avatar

ТАНИЛ ЭМЭГТЭЙД

2011-05-06,14:27


Ойрд хүйтрээд л бороо ороод ,дулаараад л цас унаад энэ байгалийн араншин хэцүү байна шүү.Ёстой нөгөө цастай зуны эхэн сардаа...гэж дуулдаг шиг юм болж байнаа.Тэрэнтэй адилхан хүмүүний амьдрал бас л хаврын синдром хэмээх харшил энтр бол аййййрррр газар авч, вертиуль ертөнцөд ч бас хаврын синдром хавсрагатай нийлж балай авч байноо.
За энэ ч яахав.Нөгөө Үл таних бүсгүй маань танил хэмээх тодотголд орж ирсэн нь энэ хаврын хамгийн онцлох үйл явдал болов оо,миний хувьд.


Өнгөрсөн амралтын өдөр нөгөө үл таних бүсгүйтэй агаарын долгионоор чатлаж байгаад уулзаж танил болохоор шийдсэн юм.За тэгээд 2 лаа цаг болзож байгаад л болзоотын бор толгой дээр уулзах юм болов оо.
Ер нь нетээр танилцсан хүмүүс хоорондоо уулзана гэдэг бас хэцүүү байдаг болвуу тэ. би ч уулзана гэхлээр бас хөлс энтр чихраад л хэхэ.
Заримдаа нетээр тэнэж яваад л хүмүүс уулзсан гэхлээр гайхдаг байсныг нуух юун.Бас бүүр амьдралаа холбож аяга цай энтрээ хувааж уудаг нь бас байнаа,байна.Хүмүүс анх уулзахдаа их биеэ барьж, бас их сонин зан гаргаж өөрөө ч тэрийгээ мэдэхгүй болох нь гайхалтай.Би ч бас тэгдэг байж магадаггүй шүү.Гэхдээ уулзах тэр үед биеэ барихгүй гэж бодож байсан ч, тэгж чаддаггүй нь гачлантай.За ингээд уулзах цаг ч дөхөж би нөгөө болзсон газраа иртэл тэр аль хэдийн ирсэн байлаа.Би бас уулзах цагаасаа 20 минут хоцорчихсоон.Миний л буруу шүү дээ.Цагаа тооцоогүй.Би хараад л за зурагтайгаа бол их адилхан юм байна гэдгийг л хамгийн түрүүнд бодож амжсан юм.Жирийн л сайхан Монгол эмэгтэл нилээд даарчихсан зогсож байсан.Зарим хүмүүс бас зурагнаасаа өөр байдаг тал байна тэ.

УУЛЗАЛТ .......... 16.20
Гар барьж уулзаад л....
Би....Сайн уу би Легион байнаа
Тэр...Сайн гэж.. (сайхан инээмсэглэлээр надыг шагналаа)
Би....за их хүлээв үү гээд л би...(худлаа өөрийнхөө сандарч буйг мэдэгдэхгүй гэж)
Тэр...аан гайгүй гэхдээ 5 минут болоод ирэхгүй бол би явах гэж байлаа
Би....тиймээ ёстой уучлаарай (аль хэдийн 20 мин хүлээсэн хүн юм чинь)
Тэр...аан энд 1 газраар орьё гэлээ (би ер нь барьц алдаж байнаа хэхэ,ядаж байхад хоцроод ирдэг бас тэр нимгэн хувцастай байсан нилээд даарсан шинжтэй,за ингээд л би манлайлалыг гартаа авна гэсэн хүн чинь юу байхав, өөрөө шууд олзлогдож байгаа юм чинь хэхэ)
.............................ярилцааад л, тэгж байгаад бид 2 сайхан хооллох юм болов оо.Хаана гэж үү хэхэ хэлэхгүй ээээ. нууцаа

Ширээний 2 талд сууж байгаад л хоолоо захиалчихаад л бид 2 бага саг юм яриад л завсар хооронд нь бас бие биенээ галит ,галит ажиглаад л ерөнхийдөө бол нүдээрээ байлдаж байна л даа хэхэ.Би бодож байгаан......энэ ертөнц дээр 2 сайхан сэтгэлтэй хүний нэг нь чи байх гэтэл тэр, нөгөөдөх нь чи юу гэсэн аястай хараад л хэхэ
Гэсэг нүдээрээ ажиглаж,тархиараа тунгааж ,сэтгэлдээ эргэцүүлсэн тулаан болж байтал ашгүй хоол ч ирлээ дээ.Сайхан хоолыг,гайхалтай эмэгтэйтэй хамт идсэн нь нэн таатай шүү, миний хувьд. За тэгээд сайхан хооллож тавтай суусаан бид 2,сархад энтр бол бариагүй шүү буруугаар бодов оо.

Би анх чатлаж байхдаа ямар бүсгүй бол гэж дотроо бодсоноо энэ мөчид эргэцүүлж,тунгааж бас өмнөх дүгнэлт маань оносон байна уу, үгүй юу гэдгийг оношилж суулаа дааа.Бид 2 олон юм ярьсан байх л даа анхны уулзалт гэхэд.Гэхдээ тэр, их эмх цэгцтэй ,дэс дараалалттай ярьж байсан нь надад таалагдсан.Харин миний хувьд анхнаасаа л хоцорч очиж хамаг реитэнг маань цастай хамт навс хайлсан учир дотроо битүүхэндээ санаа зовоод л, бас өөрийгөө контрольгүй ярьж байгааг мэдрээд л сууж байлаа даа.

Энэ уулзалтыг би нөгөө сохор болзоо (blind date) гэхэд бас биш юм билээ.Тэр чинь өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй 2 хүн хоорондоо уулзахыг л хэлдэг гэж алдарт толин дээр бичсэн байсан.Харин бид 2 чинь патиар энтрээ фэйсбүүкээр харалцаж бас нилээдгүй чатлаж овоо бие биенээ мэдэлцсэн болохоор тэр байх.
Тэрэнтэй уулзахад ямар бүсгүй байсан бэ? гэж үү.Мэдмээр байна уу ,тэгвэл иймэрхүү байсан шүү.

Ярилцаж суухад авиа нийлэмжтэй,харж суухад зүс сайтай,хамт явахад алхаа нь зэрэгцсэн тийм байсан,гадна талаасаа шүү дээ.Харин дотогш нь өнгийвөл миний бодож байсан шиг нүдэндээ бяцхан гунигтай,нүүрнийхээ инээмсэглэлээр тэрийгээ нууж буй мэт инэмсээглэж байгаа нь хальт харсан хүнд бол гайхалтай ,харин яриулцаж байхад түүний дотор баяр баясал нь бяцхан багадаж ,гуниг харамсалдаа яахаа мэдэхгүй байгаа хүн шиг л ажиглагдсан шүү.Тийм ч байсан.Тэгээд, би тэрэнд сэтгэлээрээ л туслах гэж хэдэн үгсийг хэлж буй нь энэ.Өөр надад түүнд туслах арга, бас баясгах капитал үгүй болохоор харамсалтай шүү.Гэхдээ тэрний талаар бодсон миний бодол ихэнхдээ таарч байсан нь аз гэмээр юмуу,би ч тийм айхавтар хүнийг таньж мэддэггүй л дээ.Тэр царай шигээ цагаахан бас,сэтгэл шигээ ариухан бүсгүй байсан.Амьдралдаа алдаж, оносон ч ахиж босохыг хүсэж тэмүүлж байгаа тэр хүслийг би тэрний нүднээс эцсийн эцэст олж харсан юм.Энэ л надад хангалттай байсан юм уулзахад.Бас тэр бага зэрэг хөгжилтэй юм билээ, нээрээ.Заик тэгээд хүмүүсээ хорвоод ирсэн энэ хугацаандаа хэнийг ч гэсэн сайхан хайрлаж байвал хүмүүний орчлонд ирсэний хэрэг бүтэх юм билээ.Бүгдийг тийм нүдээр харж,бусдыг халамжилж яваасай даа.

Тэр бас надад хэлэх үгс олон байсан байх гэж би бодсон даан ч цаг хугацаа явдагаараа явж орой болсон тул уулзалт маань өндөрлөх болсон юм.Би тэрнийг хүрэх газар нь хүргэж өгөөд л салсан.Хожим ахиж уулзах эсэхийг би таашгүй юм байна даа.Хэрвээ сайн найз хэмээх хүрээнд орж ирвэл би дараагийн үргэжлэлийг бичих байх.

Ер нь хүн гэдэг амьтан зовлон жаргалаа хэн нэгэнд хуваалцаж сэтгэлээ нээх нь хүмүүний ёс ч юмуу монгол хүний араншин ч юмуу ,тэрийг таашгүй.Гэхдээ ярилцсан нь сайхан байдаг даа миний хувьд.Германы 1 үг байдаг даа тэ.Жаргалаа хуваалцвал давхар жаргал,зовлонгоо хуваалцвал хагас зовлон гэж.


Эцсийн эцэст ер нь бол хүмүүний нийгэмд хүнтэй анх танилцаж уулзаж,учрахдаа одоогийн хэллэгээр дисплэй,корпус,хард энтр бол нээх чухал биш амнас принтийлсэн авиа бол бүүр ч чухал биш,гагцхүү тэр хүний ертөнцийг үзэх үзэл аль өнцгөөс вэ гэдэг нь л чухал юм шиг .Аа харин архи ууж аль сайхан дээрээ тавиад ч нэмэргүй ,ярилцаж суугаад авиа нийлдэггүй хүн бас байнаа, байна цаана чинь.Тэднүүс харин тэгвэл тэр апдэйт энтрийг яаралтай хийж өөрийгөө болон өрөөлийг дарамталж зовоохгүй бол сайхан шүү.

За тэгээд та нар ч гэсэн анх хүнтэй уулзаад ямар сэтгэгдэл төрж байсанаа бас коммент дээр үлдээнэ биз.Нэг юм хэлэхэд энэ сэдвийг шахаж байхад нөхдүүд асуудлыг их буруугаар ойлгоод байгаа шүү

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Amjilt
Бичсэн: Gerelee Davaa (зочин) хэзээ: 09:56, 2014-06-06 | Холбоос | |
hehe vgvi e ekho гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 20:09, 2011-05-27 | Холбоос | |
хүн хасагдаж байгаамоо гэж гуниглаж байхад чинь гоё шүү ингэдэг нь яажийгаам тэгээ тэг ок гэжийгаамоо хэхэ

би л лав тэгэж ойнодог
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 14:57, 2011-05-27 | Холбоос | |
гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 12:20, 2011-05-27 | Холбоос | |
Танил эмэгтэй
Сайн байна уу? яасан бэ ойрдоо таарсангүй. Танилаас чинь хасагдаж байгаадаа харамсалтай л байна. За бүх зүйлд нь амжилт хүсье.
баярлах
Бичсэн: Зочин хэзээ: 00:04, 2011-05-22 | Холбоос | |
hi
ta hoyor dahij uulzana gedegt itgej bna. amjilt nzaaa
Бичсэн: tumuka хэзээ: 22:06, 2011-05-20 | Холбоос | |
hi
ta hoyot dahij uulzana gedegt itgej bn, amjilt nzaaa
Бичсэн: tumuka хэзээ: 22:04, 2011-05-20 | Холбоос | |
sain l bnshd
алга ташилт amjiltiig husiyee. tanitai lav dahij uulzah bhaa.
Бичсэн: bonduush хэзээ: 19:54, 2011-05-20 | Холбоос | |
гоё шүү ...............
Бичсэн: legion хэзээ: 10:25, 2011-05-14 | Холбоос | |
tanil emegtei
тэврэлт сайхан амраарай. Сайхан залуу минь.
Бичсэн: Зочин хэзээ: 21:55, 2011-05-13 | Холбоос | |
тиим бхоо хэхэ гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 12:48, 2011-05-07 | Холбоос | |
niilemj gejj amaahai
Бичсэн: MAR2 хэзээ: 10:47, 2011-05-07 | Холбоос | |
миний нэг найз одоогийн энэ эхнэртэйгээ мессенжерийн чатаар танилцаад, удалгүй нэг гэртээ орсон. одоо 2 хүүхэдтэй, аз жаргалтай сайхан л амьдарч байна. яаж танилцах нь чухал бус, харин ёстой чиний хэлдгээр ертөнцийг үзэх үзэл нь хоорондоо нийцэж байна уу үгүй гэдгээс хүмүүсийн нийлэмж шалтгаалдаг юм байна лээ.
Бичсэн: amaahai76 хэзээ: 02:42, 2011-05-07 | Холбоос | |
бас амжуулдаг эр байх нээ..

хэлээ гаргах хэлээ гаргах

дахиад уулзах байлгүй дээ алга ташилт
Бичсэн: zaluu хэзээ: 18:28, 2011-05-06 | Холбоос | |
3 jiliin omno bna uudaa. chaataar uuhentei taniltsaad uulzaj baiv. bas sandarsan bhaa. kkk. uulzsanii daraa goyo baiv gejjjjjj
Бичсэн: MAR2 хэзээ: 18:22, 2011-05-06 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax