнт болж бүтэхгүй амьдралыг яах билээ гэж санаашран суугаад хэрэггүй.Аз ажаргал амьдралынхаа төлөө тэмц.Ямар  ч үнээр худалдан авч болохгүй тэр үнэнийг ол.Хүнийг дээдлэх төрөлх чанараа хөгжүүлж, шинжлэх ухаанаар хайрладаггүй, онолоор сэкс хийдэггүй гэдгийг мэдэр,хэрэгжүүл.Сайхан зүс царай ,бие галбир ,ялдам инээмсэглэл хүн бүрт заяадгүй нь үнэн.Гэхдээ таньд бусадтай зүйрлэшгүй нандин эрхэмсэг чанар байгаа гэдэгтээ итгэ.Тэр итгэлийг тань өнөөх муу эрчүүд төрүүлнэ шүү дэээ.Ганцаардсан хүн хүйтэн сэтгэлтэй болдог .Хүйтэн сэтгэлтэй хүн юу ч хийхээс буцахгүй.Тооцоон дээр оршиж байгаа зүйл онол руу ойртдог.Онол өөрөө арга ухааныг илэрхийлдэг.Арга билгийг хослуулахгүй байваас доголдол гардаг.Доголдол алдаанд хүргэнэ.Алдаа амьдралд итгэх итгэлийг үгүй болгоно.Итгэлгүй болоход хүнийг хайрлах сэтгэлгүй болно.Та нарын хүсээд байгаа төгс төгөлдөр эр хүн  тогтвортой амьдрал гэдэг чинь харахад ойр,хазахад хол алганы хонхортой адил шүү дэээ.Бусдын сайн сайхан амьдрал аз жаргалыг хараад бүү атаарх,бүү дуурай.Чамд өөрийн гэсэн амьдрал аз жаргал үлгэр дуурайлал бий.Ухаангүй сонголтын чинь цаана нурсан балгас шиг сэтгэл ,нулимсандаа дэвтсэн зовлон байгааг баттай хэлж чадна.Солонгос кинууны косметик хүүхнүүдийг хараад өөрийнхөө царай муутайд төрсөндөө гутарч ,америк кинууны орчин ахуй эрх чөлөөт байдлыг харж эх орноо голж ,бүтэшгүй хайрын далбаагүй завиар хөвж, бүсгүй заяандааа гомдон явсаар хөгшрөх үү та нар минь.

Хүссэн ч хүсээгүй эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг,эр нөхөр үр хүүхдээ асран халамжлах ёстойгоо ухамсарлах цаг ирнэ.Хий хоосон дүрээр инээчхээ аядсан үнэтэй хувцсаар өөрийгөө хулдсан ихэмсэг хүйтэн царайгаар нүүрээ далдалсан эмэгтэйг харахад эрчүүдээд сайхан байдаг болов уу.Үргэлж хямарч муу юм бодож ,уурлаж бухимдаж хүнд атаархсанаар та эрт хөгшрөнө.Хөгшрөлтийн эсрэг хамгийн гол эмчилгээ бол тайван ,өөртөө итгэлтэй байх,хүнийг хайрлах энэрэх,ойлгон хүндэтгэх явдал юм.Нөхөртэй хүүхэн эрүүл урт насалдаг нь нууц биш шүү.

Та нар минь хүнийг хайрлах сэтгэл тань бөхчихөөгүй байгаа дээрээ ханиа сонгож үүрэг хариуцлагаа ойлгож , үнэнч ариун сэтгэлээр нөхөр хүүхдээ хүмүүжүүлэн амьдралын эрч хүчийг өгч яваасай гэж бодно.Хэрэгцээгээ хангах төдийгээр хэн нэгэнтэй унтах цаг нь болоогүй гээд хүүхдээ авахуулна.Түүнтэй унтаад мөнгө авна.Тэрэнд хандраад ажлаа бүтээчихнэ гэж онолын сэкс хийхээ боль.Жинхэнэ эмэгтэй  хүн дээрх алхамуудыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй  юм.Тэгвэл та эмэгтэй хүн мөн үү.Бүгд л ийм болчихсон гэж хэлэх нь бүр ч харамсмаар.Гоо сайхан эрхэм чанарын өмнө ямар ч балмад амьтан сөгддөг шүү дэээ.Косметик хүүхнүүд  гэж хэлхийн учир юу вэ............

Гадаад үзэмжиндээ анхаарал хандуулахаас илүү дотоод гоо сайхандаа илүү санаа тавь.Монгол гэдгээ марттал нь үзүүлж байгаа савангийн дууриудын косметик хүүхнүүд,залуучууд амьдрал хэв маягийг бидний залуу үе шүтэн биширч хөгжил буурай эх орон ,монгол хүн болж төрсөн заяандаа гоморхох болсон нь зүгээр нэг хараад суух зүйл гэж үү..Тэр дэлхий дахины глобалчлал нь энэ үү.Манайхан шиг даяарчлагдаж байгаа нь энэ гээд үндэсний бодлогоо мартаж харийхнийг дагавал Хэрээ галуу дууриаж хөлөө хөлдөөхийн үлгэр болуузай.Даяарчлал хүний эрх гэж орилолдон хөрийн оронд очоод эхээс төрсөн биеээрээ гайхуулан мөнгө олж буй мис нэртэй зэс хоншоортой зээрэн шилбэтнүүдийг яавал зохилтой вэ.Хувцас хунараа тасчин хаяад нүцгэлж буй охидын цаана бүх л бүтэн дэлхийд данстай Монгол улс байна.

Галын бурханы өмнө шилээвэр барин хөх дэлэнгээ унжуулан нүцгэн суух эмсийг яах вэ...эрээ цээрээ алдсан энэ үзэгдлийг бодлого боловсруулагчид юу гэж бодож тунгаагаа бол.Монгол газар шороо малчны хотонд аргал хормойлон өссөн ээжийн охин хэзээ ч ийм алхам хийхгүй.Мөнгө улаан нүд цагаан болсон луйварчдын цадиггүй өссөн  охид болохоор нүдээ анин чихээ таглан суугаа нь лавтай.Сүүлийн жилүүдэд даяарчлагдсан бүсгүй (нийтийн гоо бүсгүй) ,оффисын хүүхэн гэх шинэ нэр томьёо гарч ирлээ.Энэ юуг өгүүлж байна.

Гоо сайхнаараа ертөнцийг аврах бүсгүйчүүд маань ямархан үнэлэмжтэй байгааг илэрхийлнэ.Хүний гоо сайхан байхын нууц юунд оршино вэ...Та чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж,эрүүл агаараар амьсгалан ,хоолоо зөв тохируулах гэж хэлэх биз ээ.Тиймээ энэ бол нийтлэг хариулт.Асуудлын гол үүнд биш л дээ.Амьдралын зөв хэвшил,сэтгэл санааны өөдрөг мэдрэмж,дотоод сэтгэлийн ариусал,хүнлэг энэрэнгүй үзэл амар амгалан байх явдал бол гоо сайхны гол нууц юм.Цаг наргүй ажил,сэтгэл санааны дарамт бодисын солилцооны хямрал нь таны гоо сайхны дайсан.Сэтгэл санааныхаа зөрчил байдлыг нуухыг оролддог л бол танд  ямар ч эмчилгээ тус болохгүй ээ.

Мал олширохоор генифонд (удмын сан) үүлдэр угсааа доройтдогийн адил хүн ам хэт өсөхөд мөн ийм байдалд хүрдэг.Хүн амынхаа тоогоор тэргүүлэх Азийн орнуудад хүмүүсийн нүүр царай хэтэрхий адилхан болж бие нь давжаарч ирдэг нь аргагүй үнэн.Иймээс ч хангалуун амьдралтай хэсгийнхэн царай зүсээ өөрчлөн косметик хагалгаанд орж шинэ хүнийг үйлдвэрлэх болсон.Хамраа өндөрсгөх,нүдний давхраа,уруул хөмсгөө шивүүлэх,өөхөө соруулах,хөх өгзөгөө томруулах гээд төрсөн биеэ техник технологийн тусламжтайгаар дураараа өөрчлөх үзэгдэл газар авлаа.Гэтэл бидний Монголчууд бие бялдар царй зүсээрээ Азидаа тэргүүлэх баруунжсан удам сайтай үндэстэн атлаа тэгж өөрийгөө зэрэмдэглэх хэрэг даанч алга.Төрөлх дүрээ өөрчилсэн косметик хүүхэн болохоор зүтгэж онолын түвшинд сэксийн харилцааг эрхэмлээд ирвэл хайр сэтгэлээ хэндээ зориулж амьдралын сайхныг хаанаас олж  мэдрэх байна даа,бүү мэд.Дээрх эссээг уншаад ертөнцийн гоо сайхны билэг тэмдэг зүрх сэтгэлийг байлдан дагуулах зоригт дайчин,энэрэн хайрлах үзлийн утгийг нээгч охид бүсгүйчүүл минь нэгийг бодож хоёрыг санана гэдэгт гүнээ итгэнэм.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

зөв л юм бичсэн байна хараал идсэн солонгос кино сөнөөсэй хэрэг алга зарим нь мал юмуудаа яг яаа гээд байгаам бэ ч гэх шиг ккк монгол хүүхнүүдийн үнэн бодит байдлыг бичсэн байна
Бичсэн: a;ldjf (зочин) хэзээ: 2:37, 2013-01-28 | Холбоос | |
тэгээд хэн буруутай гэж? эрчүүд чи бид нар л буруутай биз дээ? бид арчаатайхан байсан бол хүүхнүүд маань эрээн, замын үүдийн хооронд гахай зөөж, халуунд хөлс, элстэйгээ хутгалдаж, хүйтэнд хунгар цасанд бүдэрч унахгүй л байсан биз дээ? Зах дээр өдөржин наймаа хийгээд олсон хэдэн төгрөгөөрөө архи уучхаад гэртээ албатай юм шиг ороод зүгээр ч унтдахгүй агсам согтуу тавьдаг тийм эрчүүдээс хэн ч гэсэн залхаад, чиний нийтлэлийн эхэнд бичигдсэн шиг амьдрахыг чухалд үзнэ биз дээ?
Бичсэн: amaahai76 хэзээ: 2:34, 2012-01-12 | Холбоос | |
хэлээд яах вээ!!! гоо сайхны хагалгааг шүтэн бишрэгч их олон шүү! Төрөлх гоо сайхнаа хадгалж хүн гэдгээ ухамсарлан амьдарцгаая. баярлах
Бичсэн: Зочин хэзээ: 11:17, 2011-12-10 | Холбоос | |
дэндүү том бичсэн байнаа хэхэ гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 9:19, 2011-09-22 | Холбоос | |
ммм... nerd
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 10:08, 2011-09-21 | Холбоос | |
Хундага:

Хүний амьдралд хэзээ ч цорын ганц хайр гэж байдаггүй учир нь хүн төрөлхийн хайрын амьтан. Хайрынхаа орон зайг нээлттэй байлгаж чадвал тэнд үүрд амьдрах эзэн нь удахгүй ирнэ. Таалагдсан бол тэр хүнийг хайрлахад л болно шүүдээ
Бичсэн: Зочин хэзээ: 6:07, 2011-09-21 | Холбоос | |
яг яаа гээд байгаам бэ

үсэг чэнн асар том тул жижиг сэтгэгдэл үлдээхээс ичээд байхын
Бичсэн: хундага хэзээ: 3:57, 2011-09-20 | Холбоос | |
... гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 1:37, 2011-09-19 | Холбоос | |
idiomatic-dormant