avatar

Пасхи арлын нууцлагдмал хүн чулуунууд

2010-06-01,14:52
https://legion.blogmn.net/

Пасхи арал дээрх баримлууд


Тэнгисийн хязгааргvй уужимд ор ганцаар орших зэлvvд Пасхи арал дээр уулын энгэрт лут том чулуун баримлууд байна. Нар жаргах мөчид хөшөөөнvvдийн харлах дvрсvvд тэнгэрийн хаяа тийш алгуур сунана. Хуучныгсудлаач, угсаатны зvйчид Пасхи арал тvvний нууцлаг баримлуудыг янз бvрээр тайлбарласаар байна. Байгаль хамгаалал
Ой модоо хайрлан хамгаалъяwww.ena-fleg-mongolia.mn Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа Хамгийн сvvлчийн мэдээллээр өнөө vед эл арал дээр дундаж жин нь хэдэн арван тонн, 20 метр өндөр нийтдээ есөн зуу орчим баримал байна. Эдгээр бvх баримлыг эрдэмтэд нягтлан судалж хэмжилт хийж дууссан боловч тэдгээрийг хэн хэдийд барьсан, бодит хvмvvс болон vл мэдэгдэх бурхдын алийг нь дvрсэлсэн, эдгээр асар том баримлуудыг хэн хэрхэн цоолж сийлсэн, яаж тэнгисийн эрэг хvртэл чирч авчирсан тухай олон асуултад одоо хvртэл лавтай хариулт өгч чадахгvй байна. Уугуул улаан арьстнууд нь Рапануи гэж нэрлэдэг арлыг голландын далайчин Якоб Роггевен 1772 онд анх хөл тавимагц Пасхи гэж өөрчилжээ. Энэхvv арал хэзээ ч юм хагарч нэг хэсэг нь усанд автсан учир зарим эрдэмтэн Номхон далайн Атлантида гэж бас нэрлэдэг юм. Пасхи арал дээр анх полинезичууд, эртний перучууд тэрчилэн Зvvн-Өмнөд Азийн нэгэн омгийнхон дараалан сууршиж байжээ.

1934-1935 онуудад франц-бельгийн судалгааны ангийг ахалж байсан профессор А.Метро энэхvv арал дээр домогт Хоту Матуагийн удирдсан анхны оршин суугчид ХП-ХШ зууны vед ирсэн гэж нотолдог юм.

Хэл шинжээч С.Энглерт арал дээр хvмvvс арай хожуу ирж сууршисан, ХVП зууны vед алдарт баримлуудыг босгосон гэж vздэг билээ.

Цуут аялагч, эрдэмтэн Тур Хейердал V-V1 зууны vед америк тивээс улаан арьстнууд ирж нутагласан гэсэн таамаглал дэвшvvлж байжээ. Тэрбээр моаи омгийн том хөшөөнvvдийг удтал судалсны эцэст эрvvндээ баавайсан сахалтаи, цагаан арьстан хvмvvс оршин энд сууж байжээ гэсэн дvгнэлт бас хийжээ.

Эрдэмтэн Эрик Деникен энэ арлын оршин суугчид нь харь гаригийн иргэдийн удам юм гэж vздэг юм.

Арлын оршин суугчид загас барихдаа тун тааруу, ойр орчмын арлын хvмvvс мод ухан завь хийдэг болсоор удсан атал мод сvлжиж завь хийсээр байгаа, агуйд амьдарч бусад арал дээр хvмvvс мөн сууж байгааг огт мэдэхгvйг байгааг нэрт аялагч ахмад Жеймс Кук 1774 онд ажиглаж ихэд гайхаж байжээ.

Арлын оршин суугчид өөд болсон удирдагчид юм уу арлын эздийн дурсгал болгож эдгээр чулуун хөшөөнvvдийг босгосон бололтой гэж ахмад Ж. Кук vзэж байлаа.

Гэтэл зарим судлаач тийм биш эдгээр баримлуудаар тэнгис, хуурай газрыг заагласан байна, тэнгис хуурай газар руу тvрж орж ирэхийг билэгдэн хамгаалуулжээ гэж зөрж байлаа.

Рано-Рараку галт уулын цар дотор ороход чулуун баримлуудыг босгосон ажлын бvх vе шат харагдана. Эхлээд баримлийн дvрсийг нийтэд нь гаргаж дараа нь нvvр, цээжин бие, урт дэлдэн чих, элгэндээ тэвэрсэн гарыг нь дараалуулан цоолон сийлжээ. Цаашлаад баримлыг уулнаас улам хонхойлгон нурууны нь доод хэсэгт чулуун оосор мэт хэсгийг нь vлдээжээ.

Бvх баримлыг чулуу бутлах газарт хийсэн байж болох талтай. Баримлыг галт уулын бэлд буулгасны хойно нуруу, шилэн хvзvv тэрчилэн нуруун дээрх цагирагтай бvс зэрэг билэгдлийг сийлсэн ч байж болно. Чулуун баримлуудыг "аху" хэмээх нэртэй том талбайд байрлуулсны дараа бортого хэлбэртэй "малгай" өмсгөж зууван бvлтгэр нvдийг нь сийлсэн ч байж мэднэ.

Баримлуудыг нэг нэгээр нь биш бөөнд нь урласан нь их сонин. Цул хад огт байгаагvй учир хаданд гарсан ан цавыг чадварлаг ашиглаж тухайлбал галт уулын дэлбэрэлтээс vvссэн давхаргануудын хооронд гарсан ан цавын хооронд өндөр, өргөнөөрөө адилхан, зузаанаараа ялгаатай 8-12 ширхэг баримлыг нэг дор сийлж байжээ.

Галт уулын цар дотор бvрэн сийлж дуусаагvй цөөнгvй баримал бий. Пасхи арал дээрх баримлууд том хэмжээ, асар хvнд жингээрээ гайхагдана. Т.Хейердал баримлуудыг арван вагонтой зvйрлэж "Техникийн эрин vеэс өмнө яаж тээвэрлэсэн юм бол!" гэж уулга алдаж байсан удаатай.

Хамгийи хvнд баримлын жин 200 тонн юм. Иймд баримлуудыг хэрхэн тээвэрлэсэн талаар тоймгvй олон таамаглал байна. Тvvн дотор арал дээр хvн сууршихаас өмнө энд ирж өөрсөдтэйгээ адилхан баримал урласан харь гаригийнхны тухай таамаглал ч бий.

Нийтдээ 22 метр өндөр (7 давхар байшин шиг) тvvн дотроо толгой, хvзvv нь 7 метр өндөр, 3 метр голчтой хамрын урт нь мөн 3 метр орчим, их биеийн өндөр нь 13 метр, 50 тонн баримлыг яаж хөдөлгөж юун дээр тээвэрлэснийг төсөөлөн бодоход бэрх.

Техникийн дэвшлийн vсрэнгvй хөгжлийн өнөө vед гэхэд ийм хvнд биесийг өргөж даах кран хараахан vйлдвэрлэгдээгvй байна.

Хэн яаж ямар зорилгоор эдгээр чулуун гайхамшгийг бvтээв? Чөлөөт иргэд хамтран хөдөлмөрлөж урласан "уран баримал" гэж зарим эрдэмтэд vздэг бол нөгөө хэсэг нь олон мянган боолчуудыг дайчлан ажиллуулсан гэсэн таамаглал гаргадаг.

Урлаж дуусгасан баримлыг олсоор татан хөшvvрэг ашиглан өргөж газраас хөндийрvvлсэн хэсэгт нь чулуу ивж хөдөлгөсөөр байсан эсвээс ховил гаргаж баримлыг чирсэн зэрэг маш олон таамаглал гарсаар байгаа ч нийтээр хvлээн зөвшөөрөхvйц дvгнэлт өнөө хэр сонсогдоогvй л байна.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax