avatar

Төрийн дарамт & төмөр аргамж

2011-09-22,9:22


Хүнд суртал гэж бид олон жил ярьлаа.Төрийн албыг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх үүрэг хүлээсэн дарга нарын армийн тоо нэмсээр байтал бодит байдал дээрдсэнгүй.Хүн болгон суудал дээрээ дарга ч мөн,дарамт ч мөн.Нэг л их чухал царай гаргасан дүрэм журам ярьсан  ихэмсэг дүр эсгэсэн эдгээр хүмүүс хаанаас бий болчихвоо.

Эгэл хүний биеийг олж төрсөн атлаа мөнхийн сэнтийд заларсан мэт хүнд суртлын төмөр лантуу толгой дээр буулгана.

Ажил хийж амьдралаа дээшлүүлэх гэсэн ,шинийг бодож өөрөөр сэтгэсэн хүн бүрт төрийн дарамт нүүрлэнэ.Ажлаа мэддэггүй амиа бодсон авилгалд автсан түшмэд нарыг яах вэ.Толгой дараалан халахуу ,тоог нь багасгах уу.Энэ асуултанд хариулах гэж элдэв зүйл бодсоны хэрэггүй .Олон шат дамжлагатай төрийн нүсэр аппарат чадвар муутай хуульчдын боловсруулсан дүрэм,журам 2 нийлхээрээ хүнд суртлын билэгдэл болсон дарга нараар бөөлжиж эхэлдэг.Тиймээс шат дамжлага багасгаад ,хууль дүрэм чанартай ойлгомжтой бодит байдалд нийцээд ирвэл дээрх хүмүүс аяндаа цөөрөх нь дамжиггүй.Ямар ч үнээр хамаагүй хэний ч бөгсийг долоож байгаад төрийн албанд ажиллах сонирхолтой залуус ургаж төлжсөөр байгаа нь бид бүхэн нэгийг бодож хоёрыг санахаас өөр аргагүй байдалд хүргээд байна.Залуус яагаад эрх тушаал өөд тэмүүлнэ вэ..Нэг залраад авбал бие амар, сэтгэл тайван зовох юмгүй мөнгөний уурхай болдогт оршино.Төрийн дарамт яагаад төмөр аргамж болсныг доорх жишээг дурдахад хангалттай.

Та ажлаа бүтээхээр төрийн байгууллагын хаалгыг татсан л бол хаанаас нь авахуулаад хаалгачаа хүртэл таныг дарамталж эхлэнэ.

-Дарга байхгүй..... цагт ирнэ

-Дарга ажлаар гарсан  маргааш ирнэ

-Дарга өнөөдөр хүлээж авахгүй ,цайны цаг болсон

-Ажил тарах гэж байна ,маргааш ир.Хуралдаан зөвлөгөөн ,семинарт явсан гэж хэлсээр 7 хоног авна.Арай хийн нөгөө даргатайгаа уулзлаа гэж бодъё.Ямар хэргээр ирэв ,яах гэж байгаа юм бэ.Би завгүй байна.Хүлээж бай,хүнтэй байна,гархаар уулз.Өө үүнийг чинь мэдэхгүй.Миний хариуцдаг ажил биш

-Түүнтэй уулз.Тийм юм дутуу юм байна

-Тэгэх хэрэгтэй байна

-Тэд хоногийн дараа ир гэсээр 7 хоног авна

-Энэ чинь боломжгүй юм байна

-Тийм өргөдөл өг

-Тийм дүрэм, журамд нийцэхгүй

-Тийм хугацаанд хүлээ

-Тийм тамга даруулаад ир

-Тэгж гарын үсэг зуруулаад ир

-Түүнтэй уулзаж зөвлөгөө ав гэсээр 7 хоног авна.

Ажил бүтээх гэсэн биш алтан цагаа үрж,алд биеэ зовоож аль байдгаараа хараасаар албан өрөөний хаалгыг хаана.Хамгийн тэвчээртэй тайван хүн байсан ч уур чинь хүрч уушиг чинь сагсайж ,үсээ урмаар санагдаж,уйлах ч багадах вий.Ингэж зовж нервээ барж стрэсст автах хэрэг байна уу.Шудрага ёсоор үнэн цагаанаараа хийж бүтээе гэвэл та энэ зовлонг зайлшгүй даван туулах шаардлагатай болно.Ажлаа түргэн амжуулах хурдан цагаан эм бол МӨНГӨ гэдгийг таньд хэлчихье.

Ахиухан мөнгөтэй гараад ангайх тоолонд нь атгуулаад бай,та ичихгүй,нэрэлхэхгүй,харамлахгүй өгөөд сурчихвал ажлын 1 өдөрт багтаад л төмөр аргамжийг тас татан түмний эх хурдан хүлэг шиг харайсанд аа хүрч харсанаа авах болно шүү.Төрийн байгууллага албан тушаалтнууд иймэрхүү маягаар мөнгө угаах машин болчихоод байгааг бид хэлэхгүй бол хэн хэлэх вэ дээ.Бид засахгүй бол хэн засах вэ.Төрийн захиргааны аль ч байгууллагын үүдийг татахад суудал дээрэ томорсон үгээ хэлж ядсан ихэмсэг царайтнууд угтана.Төрийн албан хаагчийн тангараг өргөсөн гэх дээрх хүмүүс хийдэг ажлынхаа эзэн  болсон нь даанч ховорхон.

Ажилтайгаа холбоотой хууль тогтоомж, тушаал шийдвэрийг мэдэхээсээ мэдэхгүй нь их.Тэдний хийдэг ажил хэлдэг үг гэвэл ердөө амархан,тийм тогтоол гарсан учраас тийм хугацаанд хүлээ,тийм бичиг баримт бүрдүүл,тэгээд тэрэнтэй уулз,тэнд тамга даруул,түүнээс зөвшөөрөл ав гэх мэтийн аль болохгүй хаалт боолт бэрхшээл саадыг тоочин, ирсэн  нэгний зүрхийг үхүүлж уурыг барна.Энэ бүхэндээ сэтгэл хангалуун,би чадаж байна,эд нар яаж ч чадахгүй гэж хамраа сөхнө.Төрийн үйлчилгээ хэмээх хүн уярч үхмээр гоё үгээр халхавч хийн төрийн дарамтыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэгчид тэд билээ.Хууль дүрэм, тогтоол шийдвэр, бүрдүүлэх материалууд нь яагад олон нийтэд нээлттэй байж болохгүй юм бэ.Ард иргэддээ тайлбарлан таниулж ажлыг хөнгөвчлөн түргэн шуурхай үйлчилж болохгүй гэж үү.Төр засаг албан хаагчдад энэ бүхнийг хэрэгжүүлэх  улс төрийн  бөгөөд хувийн сонирхол байхгүйд оршино.Аливаа асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлэхэд  нууцлах, хүнд суртал гаргах нь хамгийн оновчтой хувилбар болжээ.Ажлаа бүтээх гэж зүтгэгсэд аргагүйн эрхэнд авилгал өгнө.Үүнээс өөр арга зам байхгүй гэж үү, хүмүүсээ.

Төрийн дарамтаас гарч төмөр аргамжнаас салахад таны өөрийн мэдлэг чадвар ,бүтээлч зүтгэл,шудрага зарчим тань туслана.Авилгачдыг бүү давруул.Ёс журмаар нь ажлаа хөөцөлдөж хүнд сурталтнуудыг гишгэх газаргүй болго.Ажлаа хийж  чадахгүй байгаа хүмүүсийг суудлаас нь зайлуул.Шудрага ёс өөрийнхөө сайн сайхны төлөө тэмцэх цаг аль хэдийн болсон.Элдэв төсөл сонгон шалгаруулалт ,дуудлага худалдаа,тендер нэрийн дор хөрөнгө завшиж танил тал ,ах дүү ,амраг гэсээр эдийн засгийн баялгыг цөөн хүний гарт төвлөрүүлдэг хуучирсан аргууд үеэ өнгөрөөж байгааг сана.Ард түмэн тэнэг биш,гагцхүү тэднийг мэдээлэлгүй ,хүлцэнгүй байлгах нь цөөн хүмүүсийн эрх ашигт нийцдэг учраас боломжийг ашиглаж байгаа луйварчдад гарах гарц бүү өгөгтүн.Таны өгсөн хээл хахууль худал хуурмаг шудрага бус байдал чинь төрийн дарамтыг улам өөгшүүлж байгааг ухаар.Ард түмний амьдралыг дээшлүүлнэ гэсэн үлгэрт хууртахаа боль,та өөрөө амьдралынхаа төлөө авилгачтай ясаа цайтал тэмц.Төр засгийн эрхэм гишүүд ч гэсэн ичих булчирхайгүй худал ярьхаа зогсоож бодит  байдлыг олон түмэнд ойлгуулж  тулгамдсан асуудлаас гарах арга замыг зөв шударгаар тодорхойл.Ард иргэддээ дахин хэлэхэд төрийн төмөр аргамжийг төвөггүй таслах бас нэгэн арга бол ажил хөөцөлдөгч , дүрэм журмыг сайн судалж  албан хаагчдаас илүү өргөн мэдлэгтэй байвал хүнд сурталтангуудыг хэлэх үггүй болгож ажлаа төвөггүй амжуулж чадна.Хатуухан хэлэхэд өөрийгөө дарга гэж андуурсан төрийн албан хаагчид маань тухайн салбарынхаа ч хууль дүрмийг бүрэн мэддэггүй мэдлэг маруухан байдгыг хэлье.Төрийн төмөр нүүр гаргаж төмөр аргамжаар туших нийтлэг үг хэллэгийг та бүхэнд зах зухаас нь толилуулахад ийм байна.

Нөхцөл бүрдээгүй,бодит байдалд нийцэхгүй, шаардлага хангаагүй,тамга тэмдэггүй,шийдвэр өөрчлөгдсөн,тогтоол захирамж гарсан,түр хугацаагаар хойшлуулсан гэх зэрэг албархаг чамин үгээр таны зориг хүслийг мохоож зорьсон ажлыг тань  саатуулна.

Ард иргэдтэйгээ засаршгүй гэмт хэрэгтэн,луйварчин,хууран мэхлэгчтэй адил харилцах атлаа мөнгө өгсөн,ашиг сонирхолыг нь илэрхийлж чадсан хүн бүхэнд хөнжлөө сөхөн өвөртөө оруулдаг нь төрийн албан хаагчдын өнөө цагийн үнэн нүүр царай билээ.Өнөөдөр аль аль талдаа асуудлаа шийдье,зөв шударгаар ажиллая гэж боддог хүн байдаг бол оройтоогүй  дээр нь дараахь зүйлийг сануулья.

Ард иргэдээ ажлаа амжуулах гэж байгаа бол хууль дүрмээ судал,гарч болох эрсдэл цаг хугацааг урьдчилан тооцоол.Албан хаагчдад авилга бүү өг.Санасан сэдсэн ажил, сайн сайхныхаа төлөө эцсийг хүртэл тэмц,бүү шантар.Ёс зүй хууль дүрмийн хүрээнд харилцагч талдаа ажлаа түргэн шуурхай хийхийг шаард.Үг хэл,үзэл бодлоо ойлгуул.

Албан тушаалтнууд  төр засгийн бодлого боловсруулагчдааа.....

-Аливаа зүйлд хууль дүрэм барин хүний ам таглахаа боль.Барьж буй зэвсэг чинь дэндүү хоцрогдсон ямар ч шаардлаггүй.Өөрөө битгий хэл өөр хүн ойлгоход бэрх зүйл гэдгийг ухаар.Харин хувиа хичээх үзлээс татгалзах,мөр зэрэгцэн амьдрах эрхэм хүнээ дээдэлж энэрэнгүй ханд.Бусдыг хайрла,өрөвд өршөө.Таниас юу ч унахгүй.

Элдэв шат дамжлагыг эрс багасгаж, хариуцлагаас зайлсхийсэн илүүдэл суудлыг авч хая.Та төрийн үйлчилгээний байгууллагын хүн гэдгээ ямагт санаж яв.Төрийн үйлчилгээг жинхэнэ ёсоор нь ард түмэндээ хүргэ.

Хэн нэгэн эрх мэдэлтний өөртөө тохируулан гаргасан хууль, дүрэм ,тушаал ,заавар, захирамжийг бусдад бүү тулга.

Ирээдүйд хойд насаа бодож мөс жудагыг эрхэмлэ.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

хүнд суртал гэж байдаггүйсэн бол дарга нар ажилгүй болох байсан биз ээ ккк...
Бичсэн: amaahai76 хэзээ: 11:43, 2011-09-26 | Холбоос | |
... гоё шүү
Бичсэн: legion хэзээ: 9:28, 2011-09-22 | Холбоос | |
idiomatic-dormant