avatar

Турах дон & Монгол жор

2011-09-20,11:44

Өнөөдөр дэлхий ээжийн халуун өвөрт амьдарч байгаа 6 тэрбум гаруй хүмүүсийн хэдэн хувь нь ядуу зүдүү байгааг тодорхойлвол хүн гайхмаар тоо гарч ирнэ.Мэдээжээр талаас илүү хувь нь хоногийн хоолоо арай ядан олж амьдардаг. Өндөр хөгжилтэй оронд амьдардаг иргэдийн санааг зовох нэгэн шинэ төрлийн эмгэг бол яах аргагүй цадгалдах өвчин билээ.Ядуусын хоолноос илүү ихээр булаан идэж олон хүнийг хүнд нөхцөлд оруулсных нь хариуд бурханаас өгсөн шийтгэл нь энэ.Зарим нэг нь өлбөрч үхэж байхад нөгөө хэсгиийнхний идэх уух нь дэндэж таргалахын зовлонг эдэлж байна.

Ядуурлын араг ясан  дээр хөрөнгөтөн баяжиж нийгмийн баялгыг өмчилдөг нь хүн төрөлхтөний хөгжлийн нийтлэг зүй тогтол болжээ.Энэ хөгжлийн хандлага зах зээлд шилжээд удааагүй байгаа манай орныг тойрч гарсангүй ээ. Хөлтэй нь хөлхөж ,хөлгүй нь мөлхсөөр хүн амын 70 орчим хувь нь тачих мөчиг амьдарч үлдсэн хэсэг нь тансаг харшид тарвалзан дуртайгаа идэн дураараа загнах болсон.Гэтэл хэт таргалалтын өвчинд хэсэг хэсгээрээ нэрвэгдсээр.Үүний үр дүнд турах дон хэмээх шинэ үзэгдэл бий болжээ.Тураах,гоолиг болгох төвүүд нээгдэж эрэлт хэргцээ өдрөөс өдөрт ихсэж байна.Төрөл бүрийн эм бэлдмэлүүд (уудаг,түрхдэг, соруулдаг) бий болжээ.Гэвч хүмүүсийн турах донг арилгаж чадахгүй л байна.

Монголчууд эртнээс мах шөл нь таарсан сайхан хүүхний тухай бахархан ярьдаг байснаас бус арьс яс болсон амь нь хаана гэмээр туранхай хүнийг нүдэнд хүйтэн хэмээн зэвүүцэж ирсэн.Амьдралын хэвшил бие бялдараараа  гадаадын кинуны одуудыг дууриах болсон өнөөх охид бүсгүйчүүд маань хоолны дэглэм нэрээр юм идэж чадахаа байсан нь нөгөө турах донд жолоогүй оосорлуулсаны шинж шүү дээ.Үнэхээр байгаагаасаа тарган байх хувь тохиолдвол яаж ч хичээгэд та эрүүл мэнд энэ биеэрээ хохироод л үлдэнэ.Харин өвчин эмгэг ,зохисгүй буруу хоололт,суудлын ажил,амьдралын дэглэмээс болж таргалсан бол бодох л хэрэг.Та гадаадын элдвийн эм тариа багаж төхөөрөмж хоол сойх өлсөх сүлжээний бараанд итгэснээс, Монголчуудынхаа өвлүүлж ирсэн оюуны баялаг руу  эргэн харах хэрэгтэй.Үүнийгээ би хүмүүст ойлгомжтой болгохын үүднээс МОНГОЛ ЖОР гэж нэрлэлээ.Энэхүү сэтгэлгээний баялаг өв сангаас та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя.

Хоолны дэглэмийн тухай авч үзвэл-

-Өвөл хаврын хахир хатуу цагт өөх тос илчлэг ихтэй мах махан бүтээгдэхүүн,борц зэргийг хэрэглэдэг бол зун ,намар айраг тараг,ааруул,ээзгий,сүү цагаан идээгээр хүнсээ хийдэг байсан нь бие махбодийг амраах бодисын солилцоог тэнцвэржүүлэх, цэвэрлэх ач холбогдолтой байсан байна.

-Таван хошуу малынхаа махны хүйтэн сэрүүн тэнцвэрт шинж чанарыг илүүтэй мэдэж байсан учир улиралдаа тохируулан хэрэглэдэг байсан.Жишээ нь-хонь ,адууны мах халуун шинжтэй тул өвөл хаварт,ямаа,тэмээний мах сэрүүн шинжтэй учир зун намарт,үхрийн мах тэнцвэрт шинжтэй тул аль ч улиралд хэрэглэх боломжтой.

-Олон хоногоор аян жинд яваа тохиолдолд өл залгах зорилгоор тойг шагай хүлхдэг байсан нь бодууштай арга.Хоолоо сойж зовлонгоо эдлэхийн оронд энэ аргыг туршаад үзэхэд илүүдэхгүй байх.

-Ааруул ,ээзгий, өрөм зөөхий,хусам,айраг, тараг гээд гайхалтай витаминлаг экологийн цэвэр бүтээгдэхүүн нь монголчуудыг хэт таргалхаас сэргийлж байсан.Химийн гарал хольцтой бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх

-Монгол хүн шүд эрүүл байхын шалтгааныг ааруул,бүлхтэй холбон үздэг.Шүд эрүүл бол хоол боловсроход чухал үүрэгтэй.Тэгвэл хатуу ааруул мэрж бүлх зажилж өссөн хүний шүд араатаныхаас дутахгүй.Яралзсан цагаан шүд гаргавч даац зуулт муутай ирмэг араа нь мохоо бол идэж буй хоолоо дутуу бутлана.Хоол дутуу бутлагдан ходоодонд орсноор таргалахын бас нэг шалтгаан болдог

-Зүгээр суух,өдөр унтахыг монгол хүн цээрлэж ирсэн.Энэ бол эрүүл сэргэлэн байхын үндэс.Гар хуруугаа хумхилгүй нартай уралдан ажилладаг монгол эмэгтэйчүүдийг таргалахын зовлон огт дайраагүй.Ийм учир бие махбодийн яс чалх сайн,эрүүл хүүхэд төрүүлж байсан гэдэгтэй та маргахгүй бизээ.Тэгвэл өнөө үед 2-3 хүүхэд гаргасан л бол хамаг үе мөч хатингаршиж ,арьс мах сулран эмээ болох шахдаг нь нууц бишээ.

Энэ мэтээр монгол жорыг дурдаж болно.Гадаадыг дууриадаг хачин сонин үзлээсээ салж өвөг дээдсээсээ уламжлан ирсэн үнэт зүйлсээ дээдлэн хэрэгжүүлвэл эрхэм та таргалахын зовлонгоос тойрч бага өртгөөр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийн ямагт цовоо сэргэлэн байх болно.Таргалалт ажиллах идэвхийг бууруулж ,өөртөө итгэх итгэлийг алдагдуулж ,оюун сэтгэхүйг удаашруулж,залхуу хойрго байдал ,уур уцаарыг буй болгодог.Эрт хоолоо идэж, орой унтсанаас хоол хүнс бүрэн боловсорч, амрахад дотор эрхтэнд ачаалал бага өгдөг. Хоол боловсруулах эрхтэн  ачаалалтай ажилласнаас уураг өөх тосны задрал бүрэн явагдахгүй биед шингэж улмаар таргалалт үүснэ.

Турах дон болтлоо даамжирсан цатгалдах өвчнийг анагаах хямд төсөр үр ашигтай гол арга бол монгол жор гэдгийг эрхэмсэг хатагтай бүсгүйчүүд та бүхэндээ дуулгахад ийм байна.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хйхй
ymar t!yum bichdgiinbe soliotoi bha yun mongol jor. ted nar chin oorsdo mdeel tm yum hj bgashde hunii omnoos zaah gsn t! olon ymbe
Бичсэн: Зочин хэзээ: 9:11, 2012-01-30 | Холбоос | |
hehe aaruul idmeer bna uu kho гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 9:22, 2011-09-22 | Холбоос | |
ингээл ааруул хиймээр санагдуулаад байгаам даа
Бичсэн: хундага хэзээ: 3:50, 2011-09-20 | Холбоос | |
.....
Бичсэн: legion хэзээ: 11:49, 2011-09-20 | Холбоос | |
idiomatic-dormant