avatar

Калашниковын 7.62 мм-ийн автомат бууны /АКМ-47/талаар товчхон

2010-06-01,15:30
https://legion.blogmn.net/


Энэхүү автомат бууг зохиогч нэрт зохион бүтээгч Михайл Тимофиевич Калашников 1919 оны 10 сарын 10-нд Алтайн хязгаарын Куря тосгонд тариачны гэр бүлд төржээ.  1938 онд анх цэрэгт татагдан удалгүй эх орны дайнд оролцжээ. Төрөлхийн  шинийг санаачлагч тэрээр олон зүйлийг шинээр хийсэн нь амьдралд нь ихээхэн урам болсон гэдэг.
Гэтэл 1941 оны намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хүнд шархдан Алма-Атад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаандаа анхны автомат бууныхаа санааг олсон гэдэг. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шүршигч буу хийх ажилдаа орж 1947 онд анхныхаа АК-47-г үйлдвэрлэж эхэлсэн юм.
М.Т.Калашников

М.Т.Калашниковын зохиосон автоматыг гадаадын олон оронд  үйлдвэрлэж өөрийн болгож авсан байдаг. Учир нь энэ бууны хөнгөн, найдвартай ажиллагаатай, маш энгийн хийцтэйгээс  гадна ашиглалтын маш олон давуу чанаруудаас болсон юм.


Манай улсын зэвсэглэлд ч гэсэн түүний зохиосон буудлагын зэвсгүүд голлож байгаа юм

Сум


ПС - ган зүхэвч бүхий байлдааны ердийн сум /ялгагдах шинж - өөр өнгөгүй/
Т-45 -  гэрэлт хошуутай сум /Сумны хошуу нь ногоон өнгөөр будагдсан ба зориулалтыг нь эрх биш таамаглах байлгүй/
БЗ - хуяг нэвтлэн шатаагч сум /Сумны хошуу нь улаан хар өнгөөр будагдсан байх ба дуулган малгай, сум нэвтэлдэггүй хантааз, бензиний бак гэх мэтийг нэвт буудахад зориулагдсан/
Автоматны хоосон сум - Үүнийг тактикийн хээрийн сургуулилтын үеэр хэрэглэнэ. Сум нь хошуугүй боловч хүн алах чадлаа 25 м-ийн дотор хадгалдаг/
Сум нь хонгио, бялт, сумны хошуу, дарь зэргээс зэргээс бүтнэ.
Калашниковын автомат бууны үндсэн үзүүлэлт
Калибр - 7.62 мм
Автоматны ашигтай тусгалын зай - 400 м
Хараалж буудах холын зай - 1000м
Сумны хошууны анхны хурд - 715 м/с
Бууны жин - дүүрэн сумтай дайзны хамт - 3.8 кг
бууны урт - Жадгүйгээр - 88 см
Техникийн буудлагын хурд - 600 мин/сум
Сумны хошууны хүн алах чадлаа хадгалах холын зай - 1500 м
Сумны хошууны хамгийн холын тусгал - 3000 м
Дайзны багтаамж - 30 ширхэг сум



Тайлбар
Энэхүү зургандээр АК-47 бууный эд ангийн задаргааг харуулав.
За эд нартай нь танилцъя.Зургандээрх тоогоор нь авсныг анхаарай.
1. гол төмөр, гол мөмрийн хайрцаг, хараа хэрэглэл, мөрлөгчийн хамт
2. гол мөмрийн хайрцагын таг
3. Хутган жад
4.Буцаах механизм
5. Замгийн рам, бүлүүрийн хамт
6. хийн яндан нуруувч модны хамт
7. Замаг
8.сүмбэ
9. Онгоц мод
10. дайз
11. хайрцагтай жижиг хэрэглэл

АК-47 бууг төрийн сүлдэндээ залсан улс.

Мозамбик улсын төрийн далбаа. Энэ улс нь Африк тивийн өмнөд хэсэгт оршдог. Урьд Португал улсын колони орон байж байгаад 1970-аад оны сүүлчээр тусгаар тогтносон.


бичсэн: legion төрөл: ЗЭВСЭГТ ХҮЧИН |