avatar

ХӨЛ БӨМБӨГИЙН ДҮРМИЙН ТАЛААР ЦУХАС ДУРДЛАА....

2010-06-21,01:53
Цhttps://legion.blogmn.net/

Тэгэхээр хөлбөмбөгийн талаар мэддэг ямар ч байсан ганц хоёр жижиг зүйл ч байсан бичээд орхивол мэдэхгүй нэг нь мэдэж авах болов уу гэж бодож байна.

Хамгийн эхэлж мэдээж хөлбөмбөгийн талбай маань ямар хэмжээтэй байх стандарттай байдаг вэ гэж...


Image


Заа тэгэхээр имй юм байна.

Дүрмэн дээр бол хөлбөмбөгийн талбай тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд гээд доорхи хэмжээг оруулж өгсөн байдаг юм байна.

Урт : Хамгийн багадаа 90м
Хамгийн уртдаа : 120м

Өргөн: Хамгийн багадаа 45м
Хамгийн уртдаа 90м



Аа харин ОУ-н тэмцээн тоглолтуудад :

Урт :
Хамгийн багадаа 100м
Хамгийн уртдаа 110м

Өргөн:
Хамгийн багадаа 64м
Хамгийн уртдаа 75м
Бөмбөг:
- Бөмбөлөг хэлбэртэй
- Арьс болон бусад тохирох материалаар хийгдсэн
- Тойргийн хэмжээ хамгийн ихдээ 70 см /28 инч/, хамгийн багадаа 68 см /27 инч/, тоглолт эхлэх үед хамгийн ихдээ 450 гр, хамгийн багадаа 410 гр жинтэй байна.
-Далайн түвшинд 0,6-1,1 агаарын даралттай /1 см квадратад 600-1100гр/
-Бөмбөг тоглолтын үеэр хагарах буюу гэмтэхэд нөөц бөмбөгийг бөмбөг гэмтсэн газраас тоглолтонд оруулна.
Тоглолтын үеэр зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр бөмбөгийг солино.
ФИФА болон бусад холбоодын тэмцээнд зөвхөн доорхи 3 тэмдэглэгээний аль нэг буй бөмбөгийг зөвшөөрнө. Үүнд:
FIFA APPROVED
FIFA INSPECTED
NTERNATIONAL MATCHBALL STANDART

Хувцас өмсгөл
Аюулгүй байдал
-Тоглогч бусдыг болон өөртөө гэмтэл учруулах зүйлсийг өмсөж хэрэглэхийг хориглоно. /Гоёл чимэглэл, үнэт эдлэл хамаарна/

Өмсгөл
Тоглогчдод заавал байх хувцас өмсгөл:
-Цамц эсвэл футболк
-Шорт, дотуур өмд өмсөх бол тэр нь шорт, гетр, гутал, хөлний хамгаалалттай ижил өнгөтэй байна.

Хөлний хамгаалалт
-Гетрээс илүү гарахгүй
- Зохих материалаар хийгдсэн байна. /пластик, резин, бусад тохирох/
- боломжийн түвшинд хамгаалалтыг хангана

Хаалгач
Хаалгачийн хувцас бусад бүх тоглогч, шүүгч, хажуугийн шүүгчийн хувцаснаас өөр өнгөтэй байна.

Журам зөрчихөд өгөх шийтгэл

Дээрх журмыг зөрчсөн тохиолдолд тоглолтыг зогсоох шаардлагагүй. Шүүгч зөрчил гаргасан тухайн тоглогчийг талбайгаас гарч хувцас, өмсгөлөө зохих байдалд оруулахыг шаардана.
Бөмбөг талбайгаас гарах үед тухайн тоглогч энэ хугацаанд өөрийн хувцас өмсгөлөө журмын дагуу байдалд оруулаагүй бол талбайгаас гарч шүүгчийн зааврыг биелүүлнэ.
Буцаж тоглогч тоглолтонд орохдоо зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр, бөмбөг тоглолтоос гарсан үед орох бөгөөд талбайд гарахаас өмнө шүүгч түүний хувцас өмсгөлийг шалгана.

Дээрх дүрмийг зөрчсөн болон, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр талбайд гарсан тоглогчийг шар хуудсаар торгоно.

Тоглолтын турш дараахь үйлдлүүдийн хугацааг нэмэлт цагт оруулж тооцно.

Үүнд :
-Сэлгээ хийгдэх
-Гэмтсэн тоглогчид эмчилгээ хийх
-Гэмтсэн тоглогчийг дамнуурга ашиглах талбайгаас чөлөөлсөн хугацаа
-Цаг үрсэн тохиолдолд
-Бусад тохиолдлуудыг шүүгч тооцоолж нэмэлт цагийг сунгана.




Тоглолтыг эхлүүлэх
Дараахь тохиолдолд тоглолтыг талбайн төвөөс дахин эхлүүлнэ. Үүнд :

-Тоглолт эхлэхэд
-Гоол орсон тохиолдолд
-Тоглолтын 2-р үе эхлэхэд
-Хугацаа сунгаж нэмэлт цагийн үе бүрд

Тоглолт эхлэнгүүт шууд цохиж гоол оруулж болно.


Тоглолтыг талбайн төвөөс шинээр эхлүүлэхэд доорхи заалтуудыг мөрдөнө.
Үүнд :

-Бүх тоглогчид өөрийн талбайд зогссон байх
-Бөмбөг талбайн яг төвд байрласан байх
-Шүүгч дохио өгмөгц тоглолт эхлэх
-Бөмбөгөнд тоглогч хүрч бөмбөг хөдөлгөөнд орсон тохиолдолд бөмбөг тоглолт орсонд тооцно.
-Бөмбөгийг оруулж байгаа тоглогч тэр бөмбөгийг дахин эзэмшихийн тулд өөр тоглогчийн хөл хүрж байж бөмбөгөнд хүрэх эрхтэй болно.
-Бөмбөгийг талбайн төвөөс тоглолт оруулах гэж байхад эсрэг багийн тоглогч бөмбөгнөөс хамгийн багадаа 9,15 метр хол зайтай байна.

Хэрвээ гоол орсон тохиолдолд эсрэг баг бөмбөгийн дахин тоглолтонд оруулна
Image

Техникийн талбай

Техникийн талбай гэдэг нь дээрхи зурагт үзүүлсний дагуу багийн албаныхан болон сэлгээний тоглогчдод зориулсан хэсэг юм. Энэхүү талбай үзэгдээс тусдаа байрлах бөгөөд дараахь зүйлүүдийг заавал харгалзаж үзнэ.
Үүнд :
-Техникийн талбай тоглолт болж буй талбайгаас 1м зайтай байрлана
-Зурагт үзүүлсэн зурвасаар тухайн талбай техникийн талбай гэдгийг тодорхойлогдоно
-Техникийн талбайд хичнээн болон ямар хүн орохыг зөвшөөрөх талаар тэмцээний журманд зааж өгнө.
-Зөвхөн нэг хүн тус тухайн үед талбайгаас гарч тактикийн зөвлөгөө өгөх зорилгоор гарч болох бөгөөд зөвлөгөөгөө өгчихөөдд заавал буцаж байраа эзэлсэн байх ёстой
-Тэмцээн зохин байгуулах дүрмийн дагуу тухайн техникийн хэсэгт ямар багийнхан суухыг зааж өгсөн байна
-Дасгалжуулагч болон бусад албаныхан тусгай нөхцөлбайдал үүсэхээс бусад тохиолдолд техникийн талбайдаа байрлах ёстой. Эмч болон эмнэлгийн албаныхан шүүгчийн зөвшөөрлөөр талбайд орох эрхтэй





Шүүгчийн дохионууд :

Image

Indirect free kick буюу алдаа гарсан гэж үзэж шүүгч шүгэл үлээж бөмбөгийг дахин тоглолтонд оруулж байгаа нэг хэлбэр боловч энэ дохиог өгч тоглолтонд оруулсан тохиолдолд шууд цохиж гоол оруулахийг тооцохгүй


Image

Энэ цохилтоос шууд гоол орох боломжтой

Image

Advantage буюу давуу тал. Шүүгчийн заасан тал руу бөмбөгийг тоглолтонд оруулна


Image

Сануулга өгөх.


Image

Улаан карт буюу талбайгаас хөөх


Image

Сэлгээ хийх


Image

Бөмбөгийг тоглолтонд оруулах


Image

Отон тоглолт


Image

Отон тоглолт. Талбайн наана талд буюу шүүгчийн ойрхон талд отон тоглолт


Image

Талбайн дунд хэсэгт отон тоглолт орсныг харуулна


Image

Талбайн цаад хэсэгт отон тоглолт орсныг харуулна
Талбайн стандартууд ийм байдаг бололтой. Хамгийн гол цэгүүдийн огтлолцол чухал юм байна.
Image

дүрмүүдээс

- Хаалгач Бөмбөг зуун хувь талбайгаас гарахыг /хаалганд орсныг/ талбайгаас гарсанд/бөмбөг орсонд/ тооцно. Ө.х бөмбөг эзэмшиж байгаа тамирчин өөрөө талбайн дотор эсвэл гадаа байгаа эсэх нь хамаардаггүй зөвхөн бөмбөгөөр тооцно.
- Зөвхөн 16-ын талбай дотор л бөмбөгөнд гар хүрэх эрхтэй
- Өөрийн хамгаалагчийн санаатай дамжуулсан бөмбөгт шууд гар хүрэхийг хориглоно. Биеийн гарнаас бусад аль нэг хэсгээр бөмбөгт хүрсний дараа гараараа хүрч болно. Хэрвээ шууд гараараа хүрсэн тохиолдолд дамжууалт хийсэн эсвэл гарсан хүрсэн цэгээс торгуулын цохилтыг эсрэг баг хийнэ.
Харин санамсаргүйгээр өөрийн хамгаалагчийн биед ойсон бөмбөгийг шууд барьж авч болно.
- Хаалгач 5-ын шугаман дотроо бүрэн эрхтэй. Хаалгачийн биед санаатай болон санамсаргүйгээр хүрэхийг хориглоно.
- Хаалгач шууд барьж авсан бөмбөгөө хөлөөрөө тоглолтонд оруулах бол заавал газарт ойлгох ёстой. Газарт ойлгоогүй бол зөвхөн гараараа бусдад дамжуулалт өгнө.
- Тоглогч эсрэг багийнхаа тамирчныг унагаах, түлхэх, зуурах хориотой.
- Бөмбөг эзэмшээгүй болон бөмбөгний төлөөх тэмцэлд орж буй тамирчин хөлөө бүсэлхийнээс дээш гаргаж тоглохыг хориглодог. Энэ нь бусдад гэмтэл учруулж болзошгүй гэж үздэг.
- Бөмбөг таслахдаа эсрэг тамирчнаа гэмтээхүйц үйлдлээр таслахыг хориглоно. Ө.х хөл рүү жийх, цохих гэх мэт. Аюул учруулахуйц болон бусдыг гэмтээсэн тамирчныг шууд улаан картаар торгож талбайгаас хөөнө.
- Санаатайгаар бөмбөгийг тоглолтонд оруулахгүй удаахыг хориглоно. Үүнийг цаг барьж байна гэж үздэг.
- Дамжуулагчийн дамжуулалт хийхээс өмнө довтлогч эсрэг талын хамгаалагчдын урд талд зогсохыг хориглоно. Үүнийг отон тоглолт гэж нэрлэдэг.
- 16-ын талбайн гадна талд хамгаалж буй баг алдаа гаргасан тохиолдолд шүүгч өөрийн үзэмжээр хаалга руу шууд болон дамжуулалтаар цохих эсэхийг шийдвэрлэнэ. Шүүгч гараа хаалга руу чиглүүлж заавал шууд цохих, гараа дээш өргөвөл дамжуулалтаар хаалга руу цохих боломжтой гэсэн үг.
Алдаа гарсан цэгээс 9 метрийн зайд хамгаалж буй баг өөрсдийн хамгаалагчдаар хаалт байрлуулах боломжтой. Хаалтад эсрэг довтолж буй баг ч оролцох боломжтой.
- 16-ын талбайд хамгаалж буй тамирчид алдаа хийвэл 11 метрийн цэгээс хаалга руу шууд цохилтыг довтолж буй баг хийнэ.
- Тоглолтын дундуур тамирчид хувцсаа тайлахыг хориглоно.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

гоё шүү
Бичсэн: ужой (зочин) хэзээ: 18:01, 2011-03-03 | Холбоос | |
алга ташилт алга ташилт angel
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 18:43, 2010-06-21 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax