Сүүлийн ДАШТ-дээ оролцох хөгшчүүл
https://legion.blogmn.net/
2010 оны ДАШТ-д хөгшин гэж нэрлэгдээд байгаа 30 гарам настай олон хүчтэй од тоглогчид оролцож байгаа билээ. Довтлогч, Хагас хамгаалагч, Хамгаалагч, Хаалгач гээд бүхий л байрлалын одод Өмнөд Африкт өөрсдийн шигшээгээ төлөөлөн тоглох болно. Тэдэнд арвин их туршлага, гайхалтай чадвар, идэвхтэй тоглолт бий. Харамсалтай нь тэдний ихэнхийнх нь хувьд энэ ДАШТ сүүлийн ДАШТ тэмцээн нь ч болж магадгүй юм. Тиймээс тэдний хэрхэн тоглох нь хөлбөмбөг сонирхогч фанатуудын анхаарлыг татаад байна. Олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тэдгээр оддын хувьд энэ ДАШТ-ээр нилээдгүй зүйлийг бидэнд харуулах биз ээ. Та бүхэн бидэнтэй хамт байж агуу түүхийн гэрч болоорой. Ингээд та бүхэндээ энэ ДАШТ хамгийн сүүлийн ДАШТ нь болоод байгаа шилдэг 5 тоглогчийг танилцуулъя.
Нэр: Жанлужи Буффон
Шигшээ баг: Итали
Нас: 32
Тоглодог байрлал: Хаалгач
Жанлужи Буффон бол ДАШТ-ий түүхэн дэх хамгийн шилдэг хаалгачдын нэг билээ. Тэрээр Италийн Сери А-ийн Ювентус клубт тасралтгүй 9 улирал амжилттай тоглож нийт 273 тоглолтод орсон гэсэн амжилттай. 2006 оны Дэлхийн Аваргын тэмцээнд Италийн шигшээ баг финалын тоглолтод Францыг хожиж Дэлхийн Аваргын цомыг хүртэж байсан. Энэ амжилтанд түүний байгуулсан гавъяа их билээ. Тэрээр энэ тэмцээнд хаалгандаа зөвхөн хоёрхон гоол алдаж хаалгандаа 453 минутын турш гоол алдаагүй гэсэн амжилт үзүүлсэн юм.
Буффон 1998 (Гэхдээ талбай дээр ганц ч гараагүй), 2002 оны ДАШТ-үүдэд оролцож байсан ба ДАШТ 2010 нь түүний 4 дахь ДАШТ болж байгаа юм. Хэдийгээр Буффон хөгширч байгаа хэдий ч энэ ДАШТ-ий шилдэг хаалгач нарын тоонд зүй ёсоор орсоор л байна. Магадгүй энэ тэмцээн түүний хувьд ДАШТ 2006 азтай тохиолдол биш байсан гэдгийг батлах сүүлийн боломж нь байж болох юм.
Нэр: Тьерри Анри
Шигшээ баг: Франц
Нас: 32
Тоглодог байрлал: Довтлогч
Тьерри Анри анхны ДАШТ-дээ орсон цагаасаа л хүмүүст өөрийгөө дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болно гэдгээ харуулж байсан. 1998 оны ДАШТ-д Францын шигшээ аварга болоход Анри 3 гоол оруулж шигшээ багтаа тус хүргэсэн юм. Харин түүний дараагийн ДАШТ болох ДАШТ 2002-т түүний баг нь маш тааруу тоглож хэсэгтээ ганц ч оноо авч чадалгүй нутаг буцаж байсан.
2006 оны ДАШТ-д тэрээр Зинедин Зиданы хамтаар гайхалтай тоглолтыг үзүүлж байсан хэдий ч тэдний баг финалд Италийн шигшээд торгуулын цохилтоор харамсалтайгаар хожигдож 2-р байранд орж байсан юм. Анри энэ тэмцээнд Алтан Шаахайн эзэн болох магадлалтай тоглогчдын тоонд нэрлэгдэж байсан ба тэрээр 3 гоол оруулсан гэсэн амжилттай тэмцээнийг дуусгасан юм. ДАШТ 2010 Тьерри Анригийн хамгийн сүүлийн ДАШТ юм.Энэ нь түүний Франц оронд дахин нэг цомыг авчирах сүүлийн боломж нь юм.
Нэр: Фрэнк Лампард
Шигшээ баг: Англи
Нас: 31
Тоглодог байрлал: Хагас Хамгаалагч
ДАШТ 2006-д Лампардыг шигшээ багтаа олон гоол хийнэ гэж таамаглаж байсан хэдий ч тэрээр тоглосон 5 тоглолтодоо ганц ч гоол хийж чадаагүй юм. Энэ тэмцээнд Английн шигшээ баг шөвгийн 8-ын тоглолтод Португалын шигшээд торгуулын цохилтоор харамсалтайгаар хожигдсон. Лампардын хувьд энэ жил гайхалтай тоглолтыг үзүүлж байгаа ба ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтуудад гайхалтай тоглолт үзүүлж энэ тоглолтуудад 5 гоол оруулж шигшээ баг нь Өмнөд Африк зорих визээ авахад нь том тус хүргэсэн.
Магадгүй ДАШТ 2010 Лампардын хувьд түүний оролцох сүүлийн ДАШТ болох юм. Английн шигшээ баг 1966 оноос хойш авч чадаагүй ДАШТ-ий цомыг авахад түүний тус шигшээ багтаа маш их хэрэгтэй.
Нэр: Дидье Дрогба
Шигшээ баг: Кот Д’ивуар
Нас: 32
Тоглодог байрлал: Довтлогч
Кот Д’ивуарын шигшээ багийн довтлогч Дидье Дрогба нь Японтой хийсэн нөхөрсөг тоглолтонд бэртэл авсан билээ. Багийн гол тоглогчдын нэг тэрээр энэ ДАШТ-ийг өнжиж магадгүй болоод байсан ч азаар бэртэл нь удахгүй эдгэж шигшээ багтаа эргэн ирэх болсон. Магадгүй энэ ДАШТ түүний оролцох сүүлийн ДАШТ болох байх.
ДАШТ-ий түүхэнд Африк баг хагас шигшээд үлдэж байгаагүй юм. Харин Дрогба болон түүний шигшээн хувьд үүнийг эвдэхийн төлөө Өмнөд Африкт тоглох биз. Тэд Африк тивдээ зохиогдож байгаа энэ тэмцээнд нутагтаа тоглож байгаа мэг тоглоно гэж бодож байна. ДАШТ 2006-д Дрогба ДАШТ-ий түүхэн дэх Кот Д’ивуарын анхны гоолыг оруулж байсан.
Кот Д’ивуарын шигшээ Серби Монтенегри, Аргентин, Нидерландын шигшээн хамтаар үхлийн хэсгийг бүрдүүлээд байсан ба заанууд хэсгээсээ шалгарч чадалгүй нутаг буцсан юм. 4 жилийн дараа болж байгаа ДАШТ 2010-т тэд мөн л үхлийн хэсэгт орсон. Бразил, Португал, БНАСАУ-ын шигшээтэй нэг хэсэгт өрсөлдөх болно.
Дэлхийн хамгийн шилдэг тоглогчдын нэг тэрээр ДАШТ-ий сонгон шалгаруулалтын тоглолтуудад 6 гоол оруулсан билээ. Бүхий л Африкчуудын бахархал болсон тэрээр өөрийн шигшээн хамтаар хар тивийн томоохон төлөөлөгч болж Өмнөд Африкт тоглох болно.
Нэр: Диего Форлан
Шигшээ баг: Уругвай
Нас: 30
Тоглодог байрлал: Довтлогч
Уругвайн шигшээн онцлох тоглогч тэрээр Манчестер Юнайтед, Виларьялд тоглож байсан ба одоо Атлетико Мадрид клубт тоглож байгаа.
ДАШТ 2002-т сонгон шалгаруулалтанд Перутай хийсэн тоглолтонд хэт трик хийж байсан Форлан тэмцээн дээр Уругвайн шигшээд нэг гоол хийж байсан. Харин Уругвайн шигшээ хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнийг дуусгаж байсан билээ. Мөн тэд ДАШТ 2006-д шалгарч чадаагүй юм.
Харин одоо тэд Өмнөд Африкт тоглох эрхээ аваад байгаа ба удахгүй эхлэх ДАШТ-д Форланыг, Уругвайн шигшээг хэрхэн тоглохыг харах л үлдлээ. Түүний хувьд ДАШТ 2010 түүний оролцох сүүлийн ДАШТ болох юм.