avatar

Universe Best Songs уралдаан булхай гаргасан уу?

2010-06-07,11:33

Universe Best Songs уралдаан булхай гаргасан уу?

Бидний амтархан үзэх болсон нэгэн шоу нэвтрүүлэг, уралдаан саяхан дүнгээ гаргаж энэ жилийн цувралаа амжилттай дуусгасан билээ.

Гэтэл жиг жуг яриа чих дэлсэх болсон нь нэгэн охины 1-р шатны бичлэг байлаа. Шалгаж үзтэл оргүй зүйл салхиар дамжаагүй болох нь тодорхой харагдлаа. Та бүхэн бичлэгийг үзээд тодорхой ойлголт авах байх. (уг бичлэг дээр үзүүлэх гээд байгаа зүйл нь 1-р шатанд тэнцээгүй хүүхэд шилдэг 25-д багтчихсан цохиж яваад байгаа юм)

Тэдний энэ бичлэгэнд өгч байгаа тайлбар нь тухайн үед мантажны алдаа гаргасан гэж хэлж байгаа ч яг дээрх 2 бичлэгийг харьцуулж анхааран үзвэл аль нь засвартай мантаж болох нь илэрхий харагдаж байгаа юм. Жишээ нь жинхэнэ 1-р шатны бичлэг дээр нь Долгион "Ийм юм гэж яаж байх юм бэ?" гэж хэлсний дараа Ариунаа шууд залгуулаад ярьж эхлэж байгаа, энэ хэсэгт ямар ч мантаж байхгүй.

Харин дараа нь зассан бичлэг дээр Долгион яг тэр үгийг хэлсний дараа мантаж орж байгаа нь ЦАГААН гэрэл манс хийж байгаагаар мэдэгдэнэ. За тэгээд хамгийн сайн тунгаагч нь үзэгч уншигч та бүхэн шүдэ.

За тээд эцэст нь хэлэхэд энэ охин сайн дуулдаг байж болно оо тэглээ гээд тухайн үед гаргасан шийдвэрээсээ няцаж тэмцээнийг ингэж алж хэрэггүй шүү дээ. Миний бодлоо ямар ч тэмцээн уралдааны хамгийн гол үнэ цэнэ нь шудрага шүүлтэндээ байдаг гэж бодож байна.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

харин тиймээ одоо тэгэд мөнгөтэй л бол бүгдийг дийлэх юм бна шүү дэээ
Бичсэн: legion хэзээ: 11:54, 2010-06-10 | Холбоос | |
Харин би энэ дуулж чадахгүй охиныг яагаад цааш нь явуулаад байнаа гэж их гайхаж байсын. Барзгар нүүртэй гоё дуулдаг залуу, Шакирагийн дууг ёооё гэтэл нь дуулсан Отгонжаргал гээд л гоё дуулдаг оролцогчдоо нээх шударга дүр эсгээд хасаж хаячаад сонссон хүний чих улаймаар юм дуулаад байгаа охиныг тэнцүүлээд байгаа нь шоудаа жоохон гаж юм оруулах гэж тэгсэн байх гэж горьдсон чинь бүр тэрнээс ч муу юм болсон байдаг байна шүү миа ууртай
Бичсэн: Mama хэзээ: 22:22, 2010-06-09 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax