avatar

2010-05-28,13:13
Oюутнууд ардчилсан ерөнхийлөгчөөс цалингаа нэхлээ


Mонгол улсын 5 дахь ерөнхийлөгч сонгогдоод бүтэн жил болж байна. сонгогдохынхоо өмнө ерөнхийлөгч олон зүйлийг амалж мөрийн хөтөлбөрөө танилцуулж байсан. Бүтэн жилийн дараа оюутан залуус ерөнхийлөгчөөс амлалтыг нь нэхэж эхэллээ.Mонгол улсын ерөнхийлөгч сонгогдсоноос хойш бүтэн жил өнгөрч байна. гэтэл түүний хэлсэн ярьсан амласан зүйлээс биелээд бүтээд байгаа зүйл харагдсангүй. өөрчлөхөөс эхлэн лон зүйлийг амласан ардчилсан ерөнхийлөгч тамгын газрын ажилчдыг бүхлээр нь өөрчилж улсын ерөнхий прокурорыг улс төрийн томилгоогоор томилоод байгаа. Хамгийн гол нь тэрээр оюутан бүрийг цалингийн доод хэмжээ 108 мянган төгрөгний степендтэй болгоно гэж амлан оюутан залуусын саналыг авч сонгуульд ялж байсан. Гэсэн хэдий ч эрхэм ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааны дөрөвны нэг нь өнгөрөөд байгаа ч оюутан залууст амласан амлалтаа хэрэгжүүлэх тал дээр ганц ч алхам хийсэнгүй. Иймээс монголын их дээд сургуулиудын оюутан залуус нэгдэн сонгол клуб байгуулан ерөнхийлөгчөөс амлалтыг нь нэхэж байна. Eрөнхийлөгчөөс амлалтыг нь нэхэх оюутны сонсгол клуб монгол улсын төрийн болон хувийн их дээд сургуулиудыг хамарсан томоохон клуб болжээ. Энэ клубыг төлөөлж өнөөдөр ХУИС МУИС ШУТИС ХААИС Их засаг их сургуулиудаас оюутнууд иржээ. өнөөдөр монгол улсд 170 орчим мянган оюутнууд суралцаж байгаа. өнөөдөр оюутнууд тэдний эх эцэгт хамгийн том дарамт сургалтын төлбөр байгаа. Хэрвээ ерөнийлөгч амласан 108 төгрөгөө ямар нэгэн хэлбэрээр оюутнуудад олговол тэдэнд нэлээдгүй нэмэр болно. Гэхдээ өнгөрсөн хугацанд ардчилсан ерөнхийлөгч ямар нэгэн алхам хийгээгүй хэлж яриагүй нь тухайн үед буюу сонгуулийн үед оюутан залуус болон тэдний аав ээжийнх нь саналыг авах гэсэн сонгуулийн шоу болж байна.

бичсэн: legion төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

алга ташилт
Бичсэн: амараа (зочин) хэзээ: 13:16, 2010-05-28 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax