avatar

Зэвсэгт хүчний 2010 оны марш тактикийн аварга шалгаруулах тэмцээн шилдгүүдээ тодрууллаа

2010-05-21,17:44
Зэвсэгт хүчний марш тактикийн энэ удаагийн тэмцээн тулгар төрт Монгол Улсын ууган төрийн яамдын нэг Батлан хамгаалах яамны 100 жил, Зэвсэгт хүчний 90 жилийн ойг угтан боллоо.

Манай цэргийн алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд эр зориг, тэсвэр хатуужлаараа гайхагдаж, үүргээ амжилттай гүйцэтгэж байдгийн нэгэн түлхүүр нь Зэвсэгт хүчний марш тактикийн тэмцээн байдаг юм. 

Зэвсэгт хүчний 2010 оны марш тактикийн тэмцээнд Зэвсэгт хүчний 28 анги, хугацаат цэргийн 13 салаа, байнгын бүрэлдэхүүнтийн 19 салаа, эмэгтэй 14 тасаг нийт 1184 цэргийн албан хаагчид оролцон Тавантолгойн сургалтын нэгдсэн төвд хүрэлцэн ирж эр зориг тэсвэр хатуужлаа сорьлоо. 

Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчид Ерөнхийлөгчийн нэрэмжит 4 дэх удаагийн тэмцээнд өрсөлдөх юм. 

Ингээд 2010 оны зэвсэгт хүчний марш тактикийн шилдгүүдээр оны аврага захирагчаар 084 дүгээр ангийн дэслэгч Ч.Мягтаржав, 032 дугаар ангийн дэслэгч Э.Билэгсайхан, 330 дугаар ангийн дэслэгч З.Өнөрбэк, Оны аврага ротын захирагчаар 084-дүгээр ангийн ахлах дэслэгч Н.Батсайхан, 150 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Уламбаяр, 311 дүгээр ангийн дэслэгч Б.Мөнгөнтулга, оны аврага бателионы захирагчаар 330 дугаар ангийн дэд хурандаа В.Эрдэнэбат, БХИС-ын дэд хурандаа С.Одбаяр, 167 дугаар ангийн хошууч Н.Гантөмөр, эмэгтэй тасгийн шилдгүүдээр 150 дугаар ангийн дэслэгч М.Хишгээ захирагчтай тасаг, 032 дугаар ангийн дэслэгч Э.Билэгсайхан захирагчтай тасаг, 311 дүгээр ангийн эхлэх ахлагч Д.Оюунчимэг захирагчтай тасгууд тодорлоо. 

Хугацаат цэргийн алба хаагчдын салааны шилдгүүдээр 014 дүгээр ангийн дэслэгч Э.Батмөнх захирагчтай салаа, 032 дугаар ангийн дэслэгч Э.Билэгсайхан захирагчтай салаа, 327 дугаар ангийн дэслэгч Ц.Пүрэвдорж захирагчтай салаа нар тодорсон байна.
бичсэн: legion төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Вантан мээн 013ийнхан чинь дандаа гусагддагийшд хэхэ
Манайх ч бас ялгаагүй ээ... баахан дэмий гонзгой л гарууд байдгийм 032 ийнхон гэж

таньдаг мэддэг нэр гараад байх чинь вэ smug
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 17:44, 2011-04-27 | Холбоос | |
bi
ter temtseend chini bi orj baisan yum daa hu kkk kkk kkk boloogui bas hurel medial awsan yum6 алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 17:34, 2011-04-27 | Холбоос | |
Бахархамаар шүү...
Мундаг том юм болжээдээ уншаад байхнээ...Манай Алтангадас одонтой холбооны хороо Зэвсэгт хүчнээ цуутай холбооны 013р анги маань ороогүй юмуу айн хэхэхэ...
Бичсэн: Зоригт ван хэзээ: 11:35, 2010-05-22 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax