80-аад оны эхэн үеийн бага насны цагаан сараа гэж
хэхэ нээрээ багын юм санаанд ороод .80-оны эхэн үед чинь мань бага ангид .ёоёо.ёстой цагаан сараар 1 цадна гэдэг чинь тэр шүү дээ .хүлээж хүлээж байсан баяр болохлоор мань мэтийн хүүхдүүдийн бөөн баяр.тэгээд л айл хэснэ гэж байгаа манай сум нилээд том болохлоор айл ихтэй.за тэгээд л хэсэж өгнө дөө ахтайгаа нийлж байгаад л. бас болоогүй даалимбан дээл шаачихсан.тэгээд л за энэ гудмыг дуусгасан одоо энэ гудмыг гээд л хэмжиж өгнө.ядаж байхад 1 гай бас байнаа.нөгөө сурагчийн зөвлөлийн агаа эгээ нар гудам болгоны үзүүрт зогсчихсон хүүхэд бүрийг зогсоож шалгаад л замын цагдаа лугаа адил,ханцуйндаа аймар том улаан даавуутай .хэрэв баригдвал анги бүлэг эд нарыг нь бичиж аваад л ёоёо үнэн солиуруулж байгаа юм чинь.1 өдөр би баригдлаа.худлаа шааж өгч байноо.би 2 юмуу за 3 ангид ч байсан бил үү.тэгээд л хэллээ дээ өө энүүхэнд манай хамаатны ахынх байдаг юм гээд л ярьж өгч байнаа.надад яг итгэнэ ш дээ хэхэ. өврөөрөө дүүрэн боов чихэр ёотон,бакиалын түрүү дүүрэн дэвтэр тэгээд бас болоогүй хөөрхөн жижиг тор барьчихсан тэр нь дүүрэн чихэр боов печень....нэр усаа ах бол худлаа хэлж өгөөд л тэгээд л явж өгнө дөөө.Тэр үед би зайлуул хамаатныдаа амьдардаг болохлоор надад их хэрэгтэй байсан байх л даа.тэгээд л цагаан сар өнгөрөх үед ах бол ёоёо 1том чемодантай тэрнээсээ нөгөө цуглуулсан печень чихэр ёотонгоо идээд л жаргалтай үе байсан байна шүү.За тэр үед юу өгдөг байсан бэ гэвэл орсон айл болгон 1 дэвтэр 12 хуудасатй,дээр нь чихэр печень80 мөнгөний.за гайгүй айл бол дэвтэр чихэр 1төгрөг,хамаатнууд бол айлаасаа шалтгаалж 3,5 төгрөг өгнө дөө.би цагаан сар дуусах үеэр бол 100 орчим төгрөгтэй л болдог байсан даа.тэр үед агаа эгээ нар 10 төгрөгний ноосон ороолт малгайг их өмсөнө дөө .бараг манай сумын бренд хувцаслалт байсан юм..гэхдээ их гоё өнгөтэй л доо.бас болоогүй орос ах нарынх..агаа бол цагаан сарын мөнгөөр өнөөх олддоггүй ороолт малгайг чинь шаачихсан маадгар алхаж байгаа юм чинь 2-3 ангийн бацаан байсан юмүү дээ хэхэ.ороолт бол тасархай урт бараг 2 метр байсан байхаа хэхэ.ингэж л миний бага насанд өөрөө өөрийгээ хувцаслаж тэжээх хүнд үүрэг маань эхэлж билээ.дараа нь ч яахав дээ жаахан том болоод л 4-5 жил зуны амралтаараа үхтлээ ажил хийж ном дэвтэр хувцсаа авч биеээ дааж байсан даа .дэндүү бага настай байж дээ.хүүхэд нас гэж байсангүй,бага нас маань шууд л залуу настай холбосон байж билээ.1 мэдсэн андуурсан бага нас ярьсан явж байна ш дээ хэхэ сорри шүү
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
аймаар том даавуун тор бэлдэж аваад л гудамныхаа айл болгоноор ордог байж дээ. өвөө ул боовоо ширмэн тавгандаа шараад л... ээ дээ бага нас аа гэж. сайхан шүү
тиим тасархай ороолт малгай одоо олдохгүй ш дэээ хэхэ
жигүүр-харин тийн бага нас байхгүй л гүйдэг байлаа ш дээ хэхэ
жигүүр-харин тийн бага нас байхгүй л гүйдэг байлаа ш дээ хэхэ
Paaaai ter 2 myaatr orooltiig olood avchiins goy moooodnii yum bishu
хүүхэд насны хөгжилтэй дурсамж гсн чинь шууд л ажил гэж бодож байгааз хэхэ... тэгүүл хэлснээр чинь бага нас шууд Залуу настай золгосон нь тэр юм байж...
надад ч бас тэгэж санагдаад байгаам
надад ч бас тэгэж санагдаад байгаам
Бичсэн: Хүслийнжигүүр хэзээ: 12:41, 2011-01-28 | Холбоос | |
Ymar muuhai buduuleg bicdiin be!!Emh zmbaraa ch alga
Бичсэн: Cagaan sar (зочин) хэзээ: 08:58, 2011-01-28 | Холбоос | |
Бичсэн: Зочин хэзээ: 23:39, 2011-01-27 | Холбоос | |