avatar

GPS хүлээн авагчаар газарзүйн солибцол тодорхойлох, явсан замыг системд бүртгэж хадгалах.

2010-06-09,11:50
https://legion.blogmn.net/

 GPS хүлээн авагчаар (i) газарзүйн солибцол тодорхойлох, (ii) явах замыг системд бүртгэж хадгалах

GPS хүлээн авагч нь сонгосон цэгийн байршилийг тодорхойлох, сонгож хадгалсан цэгийн чигийг заахаас гадна, хөдөлгөөнийн үед явж буй замыг тэмдэглэн системдээ хадгалж явдаг.

GPS хүлээн авагчаар (i) газарзүйн солибцол тодорхойлож, тухайн цэгийг тэмдэглэхдээ доорхи дэс дарааллыг баримтална.

-      GPS-ийг сонгосон цэг дээрээ байрлуулж, GPS дээрхи pwr товчийг гурван секунд дарж асаана.

-      GPS нь хиймэл дагуулаас илгээх дохиоллыг хүлээн авч дуустал (цаг агаарын байдлаас хамааран дээд тал 14-15 минут) хүлээнэ.

-      GPS нь хиймэл дагуулын дохиог хүлээн авч сонгосон цэгийн байршилийг газарзүйн солибцлоор тодорхойлж гаргана.  Мөн далайн түвшнээс хэдэн метрт байгааг нарийвчлан зааж харуулна.

-     

 

 

Зураг  SEQ Зураг * ARABIC 50. Сонгосон цэгийн солибцлыг тэмдэглэх

Солибцлыг хадгалахын тулд page товчийг дарж меню цэс рүү орно.  Меню цэснээс Mark гэснийг сонгож enter товчийг дарж орно.  Энд тухайн цэгийн байршилд нэр (Жишээ нь: Шатахуун түгээгүүр г.м.) өгөхийн сацуу утгыг даруй илэрхийлэх дүрсийг (шатахуун түгээгүүрийн станцийн зураг) сонгон авч цэг дээр зоож өгдөг давуу талтай.

-      Сонгосон цэгийн нэрийг өгч ОК товчийг дарж хадгална.

 

(ii) явах замыг системд бүртгэж, хадгалахад дээрх үйлдлийг хийгээд үргэлжлүүлэн:

-      Системийг асаалттай үлдээснээр дараагийн очиж тэмдэглэх цэг хүртэлх явсан замыг тэмдэглэж хадгалдаг.

Дараа нь тухайн явсан замаа том, жижиг масштабаар эргэн харж болдог.

 

 GPS хүлээн авагчаар сонгосон цэгийн чиглэлийг барьж явах

GPS-ийг хэрэгтэй нөхцөлд ашиглахаар авч явахаасаа өмнө дайрч өнгөрөх, очих цэгүүдийн солибцлийг дээрх байдлаар урьдаас оруулан, системд хадгалж болдог.  Тухайн очих цэгийг системээр хайхдаа доорхи үйлдлийг дараалан хийнэ:

-      GPS -ийн page товчийг дарж меню цэс рүү орно.  Меню цэснээс waypoint гэснийг сонгон enter товчийг дарж орно.

-     

 

Зураг  SEQ Зураг * ARABIC 51. Сонгосон цэгийн чиглэлийг барьж явах

Сонгосон цэгийн нэрийг сонгож enter товчийг дарна.

-      Дараагийн хуудсанд сонгосон цэг рүү явах go to гэсэн сонголтыг сонгож enter товчийг дарна.  Ингэснээр сум гарч ирж чиглэх ёстой зүгийг зааж өгдөг.  Гэхдээ замд учрах уул, гол гэх мэт саадыг тойрох замыг заалгүйгээр зорьсон зүгийг чиглүүлэн заах тул (i) уул, толгод, гол зэргийг даваа, гарамаар нь чигээс ангид тойрч явах ёстойг анхаарах, (ii) шулуун шугамаар чигийг зааж буй тул зайн нэгжид, тухайлбал километрийн зөрөө гарахыг анхаарах хэрэгтэй.

Мөн системийг асаавал нүүр хуудсанд нь (i) луужин байх бөгөөд, (ii) оршин байгаа цэгийг д.т.дээш хэдий өндөрт байгааг зааж, (iii) явж буй хурдыг тодорхойлдог.

 

Гармин  GPS-ээр цэгийн солибцол тодорхойлох.

Улаан гэрэл бүхий товчин дээр 3 секунд дарж асаана.Тодорхойлох цэг дээрээ байрлуулж цэгийн солибцлыг хиймэл дагуулаас өгөх хүртэл хүлээнэ.Хиймэл дагуулаас өгөгдсөн солибцол бол таны зогсож буй цэг.Хэрэв өгөгдсөн солибцолыг хадгалах бол MARK товчин дээр дарж орно.Өгөгдсөн цэгийн солибцлын дугаар дээр дээш доош гүйлгэдэг товчин дарж хүрнэ.ENTER товчин дээр дарж орно.  Дээш доош гүйлгэдэг товчийг ашиглаж нэрээ өгнө.   ENTER товчийг дарж гарна. Дээш доош гүйлгэдэг товчийг ашиглаж SAVE сонголтон дээр очно.  ENTER товчийг дарж хадгална.

 Гармин  GPS-ээр цэгийн солибцолын чигийг барьж явах.

Улаан гэрэл бүхий товчин дээр 3 секунд дарж асаана.PAGE  товчийг дахин дахин дарж MAIN MENU дэлгэцэд очно.MAIN MENU -гээс WAYPOINT LIST гэсэн сонголтон дээр очиж ENTER  товчин дээр дарна.Өөрийн сонгох цэгээ сонгон авна. GO TO товчин дээр дарахад дахин лист гарна. Таны сонгосон цэг идэвхитэй байна. ENTER товчийг дарна.Ингэснээр таны очих цэгийн талаархи мэдээллүүд  бүхий луужин гарна.

 

Цэгийн солибцол оруулах

1.      Улаан гэрэл бүхий товчин дээр 3 секунд дарж асаана.

2.      PAGE  товчийг дахин дахин дарж MAIN MENU дэлгэцэд очно

3.      WAYPOINT сонголтыг сонгож ENTER товчийг дарж орно.

4.      Дэлгэцийн доод буланд байрлах  NEW, RENAME, DELETE, DONE, гэсэн сонголтоос NEW сонголтыг сонгож ENTER дарж орно. Нэр өгнө. Нэрээ өгөөд ENTER дарж гарна.

5.      Өгөгдсөн солибцол бүхий хэсэг дээр очоод  ENTER дарж орно. 

6.      Өөрийн солибцолыг оруулна. Дээш доош гүйлгэх товчийг ашиглана.

7.      Солибцолоо оруулж дуусаад ENTER дарж гарна.

Дэлгэцийн доод буланд байгаа DONE товчийг дарж хадгална.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax