avatar

Нутгийн хөгшид

2011-04-26,14:15
Манай хамар хашаанд Гулгуу Гомбоо гэж нээх сайхан хөрш байсан юм.Соц нийгмийн үед тэр хөрш маань айр 4 шагай хаяж мэргэлнэээ.тэгээд л хөөе Лэгионоо хаалга үүд сайн түгжээрэй гээд л орилно би яахав дээ бацаан байсан юм чинь.Гүйгээд л хаалга энтрииг нь ян тан түгжинэээ.Гэхдээ үйлчүүлэгчид голдуу шөнө дөлөөр ирнэээ.Бас оочер энтр байсан юм шиг байгаа юмаа.хээх.заримдаа тааж л байдаг бололттой ойр хавийн хүмүүс бас шүтээстэй.Тиим болоод ч тэрүү би бас бага зэрэг юм асууж тааж байна гээд л Гомбоогоо галит явуулнаа.Тээр жил би бага ч байсан даа 3-4 ангид байсан юмуу даа.Шинэ жил боллоо.Анх удаа тэр ёолк гээч модыг яаж засдаг талаар асар өндөр мэдээлэл,мэдлэг олж авдаг гэжээнш дээ хаха.Гэхдээ манайх биш л дэ Өнөө хөрш Гомбоо маань.Тэр уулнаас 1 гацуур модны үзүүр авчирч хэдэн хүүхэддээ ёолк үзүүлэхээр шийдсэн юм байх.Өндөр нь бараг л 1 метр орчим байх .Күй тэр миний хөөрч баярлаж байгаа гэж үгээр хэлэхийн биш.Ёолк үзэх гэж байгаан ухаантай юм шүү дээ анх удаа тэгээд бүүр амьдаар нь.Яааг юу ч болдог юм бүү мэд .Тэгээд л хэдэн цаас энтр хайчилж дүрс хийгээд л наагаад л будаад л манай 2 айын хэдэн хүүхдүүд мэдлэг чадвараа аииирр гаргалаа ш дээ .за Гомбоо маань бурхныхаа хажуу талын жижиг авдар дээр нөгөө модоо тавиад л бидний хийсэн уран бүртээлийг энд тэнд нь тогтоогоод л ерөнхийдээ чимэглэл бол дууслаа.Тэдний эхнэр гэх эгч бууз хийж бас болоогүй орны хөндийд Гомбоогоос нууж байдаг жаахан нэрмэлээ гаргаж багахан шар тос хийж хайлаагаад л огсон .Гомбоогийн аиир хайртай 1 юм байдаг юм.Тэр нэрмэлээ хийж тавидаг 500грамм юмуу да навтгар жижиг ногоон хужаа ваар байнааа.тэрнийгээ үнэхээр амь шигээ хайрлана.тэрнээсээ нэрмэлээ аягандаа хийж уух нь үнэхээр сонин намжиртай бас их кайфтай хэхэ.Уугаад л гарынхаа алгаар завжаа арчих нь их хэрэг бүтээсэн баатар лугаа адил хэхэ.Тэгээд л инээгэд л үнэн гоёоооо.Ингээд л бидний хэдэн нөхдийн ёолк гэх арга хэмжээ эхэлж, дуусах нь мэдэгдэхгүй өндөрлөсөн дөө хэдэн талд нь гарч харааад л өнөө гацуураа.хэхэ

Тэгж л нэг жижиг суурингийн, жижиг хорооны,жижиг хашааны,жижиг гэрт болсон миний анхны бас хэзээч мартагдахгүй ёолк болсон юм даа.Гэхдээ миний сэтгэл тэр үед нарнаас ч том байсан юм шүү


Бас нэг зун нь би Гомбоогоо алах дөхөвөө.Яасан гэхлээр 1 өдөр сахилгуутмаар санагдаад болдоггүй ээ Гомбоо маань хашаандаа баахан хүмүүстэй мужааны ажил хийгээд л .Аиир халуун өдөрөө.Гомбоо толгой дээрээ алчуур норгож тавиад л,ер нь Гомбоо бол халимаг ерөөсөө тавихгүй ээ дандаа үсээ тонгорогоор хусуулнаа.би тэр халзан толгойг л хагалмаар санагдаад л болдоггүй дээ .Тэгээд л аиир том чулуу бариж байгаад л хашааны завсараар хараа өнцөг энтрээ таааруулж байгаа д л шидлээ дээ эхний ба эцсийн шидэлтээр бай оногдож Гомбоо маань ЁОЁО гэд л бөөн орилоон, дуу энтр болод л явчихсан.Би ч хашааны хаалгаар гараад л чавхдлааа удалгүй баригдаж цаазын тавцанд гарч бөгсөн дундуураа хэд сайн суран шилбүүрээр ором гартал шавхуурдуулж ялын хэмжээ өнгөрсөн дөө.Орой нь л гэхэд юу ч болоогүй юм шиг Гомбоогийндоо орж боорцог горьдон зогсож л байгаа юм чинь хэхэ хүүхэд насаа гэж.

Одоо заримдаа нутагтаа очиж Гомбоотой уулзахаар энэ толгой хагалсан хэргийг байнга хэлж инээж суудагсан,Би ч юм нээх шүтдэггүй хирнээ өнөөх 4 шагайг нь орхиулж Гомбоогийн сайхан яриулахыг л сонсдог юмдоо.
Гомбоотой өнгөрүүсэн бага нас сайхан байсан шүү
Нутгийн ийм хөгшүүл ч их юм хэлж өгсөн дөө надад

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

нутгийнх ч гэхүү байрны ч гэхүү хөгшид зун болгон гадаа даалууднаа.. би харж суусаар байгаад улаан даалуучин болж билээ хэхэ
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 12:41, 2011-04-28 | Холбоос | |
нутгийн хөгшид өдөр ирэх тусам багасаад л би харин тэдний араас бас хөгшрөх гээд л .....хаха гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 19:36, 2011-04-27 | Холбоос | |
манай нутагт Шоовон гэж нэг хөгшин байлаа. Тэр хавийн цор ганц электроникийн инженер. Эмээ өвөөгийн радиог нь засч өгдөг. Яг л чиний энэ хөгшин шиг. Сайхан хөгшин байж билээ. Ээ дээ бага нас аа гэж.
Бичсэн: amaahai76 хэзээ: 18:43, 2011-04-26 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 14:20, 2011-04-26 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax