avatar

Бүх цаг үеийн 10 шилдэг мэргэн буучдыг танилцуулья.

2010-06-02,14:40
https://legion.blogmn.net/
Бүх цаг үеийн 10 шилдэг мэргэн буучдыг танилцуулья.

10. Томас Плункет /1851 он өөд болсон/


Томас Плункет Британийн явган цэргийн ангид алба хашдаг ирланд цэрэг юм. Тэрбээр Францын армийн генерал Август Марие Франсуа Колбертийг буудан хороож, шилдэг мэргэн буудагч гэдгээ цэргүүдэд харуулж чаджээ. 1809 онд Какабелост болсон тулааны үеэр Плункетт Бэйкер винтов буугаараа франц генералыг 600 метрийн зайнаас буудан унагажээ. Түүний энэ гайхалтай буудлагыг армийн нөхөд нь зүгээр л аз тохиосон гэж ярихыг хүсээгүй тул Плункетт ангидаа эргэн ирэхийн өмнө дахин отолтод суужээ. Тэрбээр буугаа цэнэглэж, генералын туслахыг буудсан байна. Түүний сум онилсон байндаа тусч, Плункетт шилдэг мэргэн бууч гэдгээ баталсан юм. «Браун Бесс» бялтат буугаар зэвсэглэсэн британи цэргүүд тухайн үед ердөө 50 метр дотор буудах сургуулилт хийдэг байжээ. Гэвч Плункетт тэднээс 12 дахин хол зайтай байгаа онож байв.

9. Түрүүч Грэйсе


Америкийн иргэний дайн үеэр буюу 1864 оны тавдугаар сарын 9-нд умардын армийн түрүүч Грэйсе тухайн цаг үеийн гайхалтай мэргэн бууч болжээ. Спотсилванигийн тулааны үеэр мэргэн бууч Грэйсе Британид үйлдвэрлэсэн «Виртворт» винтов буугаа үүрэн тулааны талбарт очжээ. Тэрбээр гол бай болох өмнөдийн генерал Жон Седвикийг 910 метрийн холоос буудсан байна. Энэ нь тухайн цаг үеийн зэвсгийн үзүүлэлтийн хувьд гайхалтай чадвар яах аргагүй мөн аж. Тулааны үер умардын цэргүүд гал нээхэд цэргүүд нь галуун цуваагаар явахад генерал Седвик дайсандаа ийм байдалтай харагдахыг хүсээгүй гэнэ. «Та нараас би ичиж байна. Тэд ийм хол зайтай байхад заан ч явж байсан онож чадахгүй» гэж Седвик хэлжээ. Гэвч мэргэн бууч Грэйсе хоёр дахь буудалтаар Седвикийн зүүн нүдний доор оносон байна. Тухайн үед Седвик амь үрэгдсэн гэдгийг сонссон дэслэгч генерал Уллиссес С.Грант үнэхээр Седвик амь үрэгдсэн юм уу гэж асууж байжээ.

8. Чарльз Чак Мавхинней /103 удаа оновчтой буусан/


Бага байхаасаа ан гөрөө хийж, мэргэн буучийн гараагаа эхэлсэн Чарльз Чак Мавхинней 1967 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт элсчээ. Тэрбээр Вьетнамын дайны үеэр алба хааж, тэнгисийн цэргийнхнээс хамгийн олон хүн буудан хороосон амжилт тогтоосон цэргийн нэг юм. Мавхинней 16 сарын дотор дайсны 103 цэргийг буудан хороосон бөгөөд энэ тоо үнэндээ илүү олон ч байх магадлалтай аж. Учир нь тухайн үед буудсан хүнийхээ бичиг баримтыг хайх тун эрсдэлтэй байжээ. Мавхинней 910 метрийн холоос байгаа онодог байсан нь түүнийг хамгийн шилдэг мэргэн буучийн нэг болгожээ.

7. Роб Фурлонг


Канадын армийн ахлагч Роб Фурлонг хамгийн хол зайнаас бууддаг мэргэн буудагч аж. Тэрбээр 2430 метр холоос байгаа оносон байна. Фурлонг 2002 онд «Анаконда» ажиллагаанд оролцож байхад энэ гайхалтай явдал тохиожээ. Тэрбээр мэргэн бууч таван ахлагчийн хамт үүрэг гүйцэтгэж байхад «Аль-Каида» бүлэглэлийн гурван этгээд уулархаг бүс нутгийн байраа орхин нүүдэлж байжээ. Фурлонг 50 мм калибр «МакМиллан Бортерс Тас-50» винтов буугаар уг этгээдүүд рүү буудсан байна. Эхний сум нь оноогүй ч хоёр дахь удаагаа буудахад дайсны үүрсэн үүргэвчийг оножээ. Үүний дараа дахин буудахад зэвсэгт этгээдүүд халдлагад өртөж байгаагаа гэнэт ухаарсан байна. Фурлонгийн гурав дахь сум дайсны этгээдийн цээжин тус газар оножээ.

6. Василий Заяцев


«Дайсны ард» гэдэг киногоор Василий Заяцев түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч гэсэн бодлыг хүмүүст төрүүлсэн байж болох юм. Энэ кино гайхалтай бүтээл болж чадсан ч Сталинградын тулааны талаар бодит үнэнийг өгүүлээгүй. Тухайн үед кинонд гардаг шиг Заяцевийг мөшгисөн германы шилдэг мэргэн буучид байгаагүй аж. Үнэн гэвэл Заяцев Еленинскойд төрж, Уралын бүс нутгийн ууланд ан гөрөө хийж байжээ. Сталинградын тулааны өмнө тэрбээр Зөвлөлтийн тэнгисийн цэргийн хүчинд жирийн албан хаагчаар ажилладаг байв. Тэрбээр дайны талаар сониноос уншсаныхаа дараа сайн дураараа фронтын шугамд иржээ. Заяцев 1047 ангид хуваарилагдан дараа нь Метиз үйлдвэрийн мэргэн буучийн ангид суралцжээ. Тэрбээр мэргэн буучийн үүргээр 62 дугаар ангид алба хаажээ. Заяцев германы 3000 гаруй цэргийг буудсан гэж ярьдаг ч баталгаатай баримтаар 242 германыг хороожээ.
Германчууд түүний эсрэг мэргэн бууч илгээж байгаагүй ч Эрвин Киниг түүний гол өрсөлдөгч байсан гэж хэлж болно. Заяцев дуртгалдаа германы мэргэн буучтай Сталинград хотын нуранги дунд гурван өдрийн турш халз тулсан гэж бичжээ. Энэ халз тулаанд Заяцев ялсан нь түүний хувьд хамгийн том шагнал болжээ.

5. Людмила Павличенко


1941 оны зургадугаар сард Павличенко 24 нас хүрэхтэй зэрэгцэн Германы арми ЗХУ-д халдан орсон юм. Тэрбээр сайн дураараа цэрэгт мордсон хүмүүсийн анхдагч байжээ. Тэрбээр Улаан армийн 25 явган цэргийн дивизийн 25 дугаар ангид очсоноор Павличенко зөвлөлтийн 2000 эмэгтэй мэргэн буучийн нэг болжээ. Мэргэн бууч тэрбээр дэлхийн II дайны үеэр дайсны 309 цэргийг буудснаас 36 нь мэргэн бууч байжээ.

4. Францис Пегахмагабов


Канадын армийн ахлагч Францис Пегахмагабов байлдааны одон гурван удаа хүртэж, хоёр удаа хүнд шархдаж байсан дэлхийн I дайны шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр 378 герман цэргийг буудан хороож, 300 гаруй цэрэг олзолж байжээ.


3. Аделберт Ф.Валдрон


Энэ мэргэн бууч нь Америкийн мэргэн буучдын түүхэнд хамгийн олон дайсныг буудан хороосон гэдгээрээ алдартай юм. АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний мэргэн бууч Валдрон Вьетнамын дайны үеэр дайсны 109 хүнийг буудан хороожээ.

2. Карлос Норман Хэткок


АНУ-ын тэнгисийн хүчний мэргэн бууч Хэткок мөн л түүхэн дэх хамгийн шилдэг мэргэн бууч юм. Тэрбээр Вьетнамын дайны үеэр дайсны 93 цэргийн буудан хороожээ. Олон дайчнаа мэргэн буучны овоо хараанд алдах болсон тул Вьетнамын зэвсэгт хүчний удирдлагууд Хэткокийг хороосон хүнийг 30 мянган доллароор шагнахаар амлаж байжээ. Тэрбээр цагаан өд гэдэг хочтой байсан. Учир нь Хэткок малгайдаа үргэлж өд хатгадаг байсан бөгөөд даалгавраа биелүүлэх хүртлээ өдөө авдаггүй байв.

1. Симо Хаяха


Финланд цэрэг Симо Хаяха дайны түүхэн дахь хамгийн олон хүн хороосон мэргэн бууч юм. Тэрбээр 1925 онд цэргийн албанд морджээ. Симо Хаяха 1939-1940 онд болсон Орос, Финландын хоорондын «Өвлийн дайн»-д мэргэн буучийн үүрэг гүйцэтгэсэн юм. Баталгаатай баримтаар 100 гаруй өдөр үргэлжилсэн өвлийн тулааны үеэр тэрбээр зөвлөлтийн 505 цэргийг буудан хороожээ. Мэргэн буучийн үүргээс гадна Хаяха пулемётоор 200 гаруй цэрэг хоороосон нь нийт тоог 705 хүргэж байгаа юм. Цагаан үхэл хочит мэргэн буучийг устгахаар зөвлөлтийн генералууд мэргэн буучдаа илгээж байсан ч тэд эргэн ирдэггүй байлаа. Тэрбээр амаа цасанд наан амьсгалдаг байсан нь түүний арга залийн нэг байжээ. Хаяха 1940 оны гуравдугаар сарын 6-нд тэнэсэн суманд оногдон эрүүндээ хүнд бэртэл авчээ. Энэ үед хамт байсан цэрэг нь түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Хаяха шархадсан байхыг харахад түүний нүүрний тал хэсэг алга болсон мэт харагдаж байсан гэж амийг нь аварсан цэрэг хожим нь ярьжээ. Дайны дараа Хаяха шархаа бүрэн эдгээж, хандгай намнаач болжээ.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

gaihaltai
ted nar alsan hunee zuudelj serdeg baisan bol wuu ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх bi hujaa nariig l engej hydmaar bndaaaaaaaa гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: dawaakhuu хэзээ: 21:47, 2010-06-05 | Холбоос | |
ter Zaitzev geed bgaa nuhor haritzuulbal neeg ih buudlaga hiigeegui bgaa biz, statistikeer haritzuulbal..?
Бичсэн: AmonRa хэзээ: 15:16, 2010-06-03 | Холбоос | |
AmonRA comment хийсэнд баялалаа.гое линк өгсөн бнаа
Бичсэн: legion хэзээ: 12:42, 2010-06-03 | Холбоос | |
ene deer bgaa linkend bas heden manai buriad, halimag, yakut garuud bii, bas sain buudagchid.
buudlagiin too n medeej onovchtoi gj batlagdsan (hamtragchiin devterdeer byrtgegdsen) buudlaguud
Бичсэн: AmonRa хэзээ: 20:38, 2010-06-02 | Холбоос | |
Бичсэн: AmonRa хэзээ: 20:35, 2010-06-02 | Холбоос | |
Мундаг юмөө гэж... Ер нь эрчүүдээсээ эмэгтэйчүүд нь илүү сайн мэргэн буудагч болох магадлал өндөртэй гэжийлээ шд... Цаадуул чинь эрчүүдийгээ бодуул тулгуур сайтай энэ тэр гээд л хэхэ инээх хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 17:43, 2010-06-02 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax